Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа орлогыг олон нийтэд зарладаг уламжлалтай.
Өнөөдрийн байдлаар кино театруудад дөрвөн монгол кино гарч байна.
Тодруулбал, Өргөө кино театрт “Хамгийн сайхан нь”, “Миний хайр” кинонууд гарч байгаа бол Тэнгист кино театрт дээрх хоёр болон “Улаан пальто” УСК гарч байна.
Энэ сарын 13-наас 19-ний хугацаанд Mongolia Media Gruop, Очир фильм студийн хамтарсан бүтээл "Хамгийн сайхан нь" уран сайхны кино энэ удаад орлогоороо тэргүүлсэн байна.
Гэр бүлийн үнэ цэнэ, үнэнч нандин хайрын тухай өгүүлэх уг кино 30,525,568 төгрөгийн орлого олжээ.
Харин хоёрт “Миний хайр” УСК 11,018,093 төгрөгийн орлого олсон бол “Улаан пальто” УСК 6,053,667 төгрөгийн орлого олсон байна.
ШӨХТГ-аас ирэх долоо хоногийн баасан гаригт 2014 оны эхний хагас жилд хамгийн их орлого олсон киног олон нийтэд зарлах юм байна.