Ази, номхон далайн орнуудын шатрын тэмцээн энэ сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд болох гэж байна.
Манай улс уг тэмцээнд гурав дахь удаагаа орох гэж буй бөгөөд 2011 онд есхөн настай Т.Мөнхзул охин түрүүлж, монгол хүний оюуны чадамжийг дэлхий дахинд батлан харуулсан билээ.
Харин энэ жил манай улсаас “ASEAN”-ны орнуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тодорчээ.
Тодруулбал, эмэгтэй долоо, эрэгтэй таван тамирчин өмнөх жилүүдийн амжилтаа ахиулах зорилго тавин тус тэмцээнийг зорихоор болжээ.
Охидын ангилалд Амина, Ганчимэг, Отгонцэцэг, Алтантуяа, Цогзолмаа, хөвгүүдийн ангилалд Хос-Эрдэнэ, Анар, Баярбалжир нар оролцох юм.
Харин ахмадын ангилалд Олон улсын хэмжээний мастер Д.Сэржмядаг, Б.Баярмаа, н.Энхнасан, М.Баасанжав нар оролцоно.
Манай тамирчид энэ сарын 4-нд Макаог зорино.