Stuxnet нь компьютерийн “өт” бөгөөд анх 2010 оны зургадугаар сард илрүүлж байжээ. Вирусын гол зорилго нь үйлдвэрлэлийн програмчилж болох логик удирдлагад/PLC/ халдах. PLC-ийн ачаар үйлдвэрүүд том машин механизмыг автоматчилж, цөмийн байгууламжийг хүний оролцоогүйгээр ажиллуулж болдог.
Stuxnet Microsoft Windows үйлдлийн системд суурилсан компьютерийг хайж олоод Siemens-ийн Step7 программд халддаг. Энэ вирус хамгийн сүүлд Иранийн цөмийн байгууламжийн мэдээллийн санд нэвтэрч, системийг нь гэмтээжээ. Иранаас мэдээлснээр Stuxnet-ээс болж тэдний цөмийн эргэлдүүрийн тавны нэг нь бүрэн сүйдсэн байна. Түүнчлэн энэ вирусээр халдварласан компьютеруудын 58,85 хувь нь Иранд хамаарч байгаа юм.
Stuxnet-ийн халдварлах хамгийн түгээмэл арга нь USB диск бөгөөд АНУ-ын Засгийн Газар бүтээсэн гэж үздэг.