БНХАУ-ын дарга Си Жинпиний айлчлал эхлэхэд ердөө нэг хоног үлдээд байна. Иймд хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах энэ айлчлалын үр дүн ямар байх вэ гэдэгт хүн бүр гол анхаарлаа хандуулж байна.
Гэтэл манай урд хөршийнхөн биднийг одоо ч эртний онигор, гол гаргагч гэж нэрлэсээр байгааг Ногоон намаас анхаарууллаа. Монголыг Хятад хэлээр Монгу гэж нэрлэдэг. Хятадын мандарин хэлний Монгу ханз нь орчуулбал “эртний онигор, гол гаргагч, худалч” гэсэн утгатай аж. Энэ хэл нь тус улсын хамгийн олон хүн ярьдаг, албан ёсны хэл юм. Иймд Хятадад очсон Монгол иргэд өөрсдийгөө танилцуулахад хүн бүр дооглон, шоолдог гэж Ногоон намын дарга О.Бум-Ялагч ярьж байна.
Харин Япон, БНСУ-ууд дээрх ханзыг сольсон байна. БНХАУ-д олон улс орны нэрийг заасан ханзыг цаг үеийн өөрчлөлттэй уялдуулан сольсон байдаг аж. Иймд монгу гэсэн ханзыг ч солих боломжтой аж. БНХАУ манай улстай үнэхээр л найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэхээр зорьж байгаа бол юуны өмнө энэ ханзаа солих хэрэгтэй гэж Ногоон намынхан үзэж байна.