Шинжаан-Уйгарын автономит дүүрэгт амьдардаг уйгар төрийн албан хаагч, сурагч, оюутнууд лалын шашны Рамадан сарыг мөрдөх эрхгүй болсон талаар “Ассошиэйтед пресс” агентлаг мэдээлэв.
Багш нар сурагчдад шашны үзэл зааж, зан үйлд оролцохыг уриалж болохгүй гэнэ. Түүнээс гадна Коммунист намын гишүүд шашны уламжлалт ёслолыг үйлдэх эрхгүй болжээ.
Уйгарын салан тусгаарлагчидтай тэмцэхийн тулд Бээжингийн зүгээс иж бүрэн хориг арга хэмжээ авч эхэлсэн юм. Энэ хүрээнд шашны ёслол үйлдэхийг ч хориглож байна.
Сүүлийн үед энэ бүсэд алан хядах үйл ажиллагаа идэвхижсэн.
Тавдугаар сарын 22-нд болсон дэлбэрэлтийн улмаас 39 хүн амь үрэгдэж, 94 хүн шархадсан юм.