Меган Бодри хэмээх бүсгүйн өөрийн амьдралын талаар тэр дундаа гэрлэлтээ цуцлуулсан ч хуучин хадам ээжтэйгээ төрсөн ээж охин мэт дотно хэвээр байдаг талаараа бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Гэрлэлт маань нуран унахад би хадам ээжтэйгээ тогтоосон онцгой харилцаагаа үгүй хийх вий гэхээс айж байлаа.
Нөхрөөсөө салахдаа миний хамгийн их санаа зовж байсан зүйл бол хөрөнгөө хэрхэн хуваах эсвэл хаашаа нүүх тухай байсангүй. Харин хадам ээж минь миний амьдралд хэвээрээ үлдэх болов уу гэсэн бодол л намайг ээрч байсан юм.
Ахлах сургуульд байхдаа залуучуудын найрал хөгжимд сайн дураар ажиллаж байхад нь би түүнтэй анх танилцсан. Тэр бэлтгэлийн дараа надад жигнэмэг хийж өгдөг байв. Арав гаруй жилийн дараа буюу бэр нь болсон надад тэр өөрийн гараар хийсэн ил захидал дээр "Чи тэр үед ч миний хувьд онцгой нэгэн байсан шүү" хэмээн бичиж өгч байсан.
Би хүүтэй нь үерхэж байх хугацаанд бид хамтдаа Хятад хороолол руу их аялдаг байж билээ. Хадам ээж маань өөрөө нэхсэн ноосон цамцаа өмсөж, хоолны цэснээс төрөлх хятад хэлээрээ захиалгаа өгдөг байсан. Анх очсон өдөр тэр миний мөрөн дээр гараа тавиад, бараг бүгд түүнийг нэрээр нь угтдаг зөөгч нарт хандан намайг охиноо хэмээн бахархалтайгаар танилцуулж билээ.
Бие минь дээрдэж эдгэрсэн ч нөхөр маань харин "эдгэрсэнгүй". Хадам ээж намайг асрах шаардлагагүй болж түүнийг нүүсний дараа нөхөр маань надаас “холдсон”
Миний хадам ээжийн хайрын хэл бол хоол юм. Намайг гэрлэсний дараа бид зарим орой хамтдаа аяга шар айраг ууж эсвэл халуун тогооны ресторанд хоол иддэг байсан. Хүүгийнх нь дутагдлыг ярьж байсан ч эсвэл миний хийсэн алдаа эсвэл хэрүүл маргааны талаар ярихад тэр толгой дохиж, намайг өрөвдсөн сэтгэлээр ханддаг байв.
Гэрлээд хоёр жилийн дараа би аутоиммун өвчнөөр гэнэт хүндээр өвдсөн. Нөхөр маань намайг өвдсөнд сэтгэлээр ихэд унаж, хадам ээж намайг асарч эхэлсэн. Тэр надад зориулж хоол бэлтгэхээр гал тогоондоо эргэлдэж шарсан гахайн мах, будаатай тахиа, миний дуртай сушиг хийдэг байв. Мөн тэр миний үүргийг гүйцэтгэж ач нараа ч асарч, тэдэнд цамц хүртэл нэхсэн. Тэр ихэнхдээ өглөө нь ихэнх ажлаа амжуулаад үдээс хойш миний орны дэргэд суугаад гадаах орчин, нийгэмд юу болж байгаа талаарх сонин сайхан мэдээг хуваалцдаг байв. Би эцэст нь зочны өрөөний буйдан руу ганцаараа дөхөж чадахаар хангалттай алхаж чаддаг болоход тэр энэхүү баярыг тэмдэглэхээр надад дуртай кофег минь авчирч өгч билээ.
Бие минь дээрдэж эдгэрсэн ч нөхөр маань "эдгэрсэнгүй". Хадам ээж намайг асрах шаардлагагүй болж түүнийг нүүсний дараа нөхөр маань надаас “холдсон”. Тэр надтай хамт буйдан дээр кино үзэхийн оронд ажлаасаа ирээд л гэрийнхээ ажлын өрөөнд л бүгэх болсон. Өдөр хэрхэн өнгөрсөн талаарх миний энгийн асуултаас болж тэр уурлана. Түүнийг ажлаасаа ирж гараажийн хаалга онгойх чимээгээр би өлмий дээрээ явж өрөөндөө орох эсвэл гэрийн ойролцоох Старбакст үдшийг өнгөрөөдөг болов.
Би хуучин нөхөргүйгээр амьдарч чадна, гэхдээ олон жилийн турш дотны найз минь байсан эмэгтэйгүйгээр амьдарч чадна гэдэгтээ итгэлгүй байсан юм.
Нэгэн өдөр хадам ээж минь манайд ирсэн байх үед нөхөр өөр өрөөнд байхад утас нь буйдан дээр миний хажууд дуугарсан. Бид хэзээ ч утсан дээрээ нууц код ашигладаггүй бөгөөд зурвас ямар найзаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд аваад хартал “Би чамайгаа дахин тэврэхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээх мессежийг уншчихав. Би салгалж "Тэр намайг хуурч байна" хэмээн хадам ээждээ хэлтэл тэр мөн гайхаж нүд нь томорсноо намайг үргэлж өрөвддөг шигээ гараа дэлгэн тэвэрсэн.
Би явах хэрэгтэйгээ мэдэхээс өмнө нөхрийн маань худал хуурмаг, бүтэлгүй гэрлэлтийн зөвлөгөө, нус нулимс болсон ярианаас болж нэг жил гаруй хугацааг дэмий өнгөрөөсөн. Гэсэн ч би яахаа мэдэхгүй таг гацсан. Хадам ээж минь ч бас хүүтэй нь цаашид амьдрах боломжгүй болсныг мэдээд харцанд нь гуниг хурж байгааг би харав. Тэр мэдээж намайг үлдэхийг заримдаа ятгадаг байсан. Би хуучин нөхөргүйгээр амьдарч чадна, гэхдээ олон жилийн турш дотны найз минь байсан эмэгтэйгүйгээр амьдарч чадна гэдэгтээ итгэлгүй байсан юм.
Салсны дараах анхны Гэгээн Валентины өдрөөр би суллаж амжаагүй хэдэн цаасан хайрцаг номтойгоо ганцаараа шинэ байрандаа байхад хэн нэгэн хаалга тогшихыг сонсов. Онгойлготол хадам ээж минь зогсож байв. Ноход маань ч надаас дутахааргүй баярлан хөөрч байсан юм. "Охиндоо зориулж хийлээ" гэсээр тэр гараа гарган хийсэн сушитай хоолны сав над руу сарвайн, гарыг минь атгав.
Олон жил Гэгээн Валентины өдрүүдийн дараа хуучин нөхрийн минь өгсөн зүрхэн хэлбэртэй шоколад, ваучер картуудыг би мартаж дээ. Харин жинхэнэ хайр бол уйтгар гунигтай үед чамд жаргал нэмэх хайртай хүний чинь гараа гарган хийсэн суши юм.
Эх сурвалж: Today