Монгол Улсын хэмжээнд улаан бурхан өвчнийг бүрэн устгажээ. Улмаар БНСУ-ын Сөүл хотноо хуралдсан ДЭМБ-ын Баталгаажуулах хороо шийдвэрээр улаан бурхан буюу кор өвчнийг бүрэн устгасан Монгол, Австрали, БНСУ , Макао гэсэн дөрвөн улсад энэхүү гэрчилгээг гардуулсан байна.
Манай орон 2000 онд халдварт саа өвчнийг устгаж ДЭМБ-аас анх удаа гэрчилгээ авч байсан бол 14 жилийн дараа улаан бурханыг бүрэн устгаж чадсан улсын тоонд багтсан юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Г.Сүрэнхандтай цөөн хором ярилцлаа.
-Манай улс улаан бурхан өвчнийг бүрэн устгасан учраас ДЭМБ-аас батламж гарсан гэлээ. Монголоос гадна өөр гурван улсад дээрх батламжийг гардуулсан гэв үү?
-Улаан бурхан өвчний тархалтыг зогсоосон батламжийг авахын тулд Монгол Улсад сүүлийн дөрвөн жил энэ өвчин гараагүй байх ёстой гэх шаардлагыг тавьсан. Монгол Улс уг шаардлагыг хангасан учраас энэхүү батламжыг гардлаа. Өвчний талаархи тархвар зүйн судалгаа, дүгнэлтүүд, энэ чиглэлээр явуулсан үйл ажиллагааны тайланг ДЭМБ-ын батламж олгодог хороонд илгээсэн байгаа. Улмаар хорооны зүгээс бидний явуулсан тайлан, материалыг бүтэн жилийн турш нэг бүрчлэн шалгаж, дүгнэлтээ гаргаад бүсийн дөрвөн оронд энэхүү батламжийг олгосон юм. Тодруулбал, Монгол, Австрали, БНСУ, Макао гэсэн дөрвөн оронд олгосон.
Улаан бурхан өвчнөөр 0-6 насны хүүхдүүдийн 50 хувь, 15 хүртэлх хүүхдүүд 100 хувь өвчилдөг гэсэн судалгаа бий.
Тэгэхээр үүнийг гардахын тулд Монгол Улс ямар ажил хийсэн юм бэ гэдэг асуулт гарч ирнэ, тийм үү. Тэгвэл энэ бол маш олон жилийн хөдөлмөр, түүх юм. Анх 1973 онд туршилтын байдлаар улаан бурхан өвчний вакциныг Монголд хийсэн байдаг. Тухайн үед хэдэн настай хүүхдэд дээрх вакциныг хийвэл үр дүнтэй талаар эрдэмтэд судалсан байдаг юм. Улмаар тухайн үеийн Эрүүл мэндийн сайд, холбогдох албаны хүмүүстэй хэлэлцэж, тохиролцоод мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, хоёр газрыг сонгож хийсэн. Дараа жил нь буюу 1974 онд мөн вакциныг хийсэн байдаг. Улмаар өвчлөл харьцангуй буурч эхэлсэн боловч дараах хоёр жилд дэгдэлтийн хэлбэрт шилжсэн.
Ер нь улаан бурхан өвчнөөр 0-6 насны хүүхдүүдийн 50 хувь, 15 хүртэлх хүүхдүүд 100 хувь өвчилдөг гэсэн судалгаа бий. Учир нь улаан бурхан өвчний вирус амьсгалын замаар халдварладаг. Өөрөөр хэлбэл, ангид 10 хүүхэд байлаа гэхэд нэг нь халдвар тээсэн бол бусдад нь толгой дараалан халдварладаг юм.
-Ер нь энэ өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг юм бэ. Манайхан кор буюу улаан бурхны хор хөнөөлийн талаар төдийлөн ойлголтгүйгээсээ болоод хайнга ханддаг байсан шүү дээ?
-Өвчний шинж тэмдэг ерөнхийдөө ил харагддаг. Бүх биеэр гүвдрүүт тууралт гардаг юм. Өвчний нууц үе 21 хоног байдаг. Энэ хугацаанд хүүхэд маш өндөр хэмтэй халуурдаг. Харин биеэр тууралт гараад эхлэхээр халуурахаа болино. Ер нь нүүрнээс эхлээд хөлөөр шувтардаг шүү дээ. Өндөр хэмтэй халуурахаас гадна нүд нуухтаж болно. Мөн зарим шинж тэмдэг балархай илэрч болно. Улаан бурхан өвчнийг цаг алдалгүй эмчлэхгүй бол маш аюултай. Энэ өвчний улмаас хүүхэд амиа алдаж болно. Мөн хатгаа болж хүндэрдэг. Өөрөөр хэлбэл, энэ маань амьсгалын замын халдварт өвчин учраас амьсгалын замын эрхтнүүдийг барьж, өвчлүүлдэг гэсэн үг. Цаашилбал, тархины үрэвслийн улмаар хүүхдүүд нас бардаг.
Сүүлийн жилүүдэд энэ өвчин гараагүй учраас залуу эцэг, эхчүүд мэдэхгүй байж болох юм. Тэгэхээр энэхүү өвчнийг улсын хэмжээнд устгахын тулд 1973 оноос хойш 40 гаруй жил ажилласан. Сая биднийг энэхүү өвчнийг бүрэн устгасан хэмээн үзэж ДЭМБ-аас батламж олгосон. Ер нь энэ өвчний шинж тэмдгийг лабораториор л баталгаажуулна. Өөр вирусаар үүсгэгддэг улаанууд гэх мэтчилэн ижил төстэй өвчлөл байдаг учраас улаан бурхан мөн эсэхийг зөвхөн лабораториор л баталгаажуулах ёстой.
-Урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин хийдэг. Ер нь бусад улс орнуудад энэ вакциныг хэрэглэдэг үү?
-Улаан бурхны вакцины эхний тунг хүүхдийг есөн хоногтой байхад нь хоёр дахь тунг нэг нас хүрэхэд өгч байгаа. Хүүхэд анх төрснөөс хойш эхийн дархлаа гэж байдаг. Харин эхийн дархлааг сулрахыг угтаж, вакцины эхний тунг хийж байгаа. Анх энэ вакциныг АНУ-д 1963 оноос хэрэглэж эхэлсэн байдаг юм. Харин манай улсын хувьд үүнээс 10 жилийн дараа буюу 1973 оноос хэрэглэж эхэлсэн. Бидний хувьд эхний ээлжинд саа өвчнийг орон даяар бүрэн устгаж, ДЭМБ-аас батламж гардаж байсан. Үүний дараа улаан бурхан өвчнийг “онилсон” юм. Учир нь энэхүү вакцин хүүхдэд маш сайн дархлаа үүсгэхийн зэрэгцээ хямд, төсөр үнэтэй байсан. Тиймээс ч саа өвчнийг устгасны дараа улаан бурхныг ч мөн ялгаагүй устгаж болох юм байна гэж бодсон хэрэг. Гэхдээ вакцин хийлгэж байгаа хүүхдүүдийн дунд хийсэн судалгаа байдаг юм.
Тодруулбал, нийт вакцин хийлгэж байгаа хүүхдүүдийн 15 хувьд нь сул дархлаа үүсгэж байсан нь судалгааны явцад ажиглагдсан. Тэгэхээр сул дархлаатай хүүхдүүд хуримтлагдаж, олширвол энэхүү өвчин гарах боломжтой. Улмаар бид улаан бурхан өвчин гарч байсан давтамжид тархвар зүйн судалгаа хийхэд дөрвөн жил тутамд дэгдэлтийн байдалд шилжиж байсан нь харагдсан. Тиймээс бид тухайн оныг нь угтуулж, нэмэлт дархлаажуулалт хийж байсан.
Жирэмсэн эмэгтэй улаануудаар өвчилбөл хараагүй хүүхэд төрөх, зулбах зэрэг аюултай
Тухайлбал, 5-15 насны хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалтыг 10 хоногоор зохион байгуулдаг байсан шүү дээ. Сүүлийн хоёр удаагийн нэмэлт дархлаажуулалт ойролцоогоор 400 орчим мянган хүүхэд хамрагдсан байдаг юм. Энэ бол өвчний тархах гинжин хэлхээг тасалж байгаа алхам. Бидний явуулсан энэхүү ажиллагаа үр дүнд хүрч, өвчний гинжин хэлхээг тасалсан.
Манайхан кор гэж ярьдаг. Оросоор кор, улаан бурхан бол Монгол нэршил нь юм шүү дээ. Ер нь 1990-ээд онд хийсэн судалгаанд энэ өвчнөөр жилд ойролцоогоор 1.2 сая хүүхэд дэлхий дахинд өвчилж, үүнээс 500 мянга нь нас барж байгаа тухай дурьдсан байдаг. Үүнээс гадна улаан бурхнаар өвдсөн хүүхэд хараагүй болох зэрэг аюултай эрсдлүүд байдаг юм. Тэгэхээр бид маш аюултай, өндөр эрсдэлтэй өвчнийг хязгаарлаж чадсандаа маш их баяртай байгаа. Энэ ажилд гар бие оролцож байсан олон эрдэмтэн, судлаачид бидний амжилтыг сонсоод баяртай байгаа болов уу.
-Цаашид гахай хавдар зэрэг халдварт өвчлөлийг бууруулахад ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Бид 2009 оноос эхлэн гахай хавдар, улаан бурхан, улаанууд гэсэн чиглэлээр хавсарсан вакцин хийж байгаа. Энэ дотор улаанууд өвчин багтсан учраас хүүхдүүд өвчний эсрэг дархлаатай болж байгаа юм. Мөн гахай хавдрын өвчин ч ялгаагүй. Урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин хийж байгаа учраас дээрх өвчлөлөөр өвдөхгүй байх боломж байгаа юм. Дашрамд дурьдахад, улаануудын шинж тэмдэг улаан бурхныхаас өөр. Бүх биеэр нэлэнхүйд нь улаан тууралт гардаг. Хэрвээ жирэмсэн эмэгтэй улаануудаар өвчилбөл хараагүй хүүхэд төрөх, зулбах зэрэг аюултай. Тиймээс ч хүүхдүүдэд хавсарсан вакцин хийж байгаа юм. Мөн гахайн хавдрын тархалтыг судлахад сүүлийн дөрвөн жилд буурсан үзүүлэлттэй байгаа.