gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Лхагвасүрэн: Төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын алдагдалтай гарсан тул ам.долларын ханш өслөө

Б.Чимэг
Эдийн засаг
2022-03-22
65
Twitter logo

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн төгрөгийн ам.долларын эсрэг үнийн талаар мэдээлэл өгч байна. 

Өнөөдрийн Монголбанкны зарласан ханш 2910 төгрөг байна. ОХУ Украин улс руу довтолж, дайн эхлүүлсний дараа төгрөгийн ханш ам.долларын эсрэг суларсаар байгаа юм.  

Нэгдүгээр сарын байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 3.9 тэрбум ам.доллар байна. Харин 2021 оны арван хоёрдугаар сард энэ үзүүлэлт 4.3 тэрбум ам.доллар байсан юм. 3.9 тэрбум ам.доллар нь 2021 оны эхнээс хойших хамгийн бага дүн юм.

ЭНЭ ОНЫ ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ 

БИЧЛЭГ:

БИЧЛЭГ:

-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал үүслээ. Гадаад валютын албан нөөцөд төлбөрийн тэнцэл суурь нөхцөл нь болдог. Манай улсад ямар үнэтэй бараа оруулсан, ямар бараа гаргасан бүртгэл, тайланг төлбөрийн тэнцэлд бүртгэдэг. Төлбөрийн тэнцэл ашигтай байвал гадаад валютын нөөц өсдөг. 2021 онд төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай байв.  Харин энэ онд 500 сая ам.долларын алдагдалтай гарсан тул ам.долларын ханш өслөө. Үүнд импортын өсөлт, ковидын дараах эдийн засгийн өсөлт, дайн эхэлсэн нь нөлөөлөв. Он дуустал төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахаар байна. 

Гэхдээ бидэнд экспортын орлого олох боломж бий. Нүүрс (1тонн нь 400 ам.доллар), зэсийн үнэ (1 тонн нь 10мянган ам.доллар болов) өслөө. БНХАУ өнгөрсөн тавдугаар сараас хойш "0 Ковид" бодлого баримтлан, хилийн хоригоо чангатгав. Цар тахлын эсрдэл буурсны дараа экспорт сэргэх төлөвтэй байна. Бид жилд 35 сая орчим тонн нүүрс экспортолж байсан бол өнгөрсөн онд 16 сая тонныг гаргасан. 

Ханшийн өсөлт удаан үргэлжлэхгүй. Монголбанк шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагад хэмнэж болох импортын хэрэглээг түр танах санал тавина. 2021 оны нийт импортын дүн 7 тэрбум ам.доллар. Үүний 500-600 сая ам.долларыг суудлын машин авахад зарцуулжээ. Энэ онд ч импорт өсөх хандлагатай байна. Ачааны машин биш суудлын машины импортыг түр хязгаарлах, хориглох эсвэл гаалийн албан татвар нэмэх боломжтой. Засгийн газар ямар төрлийн барааг тэргүүн ээлжид оруулж ирэхээ шийдэн эрэмбэлбэл бид тэр жагсаалтын дагуу төлбөр тооцоог нь хурдан хийнэ.        

Экспортыг дэмжиж байж тодорхой валютын нөөцтэй болно. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг зэх зээлд хүргэхээр арга хэмжээг авах хэрэгтэй. Өнөөдөр болсон дуудлага худалдаагаар банкууд 162 сая ам.доллар авах хүсэлт ирүүлсэн ч бид 50 сая ам.доллар нийлүүлэв.   

Бид банкуудад гадаад худалдаа эрхэлдэг, харилцагч байгууллагынхаа төлбөр тооцоог шуурхай хийхийг  сануулж байна. Харин иргэдийн гадаад гуйвуулга, төлбөр тооцоог шалгаж байна.

2022 оны хоёрдугаар сарын байдлаар нийт импортод 1.376 сая ам.долларын төлбөр тооцоог хийсэн байна. Үүний

  • 5 хувийг машин тоног
  • 14 хувийг хүнсний бараа
  • 55 хувийг шатахуун
  • 12 хувийг барилгын материал тус тус эзэлж байна.

Инфляц өнгөрсөн сард улсын хэмжээд 14, нийслэлд 15 хувиар өсжээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 50 хувийг импортын зүйлс бүрдүүлдэг. Импортын барааны үнэ ихээхэн өссөн нь инфляцад нөлөөллөө.    

Мөн ам.долларын гарах урсгал нэмэгдэн, гадаад валютын албан нөөц 1 тэрбум ам.доллараар буурсан. Зөрүүлээд 500 сая ам.долларыг "Оюу толгой", "Эрдэнэс таван толгой", "Эрдэнэт", "Монголросцветмет"-ээс худалдан авсан. 

Одоо бидэнд хоёр сонголт байна: 
-Гадаад валютын албан нөөцөө үрэлгүй барих
-Ханшийг өсгөхгүйн тулд нөөцөөсөө худалдах

Өнгөрсөн сарын 24-нөөс хойш үүссэн энэ нөхцөл байдал БНХАУ хилээ нээн, гадаад худалдаа тогтворжсоноор эргээд хэвийн болно. 

Бид өмнө нь банкуудаас гадаад валютаар хийсэн төлбөр тооцооны мэдээллийг сард 1 удаа авдаг байв. Харин одоо 50 мянгаас дээш үнийн дүнтэй бүх гүйлгээний мэдээллийг өдөр бүр авч байна. Валютыг ямар зориулалтаар гадагш шилжүүлж байгаад хяналт тавина. Хэрэв төгрөгийн ханш суларсаар байвал нөөц төлөвлөгөө хэрэгтэй.

Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав:
-Нэгдүгээр сарын байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц 3.9 тэрбум ам.доллар байна. Харин 2021 оны арван хоёрдугаар сард энэ үзүүлэлт 4.3 тэрбум ам.доллар байжээ. 400 сая ам.доллараар буурахад юу нөлөөлөв?
-
МИК бондын төлбөр болох 90 сая ам.долларыг шилжүүлсэн. Шатахууны үнэ Сингапурын биржид өссөн тул бидний авдаг шатахууны хэмжээ адилхан ч төлдөг ам.доллар ихээхэн өссөн. Нэг баррель шатахуун 130 ам.доллар хүрээд 100 орчим байна. Цаашид үнэ хэрхэх нь тодорхойгүй. Хэдий дайн ойрын хугацаанд дууслаа ч ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригоос шатахууны үнэ хамааралтай.

-Ханшийг тогтоон барих нь ганцхан Монголбанкны үүрэг биш. Засгийн газар ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх зарим ажлыг хойшлуулах шаардлагатай. Зураг төсөл нь гараагүй барилгын ажил ч юм уу, тэвчиж болох зардлуудыг танах шаардлагатай байна. Харин бид өөрсдийн зүгээс хийх ажлаа хийнэ. Жишээ нь алтны санхүүжилтийг үргэлжлүүлэн олгоно.             

Инфографикийг Д.Жавхлантөгс 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан