Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт уурхай дагасан амьдрал өрнөөд тосгон болтлоо өргөжсөн ч өдгөө балгас болжээ. Алтыг нь аваад авдарыг нь гээх гэгчийн тод жишээ энэ.
АНХНЫ ШАН ТАТСАН “ТУУЛЫН-III” АНГИ
Заамрын нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувийг алтны орд газар эзэлдэг. Үүний гуравны нэг хувьд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олноор олгогдсон. 1980-аад оны дунд үед Заамарын бүлэг ордын нөөцийг тогтоож, тооцоог нь гаргажээ. Анх 1981 онд Дарханы геологи хайгуулын экспедицийн “Туулын-III” анги олборлолт, хайгуул хийж эхэлсэн түүхтэй. Сүүлд Оростой хамтарсан анги болтлоо өргөжсөн байдаг. Тухайн үед социализмын үзэл суртал, баримтлалын дагуу байгаль орчныг төдийлөн сүйтгэдэггүй байсныг тэр үеийн геологчид ярьдаг.
Магадгүй тэдний хэрэглэж байсан техник, тоног төхөөрөмж өнөөгийнхөөс хэд дахин бага хүчин чадалтай байсантай холбоотой гэдгийг ч хүлээн зөвшөөрч байв. Ийнхүү 10-аад жил сэндийчүүлсэн тал зах зээлийн нийгэмд шилжсэнээр хоромхон ч атугай амсхийсэнгүй хэмээн нутгийн хөгшчүүл хэллээ. Гэвч Хайлаастын хөндий дахин “моодонд” орох нь тэр. 20 гаруй жилийн тэртээгээс ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхсөөр Заамарыг зорих болсон. Олны хөл тасрахгүй үргэлжилсээр бүртгэлтэй, бүртгэлгүй иргэдийн тоо талийж өгснийг тухайн үеийн удирдлагууд онцолсон нь бий. Тиймээс механик шилжилтээс сэргийлэхийг зорьсон ч монгол хүн хаана ч амьдрах эрхтэй гэх хүний эрхийг зөрчих аргагүй.
Хайлааст баг хүн ам, орон сууцны тооллогоор 4000 гаруй иргэнтэй ажээ. Үүнээс 2237 иргэн, 611 өрх нь Заамар сумын харьяат. Үлдсэн нь бусад аймаг, сумдынх. Бид алтыг нь аваад авдрыг нь гээхгүй байхыг сургадаг ард түмэн. Гэхдээ алтны нөөц арвинтай нутагт минь алтыг нь авсан тогоо, уул овоо болгосон шороо үлдсэн байна. Гэвч энэ их алтны нөөц нутгийн иргэдийн амьдралд нэмэр болоогүй. Учир нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа гэсэн төсвийн хэдэн байгууллага л цалинтай ажилтай. Бусад нь аар саарханаар өдөр хоногийг өнгөөрдөг. Бас ч үгүй малтай цөөхөн хүмүүс нь бэлчээрийн асуудалтай үлдсэн байна.
Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг олон уурхайн балгаар ухсан нүх рүү нь мал орчихдог. Энэ нь малчдад хохирол учруулсаар байгаа юм. Өмнө нь “нинжа” нар уурхайчдын хаягдал шороон дээр ажилладаг байсан. Өдгөө соронзон илрүүлэгч багажаар хүссэн болгон дуртай газраа ухдаг болжээ.
ОРВОНГООРОО ЭРГЭСЭН ТАЛ
Ар, өврөөрөө ялгардаг Наймганы талд хүний гар хүрээгүй гуу жалга үлдсэнгүй. Ногоо нь сугсарсан сайхан тал шороон овоолго, ухсан нүхээр дүүрсэн нь сэтгэл сэмлэнэ. Эхлээд арыг нь сүйтгэсэн бол одоо өврийг сэндийлж эхэлжээ. Дуусашгүй арвин баялагтай Заамарын хөндий бүхэлдээ гамшигийн байдалтай болжээ. Алтыг нь авч болно харин нөхөн сэргээлтийг нь зүй ёсоор хийх нь компанийн хариуцлага юм.
Орвонгоороо эргэсэн талын зах хязгаарыг харахаар хичээж байтал хахирч, чийхарсан дуу хаа холоос сонстоно. Дөхөөд очвол таван давхар сууцтай тэнцэх хоёр ч том төмөр Туул голыг орвонгоор нь эргүүлэхийг харав. Энэхүү хахир дуутай аварга том амьтан бол алт олборлогч драг байлаа. Туул голын тэхий голд нь хөвж буй хоёр драг зогсоо чөлөөгүй шороо угааж харагдана. Хөдлөх тоолонд нь голын элс шороо, хайрга чулуу холилдон эргэлдэнэ.
Хайлаастын хөндийгөөр урсдаг байсан Баян, Ар найман, Бага урт, Дунд уртын гол, Баруун, Зүүн шанд, Бүдүүний рашаан зэрэг гол мөрөн уул уурхайн балгаар ширгэж, зөвхөн сайр, ором л үлджээ. Дундарч, татарсан Туул гол арай ядан урсана. Монгол Улсын төв, хойд хэсгээр урсдаг Туул гол 704 км урттай ус цуглуулах талбай нь 49 мянга 840 ам километр бөгөөд сав газар нь таван аймгийн 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран урсдаг юм.
Энэ гол Заамар сумын баруун талаар урсдаг бөгөөд голын сав хүдэр, алтны их хэмжээний нөөцтэй гэдэг. Энэ нь түүнд экологийн том аюулыг авчирсан хэмээн нутгийнхан ярьдаг. Уул уурхайн олборлолтод хуучирсан арга, технологи ашигласнаар Туул, Орхон болон Сэлэнгэ гол бохирдсон байна. Эдгээр голууд Байгаль нуурт цутгадаг. Дэлхийн цэвэр усны хамгий том нөөц болдог аж.
Улсын эрдэнэсийн сан хөмрөгт 70 гаруй тонн алтыг зөвхөн Заамарын хөндийн баялгаас тушаасан гэдэг. 1995 оноос хойш зургаан мянга гаруй га талбайд хөрсний хөндөлт хийжээ. Орд газарт өнөөг хүртэл олборлолт хийж буй ч нөхөн сэргээлт хийсэн нь хуруу дарам. Учир нь нэг мянга гаруй га талбайд техникийн нөхөн сэргээлт, мөн энэ хэмжээний талбайд био сэргээлтийг хийсэн нь хангалттай биш юм. Нэгэн цагт юугаар ч сольшгүй үнэт баялагтай, хосгүй үзэсгэлэнт Тосон Заамар хэмээн нэрлэж байсан юм. Харин өдгөө Тоосон Заамар болон хувирчээ.
С.Хонгорзул