“Хүүхдэд ээлтэй мөртлөө жин хасахад тус болох ямар хоол хүнс идэх ёстой вэ” гэдэг хөхүүл бүсгүйчүүдийн байнга асуудаг асуулт билээ. Хөхөөр хооллох үед тусгай хоолны дэглэм баримтлах шаардлагагүй байдаг бөгөөд гол зүйл бол таны хооллолт тэнцвэртэй байх юм. Үүнд олон төрлийн жимс, ногоо, тослог багатай мах, овьёос, бор будаа, бүхэл үрийн тариагаар хийсэн бүтээгдэхүүнүүд багтах ёстой.
Хөхний сүүний чанар дээр маш их анхаарах шаардлагатай байдаг. Яагаад вэ гэвэл хүүхэд төрснөөс авахуулаад эхийн сүүнээс амин дэм эрдэс бодисоо авдаг. Ээжийн хооллолт муу, чанаргүй хүнс хэрэглэх тусам хүүхдийн өсөлт дунджаас удаан, хий таргалалт үүсэх магадлалтай байдаг. Харин ээж нь чанартай шим тэжээлтэй хүнс идсэнээр хүүхдийн өсөлт хэвийн явагдах болно.
Мэдээж хөхний сүүнд бүхэл үрийн гурилын орцтой хүнс ээлтэй байдаг. Гэхдээ зөв, ухаалаг хэрэглээг бүү мартаарай.
Бүхэл үрийн гурил нь эслэгээр баялаг, мөн түүний найрлагад B, C, D, E, H, төмөр, кальци, магни, хром зэрэг витамин, эрдэс бодис байдаг.
- Эслэг ихтэй тул гэдэсний үйл ажиллагаа сайжирч, өтгөний хэмжээ хэвийн болно.
- Энэ төрлийн гурил нь холестерин хуримтлагдахаас сэргийлж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг давуу талтай.
- Тархи, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлж, эхийг стресс, сэтгэлийн хямралаас сэргийлж, ой тогтолтыг дэмждэг.
- Илчлэг багатай учир жирэмсэн байх үед үүссэн илүүдэл жинг хасахад тус болдог.
- Шим тэжээлийн өндөр шинж чанартай учраас цадах мэдрэмж төрүүлж, эрч хүч нэмнэ.
Хөхүүл үед бүхэл үрийн гурилыг хэрхэн хэрэглэх вэ:
Бүхэл үрийн гурилаар хийсэн бүтээгдэхүүн нь бусад төрлийн гурилаар хийсэн бүтээгдэхүүнээс арай хатуу, өнгө үзэмж муутай боловч үүнтэй зэрэгцэн асар их ашигтай шинж чанарууд агуулдаг болохоор хөхүүлэх үед зайлшгүй сонгох хүнснүүдийн нэг. Хэрэглэсний дараа хэдэн өдөр хүүхдийн хариу үйлдэл, эхийн биеийн байдлыг ажиглахыг зөвлөж байна. Хэрэв сөрөг нөлөө байхгүй бол хөхөөр хооллох үед бүхэл үрийн гурилтай бүтээгдэхүүнүүд эх болон хүүхдэд ашигтай байх болно гэж ойлгож болно.
Мэдээж хөхний сүүнд сайн гээд зөвхөн бүхэл үрийн гурил ашигласан бүтээгдэхүүн идэхгүй, аль болох тэнцвэртэй хоол идэх нь чухал юм. Сайн хоолны дэглэм гэдэг нь олон төрлийн, баялаг орцтой хооллолтыг хэлдэг гэдгийг битгий мартаарай.