Ирэх жилийн төсвийн төсөлд аж ахуйн нэгжүүдийн авсан зээлийн 50 хувийг
төр гаргахаар боллоо.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор газар тариалан, хүнсний ногооны
тариалалт, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах чиглэлээр
арилжааны банкнаас зээл авч буй аж ахуйн нэгжүүдэд таатай нэгэн заалт ирэх оны
төсвийн төсөлд тусгагджээ. Төсөлд тусгаснаар эдгээр аж ахуйн нэгжүүдийн банкнаас
авсан зээлийн хүүгийн төлбөрийн 50 хувийг улсын төсвөөс гаргах гэнэ. Үүнд
зориулсан 15 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төсөлд тусгажээ.
Үүний тулд дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж тав хүртэлх
тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд авч болох нь. Тавигдах
шаардлага нь шинээр ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт салбар үйл
ажиллагаагаа явуулдаг, түүнийгээ цаашид тогтмол явуулж, өргөжүүлэх боломжтой
байх ёстой аж.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 16 арилжааны банк тэдгээрийн 853 салбар тооцооны төвүүдийн төрөл болон хэрэглэгчдийн ангиллаас хамааран дунджаар сарын 1.7-2.4, жилийн 22-33 хувь хүртэлх хүүтэй төгрөгийн зээл өгч байгаагаас болж аж ахуйн нэгжүүдийг зээлийн хүүгийн дарамтад оруулж, улмаар бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь хүндрэл учруулах болсон. Өнгөрсөн оны байдлаар арилжааны банкууд 1270 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд түүний 78 орчим хувь нь Улаанбаатар хотод түүний 80 гаруй хувь нь жилээс дээшгүй хугацаатай аж.
Халамжийн
тэтгэмж 20 хувиар нэмэгдэх гэнэ
Түүнчлэн ирэх оны төсвийн төсөлд инфляц, амьжиргааны баталгаажих доод
төвшний өөрчлөлттэй уялдуулан халамжийн тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлэхээр
тусгажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайд энэ онд
67 хувиар өсгөсөн. Харин ирэх онд бүх төрлийн тэтгэврийг дунджаар 20-25 хувь
нэмэгдүүлснээр тэтгэврийн доод хэмжээ 22
хувиар өсөхөөр байна. Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхдээ зөвхөн доод тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх бус тэтгэврийн зөрүү гарахгүй, тэтгэвэр тооцох цалин тэтгэврийн хоорондын харьцаа алдагдахгүй байх зарчмыг баримтлах гэнэ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдагсдын мөнгийг амьжиргааны баталгаажих доод төвшний өөрчлөлттэй уялдуулан 20 хувиар нэмэгдүүлж, 41.4 мянган төгрөг байхаар тооцож төсвийн төсөлд тусгасан байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн байна. Үүний тулд хөнгөлөлтэй зээлийн зориулалтаар ирэх онд аймаг тус бүрт 30 сая, нийслэлд 100 сая төгрөг гээд бүгд 730 сая төгрөг орон нутгийн төсөвт шинээр тусгажээ.
Төрийн албан
хаагчийн цалин 300 мянган төгрөг болох нь
Хөдөө орон нутгийн сургуулийн багш нарт таван жил тутамд зургаан сарын цалинтай
тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор Засгийн газар тогтоол гаргасан. Төрийн
албан хаагчийн нийгмийн баталгааг хангах, орон нутагт мэргэжилтэй боловсон
хүчин ажиллуулах зорилгоор багагүй мөнгө төсөвлөжээ. "Төрийн албаны
тухай" хуулийн 30.2 дахь заалт болон бусад салбаруудын хуульд заасны дагуу
төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь 6-32 сарын албан тушаалын цалинтай
тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор заасны дагуу 5 тэрбум төгрөг
олгохоор төсөлд тусгасан байна. Мөн "Боловсролын тухай" хуульд
зааснаар хөдөө орон нутгийн сургуульд багшилж буй багшид таван жил тутамд зургаан
сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгоход зориулан
505 сая төгрөг зарцуулахаар тооцжээ. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын
цалинг 300 мянгад хүргэхээр төсөвт тусгасан байна.
Өнгөрсөн хугацаанд төсвийнхний цалин нэмэгдэж, хувийн хэвшлийнхэн бараагүй хоцорсон. Өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, ард түмний амьдрал хүнд байна. Энэ оны төсвийн тодотголоор аравдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчийн цалингийн хэмжээг 250 мянга, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 мянган төгрөгт хүргэсэн. Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар бол төрийн албан хаагчдын цалинг дахин 20 хувиар нэмэгдүүлж, цалингийн доод хэмжээг 300 мянган төгрөгт хүргэх нь байна. Харин энэхүү нэмэлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр төсөлд тусгажээ.
Ж.Байгал