gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Батбилэг: Дотоодод барьцалдуулагч бодис үйлдвэрлэснээр хүхэрлэгийн хэмжээ баттай буурна

SOS
2023-01-20
163
Twitter logo
163
Twitter logo
SOS
2023-01-20
Ж.Батбилэг: Дотоодод барьцалдуулагч бодис үйлдвэрлэснээр хүхэрлэгийн хэмжээ баттай буурна “Таван толгой түлш” компанийн технологийн бодлогын хэлтсийн дарга Ж.Батбилэг

“Таван толгой түлш” компаниас шахмал түлшний чанар технологи, орц найрлага, үйлдвэрлэл, шат дамжлагыг Налайх дүүргийн Зүүн бүсийн үйлдвэрээс танилцууллаа.

Сайжруулсан шахмал түлшийг 2018 оны тавдугаар сараас үйлдвэрлэж эхэлсэн. Зүүн бүсийн үйлдвэр таван технологиор үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

Сайжруулсан түлшний орцны 95 хувь нь түүхий нүүрс, таван хувь нь цавуулаг шинж чанартай, байгалийн нарийн шавар болон хүхэр бууруулагч бодис юм.

Үйлдвэр эхэлсэн цагаас хойш түлшний орцыг өөрчлөөгүй гэв. Одоогийн байдлаар сайжруулсан нүүрсэнд хоёр төрлийн барьцалдуулагч ашигладаг. БНХАУ-аас импортолдог цавуулаг бодис хэрэглэдэг юм байна. Сүүлийн жил дотоодод үйлдвэрлэхээр туршилтын шатандаа явж байгаа аж. Ингэснээр шахмал түлшний чанарыг сайжруулж, хүхрийн агууламжийг бууруулна.

2022 оны сайжруулсан шахмал түлшний стандартыг шинэчлэн, чийгийн агууламжийг өмнөх оны үеэс зургаан хувьтай болгожээ.

Түүхий нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээг бууруулах боломжгүй тул дотоодод үйлдвэрлэсэн саармагжуулах бодисыг шахмал түлшинд нэмснээр хүхрийн хэмжээг бууруулах боломжтой гэж тайлбарлав.

“Таван толгой түлш” компанийн технологийн бодлогын хэлтсийн дарга Ж.Батбилэг “Таван толгой түлш компани шахмал түлшний утааг багасгах, чанарыг сайжруулах зорилготой. Анхнаасаа манай компанийг утаагүй түлш хийх зорилгоор байгуулаагүй. Дэлхийн аль ч оронд нүүрснээс огт утаа гардаггүй гэсэн ойлголт байхгүй.

Харин утааг багасгаж болно. Байгалийн мод түлэхэд 74 хувийн утаа гардаг бол сайжруулсан түлшнээс 20 хувийн утаа гардаг. Шөнө ялгарсан утаа, тоосонцор агаарт багана үүсгэж тогтсон байдаг.

Үүнийг салхи гарч л байж алга болдог. Улаанбаатарт газар зүйн байршлаас хамаарч, цаг агаар тогтуун үед утаа ихэсдэг.
Мөн сүүлийн жилд шахмал түлшний хэрэглээ ихэссэнтэй холбоотой. Дотоодод барьцалдуулагч үйлдвэрлэснээр хүхэрлэгийн хэмжээ баттай буурна. Туршилтын үйл явц амжилттай байна. Түлшний стандарт, хүхрийн хэмжээг шинжилж үзэхэд ямар нэг өөрчлөлт ороогүй, хүнд хортой хэмжээний хүхрийн хий ялгараагүй” гэлээ.

Зүүн бүсийн үйлдвэр хоногт 800-1000 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг.

“Таван толгой түлш” компанийн чанар, хяналтын хэлтсийн дарга Г.Баттулга “Үйлдвэрийн технологийн горим алдагдаагүй. Зүүн бүсийн үйлдвэрт техникийн болон чанарын стандартыг тасралтгүй хянаж ажилладаг. Энэ жил шахмал түлшний 120 мянган тонн нөөцийг бүрдүүллээ. Уг бүтээгдэхүүн нь 48-72 цагийн хугацаанд бүрэн боловсруулагдан иргэдийн гарт хүрдэг. Чанарын стандартад хөндлөнгийн лабораториуд дүн шинжилгээ хийдэг юм. Мөн мэргэжлийн хяналтын газраас 24 цагийн хяналт тавьдаг. Иймд шахмал түлшний чанар муудаагүй” гэв.

Үйлдвэрийн технологийн үйл явц: Түүхий нүүрсийг бутлуурын хэсэгт буталж, барьцалдуулагч бодистой хольсны дараа хэвлэгчээр хэвлэн, хатааж савладаг. Нэг тонн шахмал түлшинд 30-50 кг барьцалдуулагч бодис ордог. Хүний биед нөлөөлөх хортой бодис агуулдаггүй гэв.

Зүүн бүсийн үйлдвэр Зүүн бүсийн үйлдвэр

Л.Амарцэцэг

Л.Амарцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан