Энэ жил Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд ирэх найм, есдүгээр сард тоглолт, симпозиум зэрэг Японы хэд хэдэн үйл ажиллагаа явагдах юм.
Тэдгээрээс онцлоход хоёр жилийн өмнө буюу 2020 оны гуравдугаар сард тоглолтоо хийхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас цуцлагдаад байсан Японы дуучин Кон Ёко наймдугаар сард ирэхээр болжээ. “Pinky & Killers” хамтлагийн дуучин Пинки буюу Кон Ёког монголчууд Японы “Зуурдын сэтгэл” ("Кои но кисэцү”) киноны дуугаар нь сайн мэднэ. Энэхүү дууг UBS телевизийн “Universe Best Songs” дууны тэмцээнд хөтлөгч Н.Амаржаргал дуулсныг та бүхэн санаж байгаа болов уу.
Дуучин Кон Ёкогийн тоглолт болон бусад үйл ажиллагааны талаар Япон Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан, 50 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний Япон талын ажлын хэсгийн тэргүүн Такэнори Шимизүтэй ярилцлаа. Тэрээр "Япон хүмүүсийн Монголын талаарх мэдлэг тааруу байгаа учраас хоёр орны харилцааг сайжруулахын тулд эдгээр арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Зүгээр суугаад байвал ямар ч өөрчлөлт гарахгүй" гэсэн юм.
-Энэ удаад Монголд та ямар зорилгоор ирсэн бэ?
-Энэ жил Япон-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байна. Ойн хүрээнд тэмдэглэлт арга хэмжээний Япон талын зохион байгуулах комиссын нарийн бичгийн даргаар би ажиллаж байгаа юм. Энэ комиссын дотор парламентын гишүүн, эдийн засгийн байгууллагууд, Монголын Японд суугаа хүндэт консул, Монголтой харилцаатай ажилладаг байгууллагууд хамтран ажиллаж байна.
Японоос хоёр удаагийн тусгай нислэгээр Японы дөрвөн арлын нэг болох Шикокү арлын Токүшима мужаас 150 хүн ирнэ.
Хоёр жилийн өмнө дуучин Кон Ёкогийн тоглолтыг Соёлын төв өргөөнд хийхээр төлөвлөж байсан ч коронавирусний цар тахлаас болоод хойшлуулсан. Харин одоо байдал гайгүй болж, Японоос хүмүүс Монголд ирэх боломжтой болсон учраас найм, есдүгээр сард хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэ тоглолт. Мөн Хүүхдийн паркад Японоос залуу дуучид ирж тоглоно.
“Зуурдын сэтгэл” тоглолтыг наймдугаар сарын 20-нд Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “White Rock center”-т хийнэ. “Зуурдын сэтгэл” кино нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 1972 оноос өмнө Монголд гарч байсан кино.
Би дуучин Кон Ёкогийн тоглолтыг зохион байгуулахаас гадна хоёр улсын хоорондын харилцааг гүнзгийрүүлэхийн тулд парламентын гишүүд, эдийн засагч, найрамдлын нийгэмлэгүүд хамтран Гадаад харилцааны яаманд “Япон-Монголын харилцаа, Өнөөдөр ба ирээдүй” сэдвээр хоёр улсын симпозиум явуулахаар төлөвлөж байна.
Түүнээс гадна Японоос хоёр удаагийн тусгай нислэгээр Японы дөрвөн арлын нэг болох Шикокү арлын Токүшима мужаас 150 хүн ирнэ. Тэдний дунд 50-60 бүжигчин ирж, Сүхбаатарын талбайд наймдугаар сарын 22-нд эртнээс уламжлагдсан олон жилийн түүхтэй Ава одори хэмээх ардын бүжиг бүжиглэнэ.
Энэ бол Японд наймдугаар сард хэдэн зуун мянган хүн оролцдог том баярын бүжиг. Наймдугаар сарын 22-нд 20 цагт талбай дээр ирээд үзэнгээ хамт бүжиглээрэй.
-Залуу үеийнхэнд зориулсан тоглолтын талаар та ярихгүй юу. Ямар уран бүтээлчид ирэх вэ?
-Үндэсний соёл амралтын хүрээлэнд Монголд үйл ажиллагаа явуулдаг япон компани, Монгол-Японы төвтэй хамтраад япон фестиваль зохион байгуулна. Японы Wonder Weed хамтлагийг урьсан. Тэд орчин үеийн япон дуу хөгжмийг танилцуулж, дуулж бүжиглэх болно.
Мөн дуучин Кон Ёкогийн тоглолтын өмнө монгол уран бүтээлчид тоглоно. Тухайлбал, дуучин Д.Оюунтүлхүүр дуулна. Д.Оюунтүлхүүр 15 настайдаа Японы алдартай “Кохакү Үта Гассэн” уралдаанд оролцсон цорын ганц монгол хүн болж байсан. Энэ маш нэр хүндтэй тэмцээн боловч амар биш.
Түүнчлэн “Увертюра” хамтлагаар Японы нэгэн алдартай дууг дуулуулъя гэж бодож байна. Мөн багадаа Хүүхдийн хөгжмийн наадамд түрүүлж, одоогийн ЭСЯ-ны нарийн бичгийн даргаар ажилладаг эмэгтэй бий. Тэд Японы дуу хөгжмийг үзэгчдэд танилцуулсны дараа Кон Ёкогийн тоглолтыг толилуулахаар төлөвлөж байна.
-Монгол хүмүүс “Зуурдын сэтгэл” киноны дууг "Universe best songs" дууны тэмцээнд дуулснаас хойш сайн мэддэг болсон.
-Тэгвэл маш сайн байна аа. Дуучин маань энэ дууг Монголд олон хүн сонирхож байгаа гэдгийг ерөөсөө мэдээгүй байсан. Би монгол эмэгтэй энэ дууг дуулсныг Youtube-ээр хараад өөрт нь хэлэхэд “50 жилийн дараа ч гэсэн сонирхож байна гэж үү?” гээд их гайхаж билээ.
-Дуучин Кон Ёко өөрөө Монголд ирэх болсондоо хэр баяртай байгаа бол?
-Хоёр жилийн өмнө энэ арга хэмжээг зохион байгуулж байхад их сонирхож байсан. Монголд ерөөсөө ирж үзээгүй. 50 жилийн өмнө Монголд ирэхийг урьж байсан ч тухайн үед ажил ихтэй байсан учраас бүтээгүй гэдэг. "Ямархуу орон бэ, очиж үзмээр байна" гэж сэтгэгдлээ хэлж байсан.
-Монголд “Зуурдын сэтгэл” киног гаргах төлөвлөгөө байгаа болов уу?
-Миний хөтөлбөрийг олон хүн дэмжиж байна. Тэдний дотор Монгол-Японы найрамдлын нийгэмлэг наймдугаар сарын 18 буюу тоглолт болохоос хэд хоногийн өмнө Японы хуучин кино гаргана гэсэн.
Миний төрөлх Ойта муж Японд халуун рашаанаар хамгийн алдартай нь. Түүний дотор миний төрсөн Коконоэ хот 50 гаруй рашаантай газар. Тиймээс Монголын халуун рашаантай сумтай цаашид холбоо тогтоох үүднээс би тэднийг тийш аваад явна.
-Япон залуусын хайр сэтгэлийн тухай энэ киноны сэдэв одоо ч хуучраагүй гэж хүмүүс үзсэн сэтгэгдлээ бичсэн байсан?
-1968 онд Японд хийгдсэн тухайн үеийн залуучуудын хайрын тухай энэ кино Монголд 1970-аад оны эхээр гарсан. Тухайн үед Японы тухай мэдлэг муу байсан учраас тэр киноноос Японы залуучууд иймэрхүү амьдарч байна гэж ойлгосон байх. Энэ дуу, энэ киногоор дамжуулаад Японы тухай мэдэж эхэлсэн гэдэг утгаараа маш ач холбогдолтой бүтээл.
Энэ кино Японд 1970-аад онд гарч, 3 сая иенийн ашиг хийсэн. Тэмцээнд түрүүлсэн. Энэ дуучин ч маш нэрд гарч, янз бүрийн газарт тоглолт хийж байна. Монголоос тухайн үед түүнийг урьж, тоглолт хийх хүсэлт ирсэн ч Японд маш их ажилтай байсан учраас 50 жилийн дараа Монголд тоглолтоо хийх гэж байна.
-Та бүхэн соёлын арга хэмжээнээс гадна аялал зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрүүлж болох уу?
-Есдүгээр сард миний төрсөн Ойта мужаас тусгай нислэг хийж, 130 хүн Монголд зочилно. Тэднийг Архангай аймаг руу авч явна. Бид аймгийн Засаг даргатай уулзаж, Цэнхэр суманд очно. Миний төрөлх Ойта муж нь Японд халуун рашаанаар хамгийн алдартай нь. Түүний дотор миний төрсөн Коконоэ хот 50 гаруй рашаантай газар. Тиймээс Монголын халуун рашаантай сумтай цаашид холбоо тогтоох үүднээс би тэднийг тийш аваад явна.
Миний нэрэмжит тэмцээн болно гэнэ. Би хувьдаа их ичиж байна. Тийм юм хэрэггүй гэж хэлсэн ч миний нэрэмжит жүдогийн тэмцээн хийнэ гэнэ.
Түүнээс гадна Ойта мужаас ирэх онгоцонд ахлах сургуулийн 20 гаруй сурагч ирнэ. Тэд Монголд ирээд жүдогийн тэмцээнд оролцож, монгол сурагчидтай өрсөлдөнө. Миний нэрэмжит тэмцээн болно гэнэ. Би хувьдаа их ичиж байна. Тийм юм хэрэггүй гэж хэлсэн ч миний нэрэмжит жүдогийн тэмцээн хийнэ гэнэ.
Зэргэлдээх Күмамото мужийн сургуулийн багш нар мөн тэдэнтэй хамт ирнэ. Күмамота мужийн хүүхдүүдийн жүдогоор барилдах чадвар хамгийн өндөр түвшинд үнэлэгддэг.
Түүнчлэн Монголоос мөн Токүшима муж руу аялуулах зорилт тавьсан. Гэх мэтчилэн 50 жилийн ойн хүрээнд бид Монгол-Японы харилцааг сэргээх ажил хийж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр орны харилцаа зогсож, аялал жуулчлал ч мөн зогссон. Тиймээс хоёр улсын аялал жуулчлалын харилцааг сэргээх үйл ажиллагааг эхлүүлэхээр зорилоо.
-Монгол жуулчид Японд ямар газруудаар аялах боломжтой вэ?
-Токүшимагийн тусгай нислэгээр жуулчны компаниуд Шикокү арал дээрх дөрвөн мужаар аялуулах боломжтой. Жишээ нь, Ойта муж их түүхтэй газар. Японд хамгийн хуучин буюу 735 онд байгуулагдсан сум Ойта мужид байна. Мөн тус мужид халуун рашаан олон бий. Хамгийн ихээр алдаршсан Бэппү хотод төрөл бүрийн рашаан үзэх боломжтой. Сармагчны цэцэрлэгт хүрээлэн, усан парк үзнэ. Коконоэ хотод мөн хамгийн урт 300 м өндөр, 377 метр дүүжин гүүр бий.
Би өөрөө төрсөн нутаг Кюүшюү арлыг Архангай гэж нэрлэдэг. Яг Архангай шиг сайхан нутаг. Монголчуудыг аваад явна. Японд ирснээр мэдээж дэлгүүрээс худалдан авалт хийнэ. Ирэх найм, есдүгээр сард ийм ажлууд хийхээр төлөвлөж байна.
-Хоёр улсын симпозиум зохион байгуулах гэж байна гэсэн. Энэ чуулган ямар ач холбогдолтой вэ?
-50 жилийн хугацаанд хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Японы талаас голцуу настай хүмүүс байна. Дарга нарыг нь харахад 70-80 настай хүмүүс их байна. Удахгүй энэ хүмүүс нас барахад хоёр орны харилцаа явахгүй болно. Тиймээс цаашид хоёр орны харилцааг сайжруулахын тулд залуу үеийнхний харилцааг сайжруулах хэрэгтэй.
Эхлээд параментын болон найрамдлын нийгэмлэгийн гишүүд өөрсдийн туршлагаас хуваалцаж, ирээдүйд ямар ажил хийх шаардлагатайг ярилцана.
МОНГОЛЫН ТАЛААРХ ЯПОН ЗАЛУУСЫН МЭДЛЭГ ТААРУУ БАЙГААД БИ ИХ ХАРАМСАЖ БАЙНА
-Та Чүо их сургуульд олон улсын харилцааны багшаар ажилладаг. Монголын талаар мөн хичээл ордог. Япон залуусын Монголын талаарх мэдлэг хэр байна вэ?
-Миний семинарын оюутнууд Японд судалгаа явуулсан. Тэд Японы их сургуулийн оюутнуудын дунд “Монголыг мэдэх үү?”, “Монголын юуг нь хамгийн сайн мэдэх вэ”, “Монголд очих уу?”, “Хэдий хэмжээний зардал гаргах боломжтой вэ?” гэх мэт 14 асуулттай судалгаа явуулахад одоогоор 576 оюутан хариу өгөөд байна.
Монголын талаарх мэдлэг тааруу байгаа учраас япон залуусын сонирхлыг татахын тулд юу хийх вэ гэдгийг судална.
“Монгол гэж хэлэхээр таны санаанд юу буудаг вэ?” гэх асуултад “Тал нутаг, Бөх, Чингис хаан, морь, хөөмий, Хакүхо” гэх мэт хариултууд байснаас "Тал нутаг"-ийг 416 хүн сонгосон.
“Монголд очиж байсан уу?” гэхэд 98,6 хувь нь "үгүй" гэж хариулсан.
“Монгол явмаар байна уу?” гэхэд 22 хувь нь "тийм", 47 хувь нь "үгүй", үлдсэн нь "мэдэхгүй" гэсэн байсан.
"Мэдэхгүй" гэж хариулсан хүмүүсийн ихэнх нь “Монголын тухай мэдэхгүй учраас явмааргүй байна” гэж хариулсан. Япон залуусын дунд Монголын талаарх мэдлэг тааруу байгаа учраас япон залуусын сонирхлыг татахын тулд юу хийх вэ гэдгийг судална. Монголын залуус Японы тухай ямар ойлголттой байгааг бид судална.
Түүнчлэн Монголын их сургуулийн оюутнуудаас мөн Японы талаар асуугаад үр дүнг нь харьцуулж, залуусын хоорондын харилцааг цаашид хэрхэх ёстой вэ гэдгийг ярилцана.
Монголын талаарх япончуудын мэдлэг маш муу байна. Залуусын мэдлэг муу байгаад би их харамсаж байна.
Би япон оюутнуудад, мөн нэг солонгос оюутанд Монголын тухай хичээл зааж байна. Энэ зун би найман оюутантайгаа Монголд ирнэ. Нэг оюутан ирж, Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх судалгаа хийнэ. Нийт 12-уулаа ирээд Монголд 17 хонох юм. Япон залуусын дунд Монголын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхгүй бол болохгүй байна.
-Монголд ирээд буцсан япон хүмүүс Монголын талаар ямар сэтгэгдэлтэй үлддэг вэ?
-Монголын талаар муухай сэтгэгдэлтэй үлддэг хүн огт байхгүй. Монгол сайхан орон гэдэг. Тал нутаг, нүүдлийн иргэншлийг их сонирхдог юм. Ирэх наймдугаар сард Японд 300 гаруй хүн, симпозиумд 100 гаруй хүн ирнэ. Нийтдээ 300-400 орчим хүн ирэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна аялал жуулчлалаар ирэх хүмүүс байгаа байх.
Өнгөрсөн жил би ЖАЙКА-гийн төслийг хэрэгжүүлсэн. Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө мэдээлэл цуглуулаад нарийн судлаад тайлан бичиж ЖАЙКА-д өгсөн. Тэр үр дүнг интернэтээс харж болно.
Японы энгийн хүмүүст Монголын талаарх мэдээлэл хүрэхгүй байна. Тиймээс юу ч гэсэн бид хөдөлнө. Зүгээр суугаад байвал ямар ч өөрчлөлт гарахгүй.
-Ярилцсанд баярлалаа.