Нүүдэл, нүүдэлчид гэхээр монголчуудтай холбоотой мэтээр л бид ойлгодог. Чухамдаа бол хүн төрөлхтний түүх тэр чигээрээ л нүүдэл байж.
Аль тэртээ 18-19 мянган жилийн тэртээх Мөстлөгийн эринд Азиас Америк тийш замнасан их нүүдэл, эсвэл Эксодус, Египетээс гарсан еврей нарын өдгөө ч үргэлжилсээр байгаа ундуй сундуй нүүдэл, Баруун Монголоос Ижил мөрөн, Каспийн тэнгис хүрсэн торгууд халимагуудын зүдэргээт нүүдэл, энүүхэн Орхоны хөндийгөөс X зууны үед гарч Газрын дундад тэнгис, Анатолийн хойг хүрсэн туркуудын нүүдэл гээд аль болгоныг тоочиж барахав.
Амьдрах аятай таатай газар орон, аж ахуйгаа эрхлэн хөтл өх үржил шимт нутаг хайсан нүүдэл татарч, суурьшмал ахуй бүрэлдэн төвхн өж буй ч нүүдэл тасарсангүй. Нэг нийгмээс нөгөө рүү, нэгэн хувьсгалаас нөгөө хувьсал руу шилжин орох нүүдэл ч үргэлжилсээр байсан, үргэлжилсээр байна. Монголчууд гэхдээ ясны нүүдэлч түмэн аргагүй мөн. Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны хоорондох энүүхэн зуурын нүүдлээс гадна сумаас аймаг руу, аймгаас хот руу нүүх нүүдэл сүүлийн жилүүдэд илүүтэй эрчимжив.
Нэгэн судалгаагаар бол Монголын 11 хүн тутмын нэг нь хот суурин руу нүүдэг, 10 хүн тутмын найм нь Улаанбаатарт ирж суурьшиж байгаа гэсэн. ...Хоёр хоногийн өмнө Баянхонгорын Галуутаас нутгийнхан маань ирэв. Баянхонгорын хоёр ч суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж, орчин үеийн, хүн амьдарч болохуйц соёл, үйлчилгээний цогцолбортой болсныг нүдээрээ харсан нутгийнхан маань дараагийн ээлжинд манай сум хамрагдаж магадгүйг дуулаад их л баярлацгааж байсан юмсан. Хоёр гурван жилийн өмнөөс эхлээд хотод сургууль соёл төгсөж байгаа, төгсөөд хотын гудамж метрлэж яваа хүүхдүүдээ дуудаж, “Шинэ сум” байгуулагдах гэж байна, тэнд дэмий байснаас энд ир, ажил олдоно, амьдрах сайхан орчин бүрдэж байна” гэлцдэг болсон. Харамсалтай нь шинэхэн сумын төвтэй болох сураг алсарч, мөддөө бүтэхгүй шинжтэй болсон тул урам хугарцгаасан гэнэ. Зарим нь аймаг, хот руу нүүх нүүдэлдээ бэлтгэж, унаа хөсөг, эд хогшлоо эмхэлж цэгцэлцгээж эхэлсэн юм байх. Уг нь манай сум сайхан нутаг, баян дэлгэр хангай тул бусад сумуудтай харьцуулахад тэгтлээ их нүүгээгүй, нутаг орондоо өнөр өтгөн, малынхаа, байгалийнхаа хишгийг хүртээд амар амгалан амьдарч байсан юмсан.
Өчигдөр Хөтөлөөс дүү маань ирлээ. Хөтөлийнхөн харин эсрэгээрээ тун баяртай байгаа гэнэ. 1980-аад онд Оросуудын технологоор баригдсан цемент, шохойн үйлдвэрийг дагаж боссон энэ жижиг хотхоныхон үйлдвэрээ л бараадаж ажил, амьдралаа төвхнүүлсээр ирсэн. “Хөтөл-Бэлэндалайн үйлдвэрлэлийн цогцолбор” гэсэн нэр 1980-аад оны эхээр “Эрдэнэт”-ийн дараах бүтээн байгуулалтын том уриалга болон цуурайтаж, эвлэлийн илгээлт өвөрлөсөн олон залуус энэ нутагт ирж, суурьшцагаасан билээ. Тэдний цуваанд Баянхонгорынхон олуулаа нэгдсэн. Аймгийн төвд арваа төгсөөд, их дээд сургууль руу хошууралгүй, их бүтээн байгуулалтад оролцох залуу насны дэврүүн хүслээр Хөтөлд ирж байсан хөвгүүд өдгөө 40 насны босгыг давж, 50 руу дөтөлж яваа. Үр хүүхэд нь ч өсөж том болцгоож.
Харамсалтай нь амьдралынх нь эх булаг болсон үйлдвэр нь 1990-ээд оноос эхлэн доройтсоор, алдаг оног ажилладаг болсоор арав гаруй жилийн нүүрийг үзэв. Зөвлөлт маягийн техник, технологи хуучирч муудаж, гологдож шилэгдэж, урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөөр сарампай болж хувирсан. Жилдээ 500.000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадлаа хэзээ ч бүрэн эзэмшиж чадаагүй тус үйлдвэр сүүлийн жилүүдэд 100 гаруйхан мянган тонн цемент үйлдвэрлэдэг болж. Хажуугаар нь Хятадын хямд цемент Монголын барилгын үйлдвэрлэлийг хяналтдаа бараг бүрэн авсан тул борлуулалт ч сайнгүй.
Өнгөрсөн оны мэдээгээр манай цементийн хэрэглээний 65 хувийг хятад “улаан” цемент хангажээ. Тэр хэрээр хуримтлуулсан жаахан валют маань гадагш урссаар байгаа. 2007-2012 оны хоорондох таван жилд зөвхөн цементийн импортод ойролцоогоор 500 сая ам.долларын гадагшлах урсгал явагджээ. Харин саяхан үндэсний үйлдвэрлэгчид Хөтөлийн хуучин үйлдвэрийн дэргэд шинэ үйлдвэр байгуулж ашиглалтад орууллаа. “Бэйзмент” нэртэй Монголын компани энэ үйлдвэрийг барьж байгуулж, хөрөнгө санхүүжилтийг нь Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банк шийдэж өгсөн тул монгол хүн, Монголынхоо хөрөнгөөр барьсан, сүүлийн 20 жилд хийгдээгүй том бүтээн байгуулалт болсон байна.
Үйлдвэрийг ердөө нэг жил хагасын дотор байгуулж, ашиглалтад оруулжээ. Социализмын цаг үетэйгээ хамт хоцрогдсон “нойтон” аргыг халж, сүүлийн үеийн “хуурай” аргын Герман технологийг эзэмшсэн байна. Хүчин чадал нь жилийн 1.0 сая тонн. Монголд ийм хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх цементийн үйлдвэр байгаагүй, байхгүй. Цахилгааныг хамгийн бага хэрэглэнэ, утаагүй. Тэгэхээр байгальд ээлтэй. Үнэхээр бахархам амжилт, бүтээл. Энэ тухай тус үйлдвэрийн нээлтээс манай хэвлэлийнхний хийсэн мэдээ, сурвалжлагад тодорхой өгүүлсэн тул давтан нуршихаа азная. Харин Хөтөлийн хүүхдүүд “Хавар болохоор гадаа тогломоор байдаг.
Гараад тоглохоор нил үнс болчихоод л гэртээ ордог байлаа шүү дээ. Шинэ үйлдвэр байгуулагдсанаар үнс, нурамнаас зовох хэрэггүй боллоо. Утаагаар утаж, үнсээр толгой түрүүгүй дардаг нь байхгүй болсон” гэж байна лээ. Хөтөлийнхний баяртай байгаагийн шалтгаан энэ. Жилийн хагаст нь шахуу гэртээ сууж, хэзээ үйлдвэр ажиллаж эхлэх бол гэж хүлээдэг байсан хүмүүс бүтэн ажилтай, бүрэн цалинтай болох боломж ийнхүү бүрдэв. Хүүхдүүд маань ирээдүйдээ итгэлтэй, ажлын байртай боллоо хэмээн бат итгэсэн “илгээлтийн”-хэн бас л хот сууринаас хүүхдүүдээ даллан дуудаж эхэлсэн байна.
Тэнд шинэ үйлдвэрээ дагаж шохойн үйлдвэр өргөжин шинэчлэгдэнэ, бас ил уурхайн цогцолбор, төмөр зам, авто тээврийн цогцолбор байгуулагдана. Тэгэхээр арав хүрэхгүй мянган хүнтэй хотынхонд ажил мундахгүй гэсэн үг. Энд “давхар дээл”-ээ тайлах уу, байх уу хэмээн маргалдаж, Х.Тэмүүжин рүү нэг бүсгүй утсаар хэд залгасан бэ гэдгийг тогтоохоор хуралдаж байх зуур баялаг бүтээгчид буюу үндэсний үйлдвэрлэгчид барьж байгуулж, бүтээж босгож, хөгжил дэвшил тийш улс үндэстнээ хөтөлсөөр байна. Чухамдаа бол хөгжил зорьсон нүүдлийн хөтчөөр тэд л явж чадаж, бэрхшээл саадыг туулан урагшилсаар байгаа.
Жингийн даамал гэж нэг мэргэжил байжээ. Алс холын замд ачаа бараагаа алдаж асгадаггүй, хамт яваа жинчдээ зутрааж ядраадаггүй, хүн байтугай тэмээндээ хүртэл нөмөр нөөлөг болдог луугар эрчүүд л жингийн даамал хэмээх албыг авч явдаг байж. Үндэсний үйлдвэрлэгчид бол энэ цагийн жингийн даамал юм даа. Тэд л Монголдоо Монголын ирээдүйг бүтээж байна. Тэд чадаж байна. Харин төр юу хийв ээ. Эрхбиш элдэв төсөл, хөтөлбөр баталж, ихийг хийж бүтээх зориг эрмэлзэл дүүрэн байгаагаа байсхийгээд зарладаг. “Бид л хийх гэж байна. Тэд ч баллажээ” гэж сурталддаг. Ярьсан, амласан нь хэрвээ хэрэгждэгсэн бол Монгол орон, монгол түмэн цэнгэлийн манлайд хүрчихээр болов. Гэвч тэд хэзээ ч ярьсан шигээ хийдэггүй. Төр гэж ямар дампуу газар байдгийн ганцхан жишээг авъя.
Манай Галуутынхны хүлээгээд цөхөрсөн “Шинэ сум” төсөл. Автор нь саяхан Монголын түүхэнд анх удаа сайдынхаа албан тушаалыг саналаараа өгсөн Халтмаагийн Баттулга. Анх 2011-2012 оны үед эхний удаад 96 сумыг уг төсөлд хамруулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. 2012 оны сонгуульд АН олонх болсноор тус намын гишүүн Х.Баттулгын санаачилга улам хурдаа авна гэтэл бараг л “стоп кран” татах шахуу юм болов. Мөнөөх 96-гаас ердөө л тавд нь уг ажлыг эхэлье гэж гонсойлгов. Эцэст нь дөнгөж гуравт нь төсөл хэрэгжүүлэхээр мөнгө төгрөгийг нь шийдэж өгөв. Гурваас нэг нь дашийн шог болов. Замын- Үүдийнх. Харин Баянхонгорын Баянлиг, Бууцагаан сумд үнэхээр шинэ гэмээнэ шинэ сумын төвтэй болсон. Миний бие Баянлигт очиж, өөрийн нүдээр үзсэн тул энэ төсөл хөдөөд ямар чухлыг, хөдөөгийнхөн яасан их баярлаж, ямархан сайхан итгэл сэтгэлээр бадран дүрэлзсэнийг мэднэ.
Нэг “Шинэ сум” 10 орчим тэрбум төгрөгөөр босож байгаа юм билээ. Гэтэл 2014 онд 16 суманд төсөл хэрэгжүүлье гэтэл нэг сумын төсөлд 5.0 тэрбум төгрөг л өгнө гэж баталсан. “Хагас шинэ сум” байгуулах юм биз дээ. Эдийн засгийн хямрал гэдэг үгийг засаг маань байнга хэрэглэх болов. Бүтээн байгуулалтын төслүүдийг царцаах гэсэн шинэ нэр томъёо ярьдаг болоод удсан. Ийнхүү “Шинэ сум” төсөл үндсэндээ дампуурлын зам руу гулсаж байна. Бас бус олон шалтгаантай ч бодож зорьсон ажлыг нь унтрааж, ухраагаад байгаа тул, түүний дотор “Шинэ сум” төсөл байгаа учраас Х.Баттулга аргаа бараад, урам нь хугараад сайдынхаа ажлыг өгье гэсэн байх. Үйлдвэр эрхлэгчид “Нэмэр болдоггүй юмаа гэхэд саад битгий болооч” гэж төрөөсөө гуйдаг. Уг нь нэмэр болох ёстой. Дэмжсэн шиг дэмжиж, түшсэн шиг түшиж, хамтарч хавсарч байж бүтээн байгуулалтыг хийх учиртай. Дайны хөлд талхлагдаж, ядуурал гуйланчлалд нэрвэгдсэн Өмнөд Солонгос, Япон ингэж л хөгжлийн өндөрлөгт хүрсэн. Тэдний төр манайхтай адил уурхай ухаж, цахилгаан станц барина гээгүй.
Харин “Samsung”-аа, “Hyundаi”- гаа, “Toyota”-гаа, “Sony”-гоо л дэмжсэн. Тэд төрийнхөө тусгайлсан дэмжлэгтэйгээр бүтээсэн, улсаа хөгжүүлсэн. Манайхан ч тэгж чадна. Чадна гэдгээ харуулж, баталж байна. Монголдоо бол “MCS”, “МАК”, “Бэйзмент”, “QSC”, “Таван богд”, “Моннис”, “Шунхлай”, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк тэдний “Samsung”, “Toyota”-гаас дутахгүй. Эд бол баялаг бүтээгчид. Өчигдөрхөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баялаг бүтээгчидтэйгээ уулзаж, яах вэ, ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэж ярилцаж байна лээ. Манай Ерөнхий сайд ч үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ уулздаг. Гэхдээ тэдний төр засаг хамтарч бүтээдэг, манайх болохоор ам мэдэн бурдаг, сайхан амладаг. Ялгаа нь энэ. Төр үйлдвэрлэгчдэд хэрхэн саад болдгийн бас нэгэн жишээ. Манай Засгийн газар 1.0 сая тонн, түүнээс ахиу хүчин чадалтай дөрвөн ч цементийн үйлдвэр барих зөвшөөрөл олгочихож.
Тэдний нэг нь Хятадынх гэж байгаа. Монголчуудын өөрсдөө хийж чадаж байгаа юмыг бусдад өгөх ямар хэрэг байна аа. Энэ дөрвөөс бага хэмжээний цемент үйлдвэрлэх үйлдвэр бас нэлээд хэдийг барих юм гэсэн. Манай жилийн хэрэглээ одоогоор 1.8 сая тонн. Хамгийн том дөрвөн үйлдвэр нийлээд дөрвөн саяыг үйлдвэрлэнэ гэж бодоход илүүгээ яах вэ, экспортлоё гэхээр үйлдвэрлэлдээ ханачихсан, өөрийнхөө илүүдлийг яах вэ гэж байгаа Орос, Хятад авах уу, өгдөг юмаа гэхэд гуйж шахуу өгөх нь ээ дээ гэдгийг Төр бодолцсонгүй. Тэдэнд хятадуудын амласан мөнгө л чухал байсан бололтой. Үүнд цементийн үйлдвэр барьж байгаа “МАК”, “Монполимет” буруугүй. Тэднийг цуглуулж байгаад манай жилийн хэрэглээ ийм, та нарын бүтээх хүчин чадал хэрэглээнээс давах нь яах вэ гэж ярих бол төрийн үүрэг. Ингэж ярьсан бол нэг нь төслөө татаж, өөр нэг том бүтээн байгуулалт руу хөрөнгөө оруулна. Эсвэл хамтарна. Одоо нэгэнт эхэлчихсэн, төгсгөлийн шатандаа орчихсон, түрүүч нь ашиглалтад орчихсон учраас “Барилгын үйлдвэрлэл улам нэмэгдэнэ, цементийн хэрэглээ цаашид өсөж, 4.5 саяд хүрнэ” гэсэн өөдрөг төсөөлөлд л найдахаас өөр арга үлдсэнгүй. Уг нь ухаалаг төр бол үйлдвэрлэгчдээ ингэж “алалцуулдаггүй”.Ухаалаг бус төр маань Монголд сүүлийн жилүүдэд хамгийн эрчимтэй хөгжиж буй барилгын үйлдвэрлэлээ л битгий багалзуурдчихаасай билээ.
Төр хэрвээ тэдний үнэ, угсралт, төлөвлөлт, тусгай зөвшөөрөлд нь хутгалдаад байхгүй, барилгынхан жам ёсны хөгжлөөрөө өөрөө өөрийгөө хөтлөөд явах юм бол 4.5 сая байтугай 10.0 саяд ч хүрэх боломж бий. Тэр боломжийг бодит ажил хэрэг болгох хүмүүс нь засаг баригчид биш, улстөрчид биш, зөвхөн үйлдвэрлэгчид гэдгийг ухаарч ойлгох, тэдэндээ итгэх цаг иржээ. ...Нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, дэлхийн түвшний шилдэг, шинэ үйлдвэр ашиглалтад орсон тул Дарханаас Хөтөл рүү айлууд нүүж байна гэнэ.
Хөтөлд орон сууцны үнэ бага багаар нэмэгдэж эхэлсэн сурагтай. ”Шинэ сум” төсөл Галуутад ирнэ гэх итгэл үгүй болсон тул тэндхийнхэн Хөтөл рүү сураг ажиг тавьж эхэлжээ. Үр хүүхэд, хамаатан садан нь 1980-аад оны “илгээлтээр” энд суурьшсан тул тэднийгээ бараадах санаатай юм байх. Шинэ үйлдвэрт хүүхдүүдээ оруулчих бодол мэдээж байгаа. Ийнхүү манай нутгийнхан нэгэн шинэ нүүдэлд зэхэж байна.
Энэ бол ирээдүйг зорьсон, сайн сайхан амьдрал тийш зүглэсэн нүүдэл. Үндэсний үйлдвэрлэгчдийн босгосон дэлхийн тэргүүний технологитой, байгальд ээлтэй, нэмүү өртөг шингэсэн, олсноо гадагш нь зөөвөрлөх биш, Монголдоо үлдээх шинэ үйлдвэр-Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бол хөгжил дэвшил тийш зорьсон жингийн нэгэн цуваа. Их нүүдэл ийнхүү үргэлжилсээр байна.
С.Батбаатар