gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.06
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.06
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.06
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төсвийн зардлын ачааллыг бууруулах боломжтой

Эдийн засаг
2014-05-28
0
Twitter logo

Эдийн засгийн гадаад болон  дотоод орчинд үүсээд байгаа хүндрэл бэрхшээл нь  Монгол улсын төсөвт нөлөөлж эхлээд байгаа нь нэгэнт тодорхой болоод байна.

Үүссэн нөхцөл байдал нь Засгийн газар өөрийн үйл ажиллагаагаа илүү үр ашигтай, зардлын хувьд хэмнэлттэй байдлаар зохион байгуулах шаардлагыг бий болгож байна. 

Энэ жилийн төсвийн орлогын  гүйцэтгэл  оны эхнээс 400,0 гаруй тэрбум төгрөгөөр  тасалдаж, жилийн эцэст төлөвлөсөн зардлаа бүрэн санхүүжүүлэхэд бэрхшээл үүсэхээр байгаад дүгнэлт хийж,Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх, төсвийн орлогын дутагдалаас үүдэлтэй эрсдлийг бууруулахад чиглэсэн  цогц арга хэмжээг авч эхлээд байна.

Энэ шаардлага нь төсвийн зардлаа танах, хэмнэх, төрийн байгууллагуудын  чиг үүргийг давхардал, хийдэлгүй оновчтой болгох, албан хаагчдын  ачааллыг жигд, нягт байхаар чиг үүргийг дахин хуваарилах зэргээр бүтэц, зохион байгуулалт, зохицуулалтаа сайжруулж төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах арга хэмжээг зайлшгүй хэрэгжүүлэхэд хүргэж байна.   

Монгол улсын нийт төсвийн зарлага нь  урсгал болон хөрөнгийн зардал гэсэн бүлэгт хуваагддаг. Хөрөнгийн зардалд төсвийн хөрөнгөөр баригдах барилга байгууламж, их засвар, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгө шинээр бий болгох болон сайжруулахтай холбоотой зардлууд багтдаг бол урсгал зардалд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, байр ашиглалтын төлбөрүүд, албан томилолт, түлш шатахуун,  урсгал засвар зэрэг төрийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах зардлууд багтдаг байна. 

Сүүлийн 10 жилд төсвийн нийт зардал ойролцоогоор 10 дахин  нэмэгдэж 6,1 их наяд төгрөгт хүрсэн байна. Төсвийн зардлын 70 гаруй хувийг урсгал зардал бүрдүүлдэг ба өнгөрсөн хугацаанд энэ төрлийн зардлын өсөлтийн 50.2 хувийг  цалин, тэтгэвэр, тэтгэмж, 10.9 хувийг нийгмийн халамжийн зардал, 11.7 хувийг төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламжийн урсгал зардал, 8.6 хувийг зээлийн үйлчилгээний төлбөр, 8.4 хувийг хэрэглээний үнийн өсөлтөөс хамаарсан бараа, үйлчилгээний зардал эзэлж  байжээ.

Төсвийн хүндрэлийн талаар дээр дурдсан тулгамдсан асуудлыг  шийдвэрлэх зорилгоор 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Засгийн газар “ Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар  тогтоол баталсан байна. Тогтоолоор төрийн данхайсан бүтэц, чиг үүргийг эргэн авч үзэж зохих өөрчлөлт, зохицуулалт хийх, төсвийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах сонирхолыг бий болгох механизм бүрдүүлэх,  бүх шатны төсвийн байгууллагууд 2014 батлагдсан төсөвтөө тусгагдсан тэвчиж болох зарим зардлыг хэмнэх зэрэг үүрэг даалгаварыг холбогдох сайд, агентлагын дарга болон бүх шатны төсөв захирагчдад  өгсөн байна.

Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг боловсронгуй болгох хүрээнд төсвөөс хагас болон бүрэн хамааралтай, төрийн үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажил, үйлчилгээ гүйцэтгэдэг төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг үйл ажиллагааг хувьчлах,   аж ахуйн тооцоонд шилжүүлэн бие даалгаж төсвөөс гарах,  үр ашиг багатай, давхардал бүхий төсөвт байгууллага, засгийн газрын тусгай сангуудыг нэгтгэх, татан буулгах, өөрчлөн зохион байгуулах, орон тоог чиг үүрэгтэй нь уялдуулж цөөлөх, ажилтнуудын ачааллыг нягтруулах, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ, халаалт дулааны хангамж  гэх мэт төр өөр дээрээ авч явахад зардал ихтэй ажил, үйлчилгээг  хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх зэрэг арга хэмжээ авснаар  орон тоо төсвийн зардлын  ачааллыг бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм.     

Төсвийн байгууллагын хэмнэсэн зардлыг  бараа, ажил үйлчилгээний зардлын бусад зүйлд шилжүүлэн зарцуулах, орон тооны хэмнэлтээс бий болсон үлдэгдлийг ажилтнуудын цалин урамшуулалд зарцуулах, төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг төсөвт буцаан төвлөрүүлэхгүйгээр тухайн төсвийн байгууллагад нь үлдээдэг зэрэг зохицуулалтыг холбогдох хууль, журам, зааварт тусгаж шийдвэрлүүлэхээр тогтжээ.

Зардлын үр ашигтай байдлыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлэх өөр нэг алхам бол Засгийн газар тэвчиж болох зарим  зардлаа  он дуустал хугацаанд хэмнэхээр болж  байгаа явдал юм. Төсвийн хөрөнгөөр хурал, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах тоо, давтамжийг багасгах, төсвийн байгууллагын машин унааны түлш, шатахуун, гадаад, дотоод албан томилолтын зардлыг бууруулах,  төсвийн хөрөнгөөр гадаад дотоодын тойрон аялал, ойн арга хэмжээ, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байхыг бүх шатны төсөв захирагчдад үүрэг болгосон байна. Үүний зэрэгцээ хууль, тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн  хэрэгжилтийг сурталчилан таниулахаас бусад хэлбэрээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр байгууллага, хамт олныг сурталчилах, телевизийн  шоу уралдаан зохион байгуулах, төсвийн хөрөнгөөр телевизийн олон ангит кино хийх, мөн сургалт, семинар зохион байгуулах, байгууллага, салбарын ой, баяр ёслол тэмдэглэхтэй холбогдуулан цаасан мэндчилгээ илгээх, цүнх, календарь бэлтгэх зэргийг хориглосон байна.

Төсөв зардлаа хэмнэхийн тулд хэмнэлттэй ажиллах хөшүүрэг механизмыг нь  төсвийн байгууллагуудад нээж өгөх талаар Сангийн сайдад үүрэг болгсон байна.

Дээр дурдсан төсвийн хэмнэлтийн багц арга хэмжээг хэрэгжүүлснээр  эдийн засгийн хүндрэлийн үед тохиолдох эрсдэл багасах, Засгийн газрын байгууллагуудын бүтэц оновчтой болох, төсвийн байгууллагууд зардлаа үр ашигтай, хэмнэлттэй байдлаар зарцуулж хэвшихэд чухал ач холбогдолтой байх болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан