gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.19
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Маргааны эцсийн цэг-хоёр царигтай төмөр зам

Нийтлэлчийн булан
2014-06-30
0
Twitter logo

Зургаан жилийн турш маргалдсан төмөр замын царигийн асуудал одоо л нэг өндөрлөх тийшээ хандлаа.

Урагшаа хойшоо, өргөн нарийн төмөр замыг хоёуланг нь тавих шийдвэрийг УИХ гаргах нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзахдаа өгсөн “зөвлөгөө”-нөөс нэгэнт тодорхой болоод байна.

УИХ-ын хаврын чуулган ирэх сарын 1-нд завсарлахаар товлосон. Энэ хэдхэн хоногийн хугацаанд шинээр тавих төмөр замын маргааныг УИХ үнэхээр эцэслэж чадвал хаврын чуулганаар шийдсэн хамгийн том асуудлын нэг болох нь тодорхой.

Засгийн газраас өргөн барьсан төслөөс үзэхэд шинээр тавихаар төлөвлөсөн төмөр замын зургаан чиглэлийг 2010 онд баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг үндэслэн гаргажээ.

Тиймээс эдүгээ хүртэл маргааны гол сэдэв болоод байсан царигийн асуудлаа хойшоо урагшаа чиглэлтэй, өргөн нарийн царигийн аль алинтай байхаар шийдсэн нь талцан хуваагдаад байсан улстөрчдийн эхийг нь эцээж тугалыг нь тураалгүйгээр хэн хэндээ хүлээцтэй хандах боломжийг бүрдүүлж өгөх болов уу.

Үүнээс илүүтэй хамгийн чухал нь хоёр царигтай төмөр замтай болох нь геополитикийн хувьд ч хоёр хөршдөө найрсаг таатай, хэн хэндээ ашигтай байх боломжийг бүрдүүлсэн “дипломат” шийдвэр болно гэж олон улсын шинжээчид үзэж байна. Цаашлаад эдийн засгийн асуудлаа шийдэхэд ч Засгийн газарт нааштай боломж бүрдүүлэх нь тодорхой юм.

Өнгөрсөн жил Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчлахдаа 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс экспортлох гэрээг хоёр орны Засгийн газрын хэмжээнд байгуулсан. Ингэснээр уул уурхайн экспортод тулгуурласан манай орны эдийн засагт том боломжийг нээсэн ч тээвэрлэлтийн асуудлаас болоод өнөөдрийг хүртэл хүлээлт үүсгээд байсан юм. Харин одоо төмөр замаа хурдан тавьж чадвал энэ бүхэн ямар ч асуудалгүй болоод байна. Тиймээс цаашид дээрх чиглэлд тавих төмөр замын санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас яаж гаргах, ялангуяа Монгол-Хятадын хилийн төмөр замын боомт болон Монгол Улсад ашиглуулах БНХАУ-ын далайн боомтын тоог хэрхэн нэмэгдүүлэх, Хятадын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхц өлийг урт хугацаанд Монголд ашигтай байхаар тохирч чадах зэрэг асуудлыг манай Засгийн газар хэрхэн зохицуулахаас шууд хамаарах нь. ОХУ руу буюу Транс-Сибирийн төмөр замтай шууд холбогдох өргөн царигтай төмөр замын хувьд янз бүрийн асуудал байхгүй.

Эдийн засгийн гол бүсүүдийг холбох Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан-Нөмрөг, Эрдэнэт-Могойн гол хүртэлх төмөр замыг тавих санхүүгийн асуудлыг л шийдчихвэл тэртэй тэргүй одоо байгаа төмөр замтай огтлолцоод эртний хамтрагч оросуудтай учраа олох боломжтой. Харин цоо шинээр тавих гэж байгаа нарийн царигийн төмөр замын хувьд монголчуудын олонхийн анхаарлыг маш их татаж байгаа. Зургаан жилийн турш маргалдсан гол асуудал учраас айдас болгоомжлол, эргэлзээ тээнэгэлзэл дагуулсан хэвээр байх нь тодорхой.

Тиймээс хоёр царигтай төмөр замтай болсноор бидэнд эдийн засаг, улс төрийн ямар ашигтай байх нь дараагийн анхаарал татсан сэдэв болоод байна. Энэ удаа монголчуудын хувьд хамгийн их анхаарал татаж байгаа БНХАУ-шууд холбогдох нарийн царигийн төмөр замын шинэ чиглэл болон боомтуудын талаар мэдээлэл өгье.

Монголын уул уурхайн гол бүс нутаг болох Өмнөговь, Дорноговь, Дорнод аймаг одоогийн байдлаар БНХАУ-тай Замын-Үүд-Эрээний боомтоор л төмөр замаар холбогддог. Харин шинээр тавих гурван чиглэлд буюу Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигтийн чиглэлд нарийн царигийн төмөр зам тавихаар болж байна. Үүнээс Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам нь БНХАУ-ын Ганцмодны боомт дахь төмөр замтай холбогдоно. Харин Хөөт-Бичигтийн төмөр зам нь БНХАУ-ын Зүүн хатавчийн боомтоос холгүй байх Баян-Овоогийн өртөөтэй холбогдсоноор уул уурхайн бүтээгдэхүүнээ Бугатын металлургийн үйлдвэрт шууд тээвэрлэх үүд нээгдэж байгаа юм.

Энэ төмөр замыг хятадууд манай Тавантолгой, Оюутолгойн ордыг чиглүүлэн хэдхэн жилийн өмнө тавьсан. Тэр үед БНХАУ манай өмнийн говийн найман чиглэлийг угтуулан төмөр зам тавьж эхэлсэн гэх мэдээлэл гарч байсныг уншигчид санаж байгаа байх. Энэ найман чиглэлийн нэг нь энэ юм. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих нь монголчуудын биш Хятадын талын хэдэн жилийн өмнөөс бэлдэж ирсэн ашиг сонирхол байсан гэж хэлж болно. Энэ нь өнөөдөр биелж байх шиг байна. Гэхдээ төмөр замын цариг болон түүнээс үүдэлтэй асуудлаа арай гэж ойлголцож байгаа үед өмн өд хөршийнхний “алсыг харж” угтуулан тавьсан энэ төмөр замыг муулах нь илүүц бөгөөд уул уурхайн баялгаа бид хүссэн ч, үл хүссэн ч дэлхийн хамгийн том зах зээл болсон урд хөршдөө экспортлох, эс бөгөөс эдний нутгаар дамжуулан далайд гаргах нь нэгэнт тодорхой тул энэ бүхнийг Хятадын удирдагчид саалиа бэлдэхээр саваа бэлдэж байсан хэмээн ойлгохоос аргагүй.

Харин бид олон жилийн турш маргалдаж муудалцсаар одоо л нэг учраа ойлголцож байгаа нь хугацаа алдсан ч гэсэн үүнээс өөр боломж үгүйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрснийх биз ээ. Хоёр дахь шинэ төмөр зам нь Хөөт-Бичигт чиглэлийнх. Энэ нь БНХАУ-ын Зүүн хатавчийн боомттой холбогдох учиртай. Энэ чиглэлд Хятадын тал мөн л төмөр замаа угтуулан тавьж бэлтгэлээ бараг хангасан. Өнгөрсөн жил Бичигт хүртэл 70 км төмөр зам тавих дутуу байсан. Одоо нэгэнт асуудал шийдэгдвэл хятадуудад юу байхав, хэдхэн сарын дотор дутуугаа гүйцээх нь тодорхой. Бидний эхлэхийг л тэд хүлээж байгаа.

Айдас, эргэлзээ дагуулсан нарийн царигийн төмөр зам буюу БНХАУ-ын төмөр замын сүлжээнд нэгдсэн Монголын өмнөд бүсийн хувь заяаг Н.Алтанхуяг хэрхэн шийдэхийг хүлээх л үлдэж байх шиг байна

Харин гурав дахь буюу Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд тавих нарийн царгийн төмөр зам нь онцлогтой. Энэ төмөр зам Замын-Үүд хүртэл тавигдана. Энэ нь Улаанбаатар төмөр замын өргөн царигтай сүлжээнд нийлэх, эсвэл Эрээний нарийн царигтай шууд холбогдох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Үүнээс гадна анхаарал татсан бас нэг асуудал бол БНХАУ-ын төмөр замын сүлжээ нь бүхэлдээ шахам төрийн мэдлийнх. Манай өмнөд хилийн дагуу Шинжаанаас Өвөрмонголын нутгаар дамжин далайн эрэг хүрэх төмөр замыг 2020 хүртэл тавих бодлогыг Хятадын тал хэрэгжүүлж байгаа. Ингэснээр манай өмнөд бүсийн “уул уурхайн” төмөр зам БНХАУ-ын төмөр замын энэ сүлжээнд холбогдох боломж бүрдэнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төмөр замаар дамжуулж зөвхөн БНХАУ биш, олон улстай холбогдоно. Далайд гарна. Энэ бол том боломж. Тиймээс нэг нэвтрүүлгээс үүдэн Ази, Европыг холбосон төмөр замын хөгжлөөс хоцрох ёсгүй” хэмээн анхааруулсан нь энэ төмөр замд ямар их ач холбогдол өгч буйг харуулж байна. Хятадууд сүүлийн үед төмөр замд хувийн хэвшлийнхэнтэй хамтрах боллоо. Өвөрмонголоос урагшаа Зянси муж хүртэл нүүрс тээврийн 1860 км урт төмөр замыг “Шэньхуа”, “Чайна коал”, “Winsway” зэрэг нүүрсний 11 том компани хамтран барьж байгаа бөгөөд 80 хувийг нь төр, 11 хувийг дээрх компаниуд гаргаж 2015 он гэхэд ашиглалтад өгөх гэж байна.

БНХАУ-ын “Winsway” компанийг уншигчид маань санаж байгаа байх. Энэ компани манай улсад эзэмшиж буй уул уурхайн лиценз, ордуудынхаа тоогоор олон улсад танигдаж, дэлхийн гигантуудад хувьцаагаа худалдаж, бас худалдан авч томроод байгаа. Эдүгээ Монголын экспортын дийлэнх хувийг эзэлж байгаа манай нүүрсний 80 хувийг “Winsway”, “Шэньхуа” тэргүүтэй дөрвөн компани худалдаж авдаг. Одоо манай өмнөд бүсийн төмөр зам Хятадын төмөр замын сүлжээнд холбогдвол тээвэрлэлтийн асуудал маань ч “Winsway”, “Шэньхуа” зэрэг БНХАУ-ын төрийн дэмжлэгтэй энэ хэдхэн компанитай хүссэн ч, үл хүссэн ч шууд хараат болох вий гэсэн болгоомжлол байгааг сануулахад илүүдэхгүй.

Ямартай ч УИХ төмөр замын асуудлыг энэ долоо хоногт эцэслэн шийдсэнээр монголчуудын энэ бүх болгоомжлол, боломж Засгийн газрын мэдэлд, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эрхийн хүрээнд шууд шилжинэ. Тиймээс айдас, эргэлзээ дагуулсан нарийн царигийн төмөр зам буюу БНХАУ-ын төмөр замын сүлжээнд нэгдсэн Монголын өмнөд бүсийн хувь заяаг Н.Алтанхуяг хэрхэн шийдэхийг хүлээх л үлдэж байх шиг байна.

Д.Оюун-Эрдэнэ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан