Үндэсний аюулгүй байдал нь улс үндэстэн бүрийн нэн тэргүүний асуудал. Канцлерийг нь тагнаж байсныг мэдсэн германчууд аюулгүй байдлынхаа төлөө бичгийн машин хэрэглэхээр болсон тухай Гуардиан сонинд бичжээ.
Бидний бүтэн хагас зуун жил хөгжүүлж, цаашид ч хөгжүүлэхээр төлөвлөж байгаа дэвшилтэт технологиудын аюулгүй байдлыг яах вэ?
Моод эргэдэг гэж үг байдаг. Түүнтэй адил нэн чухал ач холбогдолтой бичиг баримтыг бичгийн машинаар шивэх шийдвэр гаргах талаар Германы Бундестагийн гишүүд ярилцаж эхэлжээ.
Даваа гаригт Германы Христийн ардчилсан намын гишүүн Патрик Зенсбург хуучны бичгийн машин ашиглахад анхаарлаа хандуулан ажиллаж байгаа гэж телевизэд өгсөн ярилцлагадаа дурьдлаа.
Сэтгүүлч “Та тоглож байгаа биз дээ?” гэхэд нь “Огтхон ч тоглосон зүйл байхгүй, Бундестагийн гишүүд үүнийг нухацтайгаар авч үзэж байгаа” гэжээ. Өнгөрсөн жил Эдуард Снөүдэнийг Үндэсний аюулгүй байдлын агентлагийн мэдээллийг цацаж, ОХУ-аас орогнол хүссэний дараа Путины засгийн газар ч дээрхтэй ижил арга хэрэглэхээр болсон.
Гэхдээ нэг асуулт урган гарч ирнэ. Бидний бүтэн хагас зуун жил хөгжүүлж, цаашид ч хөгжүүлэхээр төлөвлөж байгаа дэвшилтэт технологиудын аюулгүй байдлыг яах вэ?
Хамгийн өндөр хамгаалалттай компьютер, интернетийн сүлжээг ашигласан ч аюулгүй байдал байхгүй бол тэднийг хэрэглэж яах юм? Эсвэл зүгээр л энэ бүхнээс татгалзах хэрэгтэй байх.
Интернетэд холбогдсон ухаалаг телевизий оронд антеннтай авдар хэрэглэх үү? Ухаалаг, гурвалсан үйлчилгээний төхөөрөмжийн оронд хуучны приставк хэрэглэх цаг ч ирэх юм билүү. Учир нь дижитал төхөөрөмжүүд хэт их зүйл мэддэг учир аюултай.
Гар утасны тухайд яриад ч хэрэггүй. Бидний мэдээллийг үргэлж дамжуулдаг байдаг аюултай.