gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХЭҮК: Хуулийн төсөлтэй богино хугацаанд танилцсан

Г.Тэгшсүрэн
Улс төр
2023-01-20
68
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  14 цаг 59 минут
2023.01.19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.01.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Үдээс өмнөх хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Тус Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн холбогдох зарим зүйл, хэсэг, заалтыг уялдуулах талаар гүйцээн боловсруулах чиглэл өгч, Байнгын хороонд шилжүүлсний дагуу зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь буюу 81.8 хувийн саналаар дэмжсэн байна.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, хуулийн төсөл дээр байр сууриа нэгтгэх, олон нийтийн санаа бодлыг шаардлага байна хэмээн мэдэгдээд, хуулийн хэлэлцүүлгээс завсарлага авч буйгаа мэдэгдсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдрийн 14.00 цаг хүртэл завсарлага өгснөөр нэгдсэн хуралдаан түр завсарласан.

  14 цаг 30 минут
2023.01.20

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хойшлуулах, буцаан татахыг шаардав.

  14 цаг 37 минут
2023.01.20

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Төрийн мэдээллийн үндсэн сүлжээ рүү өдөрт 300-500 мянган гаднын сервер халдаж байна шүү дээ. Үүний 80 хувь нь сошиалоор дамжиж орж ирдэг.

Олон нийттэй харилцах нэгжтэй болно. Үүнийг нээлттэй сонгон шалгаруулна. Үүнд хүний эрхийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид, олон нийтийн сүлжээнд дагагч өндөртэй нөлөө бүхий этгээдүүд, ухаалаг пост хийдэг хүмүүс өөрсдөө ороод хамтарч хэлэлцээд энэ үнэхээр садар самуун сурталчилжээ, цахим хүчирхийлэл үйлджээ гэсэн зөвлөмжөө холбогдох байгууллагад хүргэчихнэ.

Хууль гарснаар үйлчилгээ үзүүлэгч нарыг хааж, хорино гэсэн ямар ч ойлголт байхгүй. Фэйсбүүкийг бид эндээс зохицуулдаг ч юм биш. Өсвөр насны хүүхдүүдийг садар самуунд уруу татаж, мөнгө төгрөг нэхдэг. Эцэг эхчүүд хүүхдээ гар утасныхаа цаана юу хийж байна гэж боддог вэ. Хоёр мэдээлэл тутмын нэг нь садар самуунд сурталчилсан шинэ нийгэм тогтож байна шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөөг хаасан нэг үг, үсэг ч энд байхгүй шүү дээ.

Цахим залилангийн хохирогчдын тоо өдөр ирэх тусам өсөж, хохирлын хэмжээ 18 тэрбумд хүрчхээд байна. Камер харахаараа болохгүй гэж массаа харж дуугардаг. Гэртээ телевиз үзээд сууж байгаа Монголын ард түмэн энэ хуулийг дэмжиж байгаа.

Үндэсний аюулгүй байдлын төлөө хийж байгаа зүйл. Энэ хууль гарснаар нийгэм эмх замбараагүй байдлаасаа салж, нэр нүүрээ гаргаж үзэл бодлоо илэрхийлдэг эрүүл орчин бий болно. Би айхгүй. Олон хүн сандарч байгаа. Энэ сандарч байгаа хүмүүсийг хараад аваарай. Уул, усны зурагтайгаар хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд, садар, самуун залиланд уриалдаг байдлаа зогсоох ёстой. Энэ бол улс эх орны эрх ашиг шүү. Хэдий болтол бид улстөржиж, олон нийтийн сүлжээнд таван хүн лайв хийсний төлөө зогсох юм. Хэдий болтол дараагийн сонгуулиа боддог байх юм" гэв.

  14 цаг 56 минут
2023.01.20

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Н.Учрал руу дайраад байна. Зөв ч байж болно, буруу ч байж болно. Гэхдээ үүргээ гүйцэтгэсэн. Яаралтай горимоор орж ирсэн нь л их хардлагатай байна. Ийм асуудлыг шийдэж, цэгцлэхгүй бол цаашдаа яах вэ. Олон талаас нь ярилцаж, хэлэлцээд шийдэх ёстой. Мэдээллийн харанхуй байдал руу ард иргэдээ түлхэхээс хамгаалах Монгол Улсын эрх ашиг байгаа. Монголчуудын сайн сайхны, нийтийн эрх ашгийн төлөө бид шийдэх ёстой.

Үүгээр бизнес хийдэг, амьдардаг цахим сүрэг бий болсон байна шүү дээ. Одоо цэгцлэхгүй бол хэзээ цэгцлэх вэ. Энэ бол миний УИХ-ын гишүүний байр, суурь.

  15 цаг 14 минут
2023.01.20

ХЭҮК-ын дарга Ж.Хунан: "ХЭҮК хуулийн төсөлтэй их богино хугацаанд танилцсан. Анхаарах ёстой асуудлууд байсан уу гэвэл бий. Өчигдрийн явцад санал солилцож тодорхой саналуудыг гаргасны дагуу хуулийн төсөлд өөрчлөлт орсон гэж харж байна. Хүний эрхийг хангах, хамгаалах нь төрийн үүрэг мөн. Энэ үүргээ бодит амьралд ч тэр цахим орчинд ч тэр  хамгаалах үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд хуулийг гаргах хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг ойлгож байна. Өнөөдөр ХЭҮК-т ирж байгаа, үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд цахим орчинд үйлдэгдэж байна.Энэ нь илүү хор уршиг бий болгож байгаа юу гэвэл байгаа. Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргүүд илүү хор уршгийг бий болгож байгаа бодит нөхцөл бий. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах шаардлага байгаа юу гэвэл бий. Гэхдээ ингэхдээ тодорхой хэмжээнд үндэслэлтэй байх ёстой. ХЭҮК зүгээс энэ хязгаарлалтуудыг хэрэгжүүлэх процесст оролцох зохицуулалтыг оруулж ирсэн. Зөрчилтэй контентыг тодорхойлох ажлын хэсэгт орох саналаа илэрхийлсэн.

АН-ын бүлэг дахин 3 хоногийн завсарлага хүссэн ч 1 цагийнхыг олголоо

УИХ-ын намрын чуулганы хуралдааны сүүлийн өдрийн үдээс өмнөх хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Хуулийн төсөл хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн, гурав хоногт багтаан батлахаар улайрч эрх мэдэлтнүүдийг хамгаалсан хуулийн төсөл болсон гэж үзэж буй тул УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага хүссэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр цагийн засварлага өгсөн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхэлж, хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ дахь АН-ын бүлэг дахин 3 хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр дахь завсарлага өмнөхөөс хоёр дахин бага байх ёстой гэсэн хуулийн заалттай тул нэг цагийн завсарлага олголоо. Өөрөөр хэлбэл хуулийн төслийг өнөөдөр 16:30 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэж батална гэсэн юм.

УИХ-ын даргын хэлсэн завсарлагатай холбоотой мэдээллийг хуулиас нягталбал, Монгол Улсын Их хурлын дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд завсарлага авах талаар ийн тусгажээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга хуульд заагаагүй үндэслэлээр АН-ын хүссэн завсарлагыг багасган нэг цагаар өгсөн гэж үзэхээр байна.
15 дугаар зүйл.Хуралдаанаас завсарлага авах
15.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33.1.4-т заасны дагуу завсарлага авах эрхтэй. Завсарлага авах хугацаа ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг 1 удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно.
15.2.Нам, эвслийн бүлгийн дарга, эсхүл түүнийг албан ёсоор орлож байгаа гишүүн энэ хуулийн 15.1-д заасны дагуу завсарлага авахдаа завсарлага авах үндэслэл, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна.
15.3.Завсарлага авсан нам, эвслийн бүлэг тухайн асуудлаар дахин завсарлага авахыг хориглоно.
15.4.Шийдвэрлэх хугацааг нь хуулиар тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч завсарлагын хугацааг тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх боломжтой байхаар тогтооно.
15.5.Завсарлага авсан хугацаанд тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан