Энэ удаагийн “Чухал хүн” буландаа Монгол Улсын гавьяат малчин Д.Хүүхэн гуайг урьж ярилцлаа.
-Та энэ нутгийн уугуул иргэн үү?
-Манайх Мэргэ вангийн хошууны л айл. Гурван Хасарын араар, Ханбогд сумын зүүн урд талын нутгийн заагаар нутаглаж байлаа. Манай нутагт Хасар гэж уул байдаг юм. Түмэн-Өлзий хайрхан ч гэдэг л юм. Тэр хайрханыг тахиж шүтдэг, Өлгий хийдийн хавиар 100 гаруй км-т нүүдэллэж амьдарч байсан айлын хүүхэд. Мэргэ вангийн хошуунд хоёр мээрэн байсан юм. Гомбожав, Шадав мээрэн гэж ах, дүү хоёр байсан. Шадав мээрэнгийн хүү Цэрэнбайтан гэж байлаа. Тэр хүний удам судрын хүн.
-Мээрэн гэдэг чинь ямар эрх мэдэлтэй хүн байв?
-Одоогийнхоор ярьвал том албан тушаалтай хүмүүс байсан. Хошуу ноёныг захирдаг, тушаал өгдөг тийм хүн байж. Тайж, ноён гэдгээс арай өөр. Тайж бол ноёны өмнөх цол шүү дээ. Сайн сурлагатай, мэдлэгтэй тайжийг шалгаад, шалгаруулаад ноён болгодог байсан юм. Мээрэн бол түүнээс өөр.
Нэг их олон ч байдаггүй байсан юм. Зарга заалхай хийхдээ сайн. Манай Гомбожав мээрэн бол гадаадад долоо, дотоодод 14 үхсэн хүн гэсэн. Яагаад гэхээр зарга хийхдээ маш сайн байсан гэдэг юм билээ. Тэгээд л гадаадад явж хэрэг нийлдэг байж. Гадаадад долоон удаа явж хэрэг нийлэхэд бүгдэд нь ялсан. Тэгэхдээ долоо үхсэн хүн гэж яригддаг. Өнөөх чинь гадаадад яваад үхсэн л гэнэ гэсэн яриа гардаг, сүүлд нь гарч ирээд л хэрэг нийлдэг байсан байхгүй юу. Тэгж цуурхал гаргадаг байсан юм уу даа.
Дотоодын Шанзав яамнаас эхлүүлээд том хэргүүдэд 14 удаа ялсан байдаг юм билээ. Одоогийнхоор бол өмгөөлөгч юм билээ. Гэхдээ тэр үедээ тайж, ноёноос дээгүүр эрх мэдэлтэй, төр барилцдаг л хүн байсан хэрэг. Тийм л хүмүүсийн удам угсаа даа. Манай удамд олон сайн лам нар дээд талдаа байсан юм билээ.
-Та тэгвэл их мундаг хүмүүсийн үр сад байх нь ээ?
-Би 1947 онд Асарын Баянхошуу гэдэг газар эхээс мэндэлсэн хүн. Төмөрсүх гэдэг хүний анхны хүү юм. Эхийгээ 17 настай байхад төрсөн. Манайх малчин айл байсан болохоор багаасаа л мал маллаж өссөн. 1955 онд сургуульд ороод 1959 онд дөрөвдүгээр анги төгссөн. Намайг сургууль төгсдөг жил ээж маань төрөхөөс болж нас барсан юм. Би зургаан дүүтэй. Зургаа дахь дүүг маань гаргахдаа төрөхөөс болоод нас барчихсан юм.
Би дөрөвдүгээр ангийг 1959 оны тавдугаар сарын 15-нд төгсөөд гэртээ харьтал ээж маань өнгөрөөд тав хоночихсон, дөнгөж хөдөөлүүлчихээд л байж байсан. Манайд хойд эцэг маань, долоон настай дүү, хоёр настай уяатай хүүхэд, нэг нялх өлгийтэй жаал, манай эхийг өсгөсөн суугаа хөгшин л үлдсэн. Манай хойд эцэг баг, сумын ажил хийгээд яваад өгнө. Би л гадаа гарч эр, гэрт орж эм хүн болж, тэр айлыг яаж өөд нь татах вэ гэж бодож зүтгэдэг байлаа. Тэр үеэс эхлээд л малчин болсон доо.
-Та сая Төмөрсүх гэдэг хүний анхны хүү болж төрсөн гэж ярьсан. Гэтэл одоо болохоор Д.Хүүхэн гэж явдаг шүү дээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Манай эхийг тэжээсэн Дүгэрсүрэн гэдэг хүн байсан юм. Тэр хүний дээд өвөг нь Дэлэг гэдэг хүн байж. Түүгээр л овоглосон хэрэг. Дээхэн үед дээд өвгөөрөө л овоглочихдог байсан хэрэг. Манайхан ч гэсэн. Ээж, аавын нэрээр нэг их овоглох гэдэггүй байлаа. Одоо л аав, ээжээрээ овоглодог болчихсон болохоос бидний үед дээд овгоороо л овоглодог байлаа шүү дээ. Миний овоглоод байгаа Буурал Дэлэг гэдэг хүн чинь ээжийн маань бүр дээд өвөг шүү дээ.
Манай эхийг өсгөсөн суугаа хөгшин гэдэг чинь есөн хүүхэд гаргаад бүгдийг нь алдчихсан юм билээ. Тэгээд манай ээжийг өргөж авсан. Сүүлд хөл нь хугараад суугаа болчихсон. Тэр хүний л дээд өвөг нь Дэлэг гэдэг хүн байж. Түүгээрээ л овоглосон. Би хар багаасаа л малчин болсон гэж түрүүнд ярьсан даа. Тэр айлын хатуу хүтүү бүхнийг л хийж байлаа. Нүүх суух, мал хуй саах гээд ямар л ажил байна тэр бүхнийг хийж малчин болсон.
1966 оны сүүлчээр Хятадууд янз бүр болж, Оросын хилээр нэвтэрч байсан гэж ярьдаг. Манайх руу мэр сэр орж ирдэг байсан юм уу даа. Түүнээс болоод улсынхаа батлан хамгаалахыг сайжруулж, хуучин цэргийн застав, морьт хороо байсан газруудыг сэргээн байгуулах ажил өрнөж байсан юм.
-Тэмээ голдуу малтай байсан уу?
-Сургуулиа дөнгөж төгсөөд л мал дээр гарчихсан болохоор эвлэлийн гишүүн болж чадаагүй. Манайх амины цөөн хэдэн тэмээтэй байсан. Түүнийгээ маллаад л тэмээчин болох эхлэлээ тавьсан. 1962 оноос эхлээд тэмээ дагнаж малласан. 15 настай байсан юм уу даа. Ингээд 4, 5 жил тэмээ маллаж байгаад 1967 онд цэрэгт явсан. Амгалангийн цэргийн барилгын хоёрдугаар ангид цэргийн алба хаалаа.
Тэнд нэг жил болчихоод Ховдын дөрөвдүгээр морьт хороог шинээр байгуулах болоход тийшээ явсан. Ховдод очиж барилгыг нь барьж, 1970 оны зургадугаар сар 20-нд цэргээс халагдсан. Намайг цэрэгт явах үед долоон настай үлдсэн гэгдэх дүү маань тавдугаар анги төгсчихсөн, тэмээгээ маллаад байж байсан. Тэгээд ч эхнэр маань манайхтай айл буучихсан байсан болохоор санаа зовох зүйл байгаагүй ээ.
Улс орон тайван амгалан байсан болохоор амар шүү дээ. Харин намайг цэрэгт явах үед Оросууд лазер ашиглаж гэнэ гэж яригддаг байлаа. 1967 онд Орос чинь лазерын туяа хэрэглэсэн шүү дээ. Хятадууд Оросын нэг заставыг хядаад, нүүр аман дээр нь хээ угалз тавиад, сүйтгэчихсэн гэдэг. Олон хүн туусан ганц хүн ирж байна гэж бодсон чинь олон цэрэг ирээд сүйтгэчихсэн юм билээ. Дараа нь Хятадууд тэр маягаар ирэхэд Оросууд лазерын туяа ашигласан байгаа юм. Тэвний нүхээр лазерын туяа гаргаад, бууны замган дээр тусгахад хайлж, хүний гар, хөл тасарч байсан гэдэг. Лазерыг анх тэгж хэрэглэсэн юм.

-Тэр үеэр та цэрэг байсан ийш тийшээ дайчлагдаж байв уу?
-Гадагшаа бол дайчлагдаж байгаагүй ээ. Нэг хэсэг манай улс цэрэг нэг их татаагүй шүү дээ. Харин 1967 оны үед арай ахиу татсан. 26, 27-той залуусыг хүртэл цэрэгт татсан. 18-28 насны залуусыг цэрэгт татсан гэдэг юм. 1966 оны сүүлчээр Хятадууд янз бүр болж, Оросын хилээр нэвтэрч байсан гэж ярьдаг. Манайх руу мэр сэр орж ирдэг байсан юм уу даа. Түүнээс болоод улсынхаа батлан хамгаалахыг сайжруулж, хуучин цэргийн застав, морьт хороо байсан газруудыг сэргээн байгуулах ажил өрнөж байсан юм. Тэгээд л бид цэрэгт явсан хэрэг.

-Цэргээс халагдаж ирээд шууд л малаа хариулсан биз?
-Шууд л мал дээрээ гарсан. Аймагт барилгын ажил хий гэж байсан ч “Би ядарсан хэдэн дүүгээ хардаг хүн” гээд л шууд малчин болсон. Би 300 гаруй тэмээ хариулж байгаад цэрэгт явсан юм. Ирэхэд манай дүү, эхнэр хоёр бүл хүч нь хүрэхгүй болохоор 32 ат алдсан гээд төлбөрт уначихсан байдаг байгаа. Гэхдээ нэгдэл муу анхаарч үзсэнээс болсон гээд 16-г нь хөнгөлж, 16 атны төлбөр төлөхөөр болсон.
Нэг атыг 450 төгрөгөөр төлөхөөр болоод сууж байсан юм. Тэр үед манай энэ хавьд хулгай гэж байсан биш. 1967 онд тамгалаад тавьчихсан тэмээ сайхан ат болчихсон л явж байх жишээтэй. Би цэргээс ирээд алга болсон гэх тэмээгээ олсон. 16 атыг олж нэгдэлд тушаасан. Төлбөрөөс хөнгөлсөн хэдийгээ ч олж өгсөн. Гэтэл нэгдлээ хохиролгүй болгосон гэж надад заримыг нь өгсөн. Ингээд л тэмээгээ маллаж эхэлсэн дээ. Би хамгийн ихдээ 600, багадаа 400 тэмээ л маллаж ирсэн.
-Мал хувьчлагдсанаас хойш ч гэсэн тийм тооны тэмээ маллаж байв уу?
-1992 онд хувьчлал болсон юм. Гэтэл “дэмий шаалт нүдийг нь онов” гээч нь болсон уу малаа зөв хувьчилсан болов уу гэж би боддог. Маллаж байсан хүмүүст нь давуу эрх олгож, арай олон мал өгсөн. Тэр их зөв. Хэдийгээр би олон тэмээ хариулж байсан ч гэсэн сонголттой байлаа. Дан тэмээ авсан ч болно, үхэр, адуу холиод ч авсан болохоор байсан. Тэмээгээ хүнд өгөөд дан хонь авна ч гэсэн болно гэсэн сонголт байсан. Мал малласны давуу эрх учраас тэгж байсан хэрэг. Хувьчлал болоход манайх 400 гаруй тэмээтэй байсан. Түүнээс 100 орчмыг нь хүнд өгсөн. Үлдсэнийг нь ах, дүү нартайгаа нийлээд хувааж авсан юм. Яг өөрийнхөө дансан дээр 134 тэмээтэй үлдэж байлаа.
Дээрээс нь цөөхөн адуу, нэг ямаа, 10 гаруй эр хонь авсан. Манай чинь тэмээ ихтэй баг. Бага мал бараг байхгүй. Манайх бага мал цөөнтэй байсан болохоор жаахан нэмье гэтэл ганцхан ямаа өгсөн. 10-аад үхэр бас авсан шүү. Ер нь манайх огт адуугүй айл байсан. Намайг бага байхад ганц морьтой. Ээж маань унадаг байсан юм. Өдөртөө ес унагадаг, их бусгамтгай морь байсан хэрэг. Ээж маань байсгээд л уначихна, тэгээд л идээшлээд байж байдаг, очоод л барьж аваад унаад явчихна.
Тийм ганцхан ухаа морьтой байлаа. Түүнээс гадна манай энэ хавьд завхуул адуу, тэмээ их байдаг байлаа. Эзэнгүй, зэрлэг голдуухан л адуу байна. 1970 оноос эхлээд нэгдэл болзол гаргасан. Таван зэрлэг адуу барьсан хүнд нэгийг нь өөрт нь өгнө гэсэн. Түүнээс хойш зэрлэг адуу хөөж, барьж унана. Заримыг нь ч алдана, зарим нэгийг нь ална. Тэгж явсаар нэгдлийн 20 гаруй, өөрөө 10-аад адуутай болсон. Сүүлдээ хувьчлал болоход манайх алба амины нийлсэн 200 гаруй адуутай болчихсон байсан шүү дээ.
Тэгээд Баян багийн бүх айлд 4-5 адуу хувьчлалаар өгсөн. Түүний дараа 40-өөд адуутай үлдсэн. Ингээд л нэлээд олон малтай болсон доо. Би чинь 1992 онд хамгийн олон тэмээтэй гээд Геннисийн номд орж байлаа. Хамгийн олон малтай хүн Алтан Мажиг, хамгийн олон үхэртэй нь Гомбо гээд Өвөрхангайн малчин. Хамгийн олон ямаатай нь Ховд аймгийн Чандмань сумын Пүрвээ, хамгийн олон хоньтой Баянхонгор аймгийн Галуут сумын малчин Шарав. Онон хамгийн олон адуутайгаар орох байсан ч ирээгүй юм. Тэгж хамгийн олон тэмээтэй гэгдэж Геннисийн номонд орж байсан. 1992, 1993, 1994 онд улсад хамгийн олон тэмээтэй гэж явлаа шүү дээ.
Хуучин цагт гурав хоногийн зүс ордог байлаа, одоо өдрийн турш ч бороо орохоо больж
-Та 1950-аад оноос эхлээд говьд ажиллаж, амьдарсан хүн. Дээр үед говь нутаг ямар байсан бэ. Цаг агаар, бороо хур гээд ярьвал?
-Миний мэдэхээр говьд 1960, 1970, 1980 онд цаг агаар ямар байв гээд 10 жилээр тооцоод үзэхээр хэчнээн цаг сайжирсан ч гэсэн өмнөх 10 жилээ гүйцэхгүй байна.
Улам л муудаад байгаа юм. Тэгэхээр биднээс өмнө цаг ямар байсан нь тодорхой шүү дээ. Ууршилт, ус чанар ямар байж вэ. Агаарын болон газрын чийгний хур таталт, дээрээс бороо оролт ямар байж вэ гэдэг нь ч ойлгомжтой байгаа юм. 1970-аад оны үед бороо гурван өдөр зүсрээд орчихдог байсан шүү дээ. Одоо тэгэхэд ганц өдөр орж чадахгүй л байна шүү дээ.
-Сүүлийн 10 жилээр барагцаалж ярьвал бүр л хэцүү болсон байх нь ээ?
-Бүр хэцүү болсон. Тогтмол нэг жил цаг сайжрахад дараа нь гурван жил мууддаг болчихсон. Гурван жил дараалан цаг сайжирна гэж алга байна шүү дээ. Заавал нэг талдаа муудаж, зарим газар нь сайжирч, алаг цоогтой байна. Тэгээд гурван жилийн гурав дахь жил дээр бүр дорддог номтой. Ийм л болчихсон.
Энэ юунаас болж байна гэхээр, нэгдүгээрт газрын ус доошилчихжээ. Тэгээд зүсэр бороо орохгүй ширүүн асгаад байхаар ургамлын үндэс дэвтэхээ больсон. Ил байгаа хэдхэн төрлийн ургамал л жаахан ургаж байна. Хөрс дэвтээж, бүх үндсийг хөөлгөж ургамал ургадаг чийггүй болчихдог юм байна. Газрынхаа гүний чийгэнд хүрэхгүй болохоор тэгдэг байх. Хангайд өглөө явахад өвсний шүүдэр татаад, өмдний шуумаг норгоод байдаг даа. Одоо бараг тэгэхээ больчихсон шүү дээ.
-Дэлхийн эрдэмтэд цаг агаарын өөрчлөлтийг дулааралтай холбож тайлбарлах юм. Та олон жил мал маллаж, цаг агаар шинжсэн хүн үүнтэй санал нэгддэг үү?
-Дэлхийн дулаарал гэдэг юунаас болж байна вэ гэвэл олон шалтгаантай. Нарны энергийн толь олныг тавьчихаж байна. Түүнд хэчнээн их дулаан хуримтлагдах уу. Тэр толинд чинь дулаан хуримтлагдаж байж эрчим хүч гарна шүү дээ. Мөн том хотуудад олон давхар шилэн барилгууд байдаг. Тэр барилгууд ямар их гэрэл татаж байгаа билээ. Түүнээс болж дэлхийн дулаарал явагдаж байна. Олон хүлэмж байгаа гээд дулааны энерги татах маш олон янзын зүйл байгаа.
Би хамгийн ихдээ 600, багадаа 400 тэмээ л маллаж ирсэн.
Тэр бүхнээс болж дэлхий дулаарч байна уу даа гэж би боддог. Түүнээс гадна дэлхий нийтээрээ дулаарч байгаа нь миний санаж байгаагаас арай өөр байх нь ээ дээ, тийм үү. Өөр байгаагийн шалтгаан нь дээр үеэс л эхэлсэн байх нь. Дэлхий усан бүрхүүлтэй байж байгаад хамгийн түрүүнд эх газар гарч ирэхэд Монгол цухуйсан гээд бодъё л доо. Түүнээс хойш далай, тэнгис татраад, эх газрууд гараад байсан байх нь.
Энэ чинь олон сая жилийн өмнөөс л хаталт явагдаж байсан хэрэг шүү дээ. Үлэг гүрвэлийн яс гээд манай говиос олдож байна. Хэчнээн сая жилийн өмнө ч амьдарч байсан билээ дээ. Тэгвэл тэр үеэс авахуулаад л чийг доошоо болж, далай нь багасч, хуурай газар нь их болсоор байгаад энэ цаг үетэй золгож. Нөгөө талаасаа, их гүрний нөлөөнөөс болж бороо орохоо больж байна шүү дээ. Манай энд чинь баруун өмнөөс Хатан голын эхээс Цогдон хашмаг гэдэг үүл гардаг байлаа.
-Ямар учиртай нэршил юм бол?
-Нурж унаж байгаа хад шиг, манай баруун уулын хадархуу үүл гардаг байсан. Энэ чинь хад байвал хэцүү нурах нь гэмээр л бараан үүл гардаг байлаа шүү дээ. Цогдон хашмаг гэдэг нь өндөр хашаа гэсэн утгатай юм шиг байгаа юм. Тийм айхтар толгойтой үүл гарна. Ийм үүл гарахад оройдоо заавал гилбэнэ. Тэндээ бороо ордог гэсэн үг.
Түүнээс хойш гурав хоногийн дараа манай энд бороо ордог байсан. Тэгэхдээ дандаа зүсэр бороо орно доо. Гурав, долоо хоногийн зүс орно. Одоо тэр үүл гарахаа больсон. Хятад Хатан голоо татаад Шар мөрөндөө татчихсан. Дээрээс нь орчин үеийн багаж ашиглаж, үүлээ хилийнхээ дагуу хуралдуулаад, наашаа хур тавихаа больчихсон. Баруун хойноосоо бол салхинд хөөгдсөн үүл замдаа усаа барчихаад ирдэг.
Манай энд хуурай үүл л ирнэ. Ингээд л бороошихоо больчихоод байгаа юм даа. “Зүүн хойноо Хатан голын үүл Хэрлэн голын үүл орой дээр зөрж байвал манай энд тогтвортой бороо ордог юм даа” гэж Батжав тайж ярьдаг байж билээ. Тэр ноёнд бэлтгээд, их ч ном үзсэн, мундаг мэдлэгтэй хүн байсан. 1962 оны үед юм даа, Батжав гуай гэрийн гадаа тамхи нэрээд л суугаад байсан.
Тэгээд гэрт орж ирээд, “Амаа, бороо ч орох нь дээ” гэж байна. Манай ээжийг өргөж авсан суугаа хөгшнийг хүмүүс Амаа гэдэг байсан юм. Амаа ч “Яаж байна Батжав гуай” гэтэл “Хэрлэн голын үүл, Хатан голын үүл орой дээр зөрөлдөөд л байна. Асгаж өгнө дөө” гэж байна. Тэгээд л гурав хоногийн нэвчирсэн зүс орсон. Тэр борооноор олон тэмээтэй айлын 150 гаруй тэмээ нь хөлдөөд үхчихэж байсан. Тэмээ чинь өл хоолгүй, усалж гаргаад бороонд норгочихвол хөлдөөд үхчихдэг амьтан шүү дээ.
Намд элссэн бол аль эрт шагнал авчихсан байх байсан юм
-Та хоёр жилийн өмнө Монгол Улсын гавьяат малчин цолоор шагнуулсан. Шагнал авсан үеэ эргээд нэг дурсвал?
-Би улсын аварга малчин ч аваагүй байсан. Гэтэл туулай жил дуусч луу жил гарах гэж байхад манай охины утас дуугараад, намайг Улаанбаатарт байж бай гэж байна гэнэ. Яах гэж байгаа юм бол гэсэн чинь “Шагнал өгөх гэнэ” гэсэн. “Шагнал өгөх юм бол авчраад л өгнө биз, би очиж гуйж авна гэж юу байсан юм. Босоо ч үгүй байхад өнөөдөр ир гэдэг чинь юу гэсэн үг вэ” гэтэл охин маань “Төр засаг харж үзнэ гэж байхад юу гэж байгаа юм. Одоо бос, хувцсаа ч бэлтгэнэ, удахгүй онгоц чинь ниснэ” гэж байна. Тэгээд хүүхэд хувцас гаргаж тавиад бэлтгээд л байлаа. Тэр зуур багийн дарга ярилаа. “Таныг 10:30 цаг гэхэд Улаанбаатарт бай гэсэн. Төрөөс шагнах юм гэнэ” гэж байна.
Тэгэхээр нь “Чадахгүй ээ чадахгүй. Өгөх юм бол авчраад л өгнө биз. Надад ямар шагнал өгдөг юм. Би ямар улсын аварга малчин ч болсон ч биш. Чадах чадахгүй” гэж хэлчихээд босоод хувцсаа өмсөөд, нүүр гараа угаалаа. Тэгтэл онгоц ч ирж байна л гэнэ. Онгоцны буудал руу авч явах хүн ч гараад ирлээ. Тэгээд л машин суугаад явж байтал багийн дарга дахиад утасдлаа. “Хөөе та явах болж байна уу, юу болж байна” гэлээ. Тэгэхээр нь “Эрлэгийн элч хүртэл хоёр амь тариа хийлгэж байж авдаг юм гэсэн.
Гэтэл энэ төр чинь нэг амь тариа ч хийлгэхгүй авдаг болсон юм байна” л гэлээ. Дарга ч чимээгүй байна. Тэгэхээр “Худлаа худлаа би онгоцны буудал руу явж байна” гэсэн чинь хөхрөөд л утсаа салгасан. Тэгээд хотод очсон чинь “Туулай жилийн тэргүүний малчин” гэдэг шагнал өглөө. Сая төгрөгтэй, жаазтай таван хошуу малын цутгамал өгч байна. Том шагнал авчихлаа гэж бодоод л харьсан. Би зургаан удаа аймгийн аварга авсан, хоёр “Алтан гадас”-тай л хүн. Шагналаа авчихаад, хөгшний дүүгийнд очоод байж байлаа. Гэтэл утас дуугарч байна. Огт танихгүй дугаараас залгасан. Утсаа автал Ерөнхийлөгчийн тамгын газраас гээд нэг хүүхэн ярилаа. Би маргааш буцна гээд байж байсан юм.
1970-аад оны үед бороо гурван өдөр зүсрээд орчихдог байсан шүү дээ. Одоо тэгэхэд ганц өдөр орж чадахгүй л байна шүү дээ.
Тэгтэл өнөөх хүүхэн чинь “Та битүүний 12:00 цагт Засгийн газрын ордны баруун хойд хаалган дээр бэлэн бай. Танд Ерөнхийлөгч шагнал гардуулна” гэлээ. Тэгэхээр нь “Хүү минь би харьж шинэлэхийг бодож байгаа шүү дээ. Би биш байлгүй дээ, нэр андуурсан байх. Надад тийм шагнал өгөх учир байхгүй” гэлээ. “Ханбогд сумын иргэн Дэлэгийн Хүүхэн” гэдэг хүнийг Ерөнхийлөгч шагнал гардуулна гэсэн. Та байж бай” гэж байна. Би ч гайхаад, надад Ерөнхийлөгч шагнал өгнө гэж баймааргүй юм гээд бодоод байлаа. Хөгшний дүүд хэллээ.
Дүү маань ч нэгэнт ирчихсэн юм чинь байж байгаад л шагналаа аваад яв гэсэн. Битүүнд л Оюутолгойн онгоцыг 13:00 цагаас нис гэж хэлье гэлээ. Тэгж байх зуур сумын Засаг дарга ч утасдсан. “Танд шагнал гардуулна гэсэн. Хувцас хунараа бэлтгэсэн үү” гэж байна. Би ч “Хувцас бэлтгэх юу байх вэ, суман дээр өмсөөд явдаг шар дээлтэйгээ л явна” гэтэл “Тэр чинь яаж болдог юм. Олигтойхон хувцас хунар өмс. Ямар хүүгийндээ байгаа юм. Байгаа айлынхаа хүнийг надтай яриул” гээд л их сандарсан. Тэгээд л битүүний 12:00 цагт Засгийн газрын ордонд орлоо доо.
-Тэгээд гавьяат малчин цол өгөхөөр нь их гайхсан уу?
-Төрийн ордон орсон чинь нэлээд олон хүн шагнал авах гээд байж байна. Шагналаа авах гээд зогсч байтал надад “Гавьяат малчин” цол өглөө гэж уншдаг юм. Нүд хагармаар ч юм шиг болоод, итгэж ядсан. Яах аргагүй чихээрээ сонсч байгаа юм болохоор шагналаа аваад, “Гавьяат малчин” болчихдог юм. Бүр баярлаад, гайхаад, балмагдана гээч л болсон. Би амьдралдаа хоёр удаа л их сандарсан хүн.
Гавьяат өгөхөд чихэндээ итгэхгүй байж байгаад авсан. Түүнээс гадна 1964 онд юм даа. Цагаан сар болох гээд, хэвийн боов хийх гээд, сав суулгаа угаагаад, ус халаагаад, царай муутайхан байж байтал гэнэт машин дуугарлаа. Үдийн алдад байх аа тэр чинь. Шагайтал зүүн өмнөөс их олон машин ирж байна. Тэр үед одооных шиг олон машин байсан биш. Нэг их олон машин ирэхээр нь гайхаж байгаа юм чинь. Гэтэл үүдэнд давхиж ирээд л зогслоо.
Манай ах Баажий, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга Чойжамц хоёр машинаас бууж ирээд, “Танай Их хурлын дарга Самбуу гуай айлчилж байна” гэлээ. Би чинь сумын дарга ирнэ гэхээр л толгой хагарах байсан хүн Их хурлын дарга ирэхэд сандраад, сүйд болсон. Гэртээ ороод тогоогоо авч тавьчихаад, цай чанахын завдалгүй л ороод ирлээ. Баруун талын намхан орон дээр толгой талд нь Самбуу суулаа. Ганц хоёр юм асууж байна. Хүнд юм хэлж ярихдаа маруухан байлаа шүү дээ, би чинь. Жаахан ч байсан даа, 15 настай үе шүү дээ.
Самбуу гуай ч “Цаг агаар, мал сүрэг ямар байна” гэх маягийн хоёр гуравхан юм асуугаад л явах болсон. Тэгээд гарахдаа намайг дуудаж, “За хүү минь сайн тэмээчин болоорой” гээд үнсээд гарсан. Тэр одоо ч гэсэн санаанаас гардаггүй юм. Тэр хүний хэлснийг биелүүлэх юмсан гэж боддог байсан. Тэгээд тэр мундаг хүний хайр хишиг надад ирсэн ч юм уу гэж боддог. Тэр өндөр хүний хайр хишиг гэж байгаа. Надад илүү олон юм захисан бол бүр ч сайн байх байсан болов уу. Ийм л зүйл болсон доо. Түүнээс тэмээгээ маллаад, өдий зэрэгтэй явна. Их мундаг байгаагүй ээ, Хувьсгалт намд ороогүйгээсээ болоод нэлээд дарагдаж явсан.
-Намын гишүүн болсон бол арай өөр байх байсан гэж үү?
-Намайг Хувьсгалт намд орооч гэж зөндөө гуйсан. Бүр намд ор гээд гуйгаад байхаар нь намын даргад болзол тавьж байлаа. Сумын Монгол Ардын хувьсгалт намын үүрийн дарга Жамсран гэж хүн байлаа. Тэр чинь 1975 оны л үе байсан. Намайг 1970-аад оны үеэс л намд орооч гэж гуйсан юм. Би чинь бурхан шашин талдаа хэвийдэг хүн учраас орохгүй л яваад байсан юм. Тэгээд бүр шалаад, сүүлдээ хэлэх ч үггүй болчихлоо. Тэгээд нэг өдөр хэллээ.
Надад намд орохгүй гээд цааргалаад байх юм алга. Ороод илүү хийнэ гэсэн юм байхгүй. Гэсэн үнэхээр намд орох ёстой юм бол надад хоёр болзол байна. Түүнийг нь болно гэвэл би оръё гэсэн. Юу вэ гэж байна. Хааяа маань мэгзэм уншиж байж болно гэвэл би оръё гэсэн. Түүнээс хойш ахиж асуугаагүй. Хэрвээ тэр үед намд орчихсон бол арай л эрт ахих байсан байх. Би 1975 онд Аймгийн аварга малчин авсан. Түүнээс хойш улсын аварга, гавьяат малчинд 4-5 таван удаа тодорхойлогдсон. Болзлыг нь ч хангаж л байсан. Тэр болгонд хасагдаж байлаа.
Гэтэл сүүлд нас өндөр болсон хойно л Гавьяат малчин өгсөн дөө. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нэг удаа манай суманд ирж, хурал хийсэн юм. Тэр үед манай сумынхан нэлээд цоглог авсан. “Манайх тэмээгээрээ улсдаа олон жил тэргүүлсэн. Гэтэл улсын аварга тэмээчин ганцхан байж байгаад нас барсан. Өөр нэг ч хүн алга. Гэтэл улсын аварга битгий хэл хөдөлмөрийн баатар цол авах болзлыг олон хангаж байсан. Энэ хүнийг олон удаа улсын аваргад тодорхойлоход аймгийн аваргаас хэтрүүлдэггүй” энэ тэр гэж шүүмжилсэн. Түүнд доргисон юм уу, яасан юм хоёр жилийн өмнө Гавьяат малчин өгсөн юм.
-Тэмээ маллаад Гавьяат малчин цол авсан анхны хүн та болж таарах нь уу?
-Улсын хэмжээнд тэмээ маллаад гавьяат малчин болж байсан хүн байдаггүй юм билээ. Ер нь өмнө нь гавьяат малчин гэж цөөхөн хэдэн хүн байсан. Одоо бол овоо хэд болчихсон.
Н.Пунцагболд