Хэдийгээр өнөөдөр зуны олимпийн XXIX наадам явагдаж
байгаа ч хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийг 2500 гаруй жилийн настай гэж
үздэг. Тухайн цаг үе өнөөгөөс их хол сонсогдох ч грекчүүд бичиг үсэг, эд
өлгийн соёлоо хадгалж авч үлдсэний ачаар мартагдаагүй бөлгөө. Ингээд манай
тооллын өмнө Пелопонессийн хойгт зохиогдож байсан эртний Грекийн олимпийн
наадмын тухай өгүүлсү.
ТҮҮХ
Олимпийн гарал, үүслийн тухай хэд хэдэн домог байдгаас эртний Грекийн нэрт
баатар Пелопс, Олимп уулын бэлд орших жижиг улсын ханхүү хоёр Гиппадамын охиныг
булаацалдаж уралдах, барилдах зэргээр өрсөлдөн тэмцсэнээр олимпийн наадам
үүссэн гэдэг хувилбар дээгүүр байр суурь эзэлдэг. Ямартай ч анхны наадам МТӨ
776 онд бурхдын хот гэгддэг Элис, Пизад болжээ. Тэрхүү хотод зааны ясаар сийлж,
алтаар бүрсэн 12 метр өндөр Зевс бурхны хөшөө байдаг нь тухайн үедээ ертөнцийн
долоон гайхамшгийн нэгэнд тооцогддог байв.
Түүнээс хойш олимпийн наадам нь МТӨ 393 он хүртэл дөрвөн жил тутамд бараг
алгасалгүй зохиогджээ. Тухайлбал МТӨ 480 оны орчим Персийн Ксеркс хаан
Пелопонесийн хойгийг эзлэх дайнд бэлтгэж байсан тэр үед ч грекчүүд их
цэнгэл наадмаа тасалдуулсангүй.
Хожим Феодосий хааныг төр барьж байхад дэгдсэн дайнаас болж олимпийн их наадмыг
зохиохоо больжээ.
Шагнал ба шийтгэл
Эртний элладчууд олимпийн аваргадаа лаврын навчит титэм, далны модны мөчир,
бусад эд зүйлсийг олгодог байсан бөгөөд төрөлх хотынхон нь цээж баримлыг нь
бүтээж мөнхөлдөг байжээ. Олимпийн наадам эв нэгдлийн бэлгэ тэмдэг болдог байсан
учраас энэ үеэр дайн самуун дэгдээгчдийг мөнгөөр торгох буюу олимпод
оролцох эрхийг нь хасдаг байв. Тухайлбал Спарта улс олимпийн үеэр Лепреу
хот руу довтолсныхоо төлөө 200000 драхмаар торгуулж байв.
Хүндэт аварга
Домогт Македоны Александрын төрсөн эцэг Филипп II хаан олимпийн аварга цолыг
хүртэж байжээ. Мэдээж тэр өөрөө тэмцээнд оролцоогүй нь тодорхой. Гэхдээ морин
уралдаанд хааны сүргийн морь түрүүлсэн байна. Унаж явсан хүн нь уралдааны замд
унасан тул лаврын навчит титмийг эзэн хаанд гардуулжээ. Харин түүний хүү
ертөнцийг байлдан дагуулах хүсэлтэй Александр олимпод оролцож байгаагүй гэдэг.
Учир нь тэр өрсөлдөгч нараа эгэл цэргүүд бус зөвхөн хаад, ноёд байгаасай гэж
хүсдэг байжээ.
Нүцгэн дасгалжуулагч
Олимпод эмэгтэйчүүд оролцох нь битгий хэл тэмцээн үзэх ч хориотой байв. Ямар
нэг аргаар хууран мэхэлж, цэнгэлдэхэд орсон нь амьдралаараа дэнчин тавьж буй
хэрэг байлаа. Харин төрсөн хөвгүүдээ дасгалжуулдаг Каллипатера гэдэг эмэгтэй эр
хүний хувцас өмсөн хэд хэдэн удаа олимпод оролцож чаджээ. Нэгэн удаагийн наадамд
хүү нь аваргалахад тэрбээр сэтгэлийн хөөрлөө барьж чадалгүй нөмрөгөө
сөхөн эмэгтэй хүн гэдгээ мэдэгдчихэж. Гэвч түүний эцэг, авга ах, нөхөр, ах,
дүү, хөвгүүд нь олимпийн аварга болж байсан гавьяаг нь бодолцон цаазаар авалгүй
өршөөсөн гэдэг. Түүнээс хойш дасгалжуулагчдыг нөмрөг зүүхийг хориглосон хууль
гарч байжээ.
Анхны “их дуулга”-тан
Дээр өгүүлсэн Каллипатера бүсгүйн төрөлх хот Диагорын нэгэн бөх тухайн үедээ
маш алдартай байжээ. Тэрбээр олимпийн наадмаас гадна Пиф, Истм, Немейн
наадмуудад аваргалсан аж. Хожим түүний хөвгүүд, ач нар нь амжилтыг нь давтаж,
дээрх дөрвөн том тэмцээнд тэргүүлсэн гэдэг.
Коребаас Вардесат хүртэл
Хагас задгай цэнгэлдэхэд болдог нэг стади (Эртний Грекийн хэмжүүр. Нэг стади нь
ойролцоогоор 192 м-тэй тэнцэнэ) зайн уралдааны аварга Олимп уулан дахь Зевс
бурхны ариун сүмээс авсан галаар олимпийн бамбарыг асаах нэр хүндтэй үүрэг
хүлээдэг байжээ. Улмаар түүнийг олимпийн үнэмлэхүй аварга гэж тооцон дөрвөн
жилийн туршид буюу дараагийн наадам хүртэл багагүй эрх дарх эдлүүлдэг байж. МТӨ
776 онд болсон анхны наадамд эл зайд Кореб хэмээх тамирчин түрүүлж байсан бол
МТӨ 393 онд зохиогдсон 291 дэх олимпийн наадамд варвар гаралтай Вардесат
үнэмлэхүй аваргаар тодорсон.
Нударган зодоонч Пифагор
Нэрт сэтгэгч Пифагор нударган зодооноор олимпийн аварга болж байсан баримт бий.
Түүхийн хуудас сөхвөл нэг бус алдартай эрдэмтэд олимпийн наадамд хүчээ сорьж
байжээ. Тухайлбал физикт хийсэн нээлтээрээ 1922 онд Нобелийн шагнал хүртэж
байсан Нильс Бор 1908 оны олимпод Данийн хөлбөмбөгийн шигшээ багийн нөөц
хаалгачаар оролцож байв. Тэрчлэн АНУ-ын биохимич Б.Чэнс 1952 оны Хельсинкийн
олимпийн дарвуулт завины “5.5” төрөлд алтан медаль хүртсэн удаатай.
Амьд тренажер
Пифагорын шавь Милон Кротонский олимпийн түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг
байлаа. Тэрбээр багаасаа хүчний дасгалаар хичээллэж, нэгэн тугалыг өдөр бүр
өргөдөг байж. Тугал томрохын хэрээр Милон бяр суусаар. Гурван жилийн дараа
тэрбээр нас бие гүйцсэн бухыг хөнгөхөн өргөдөг болсон бөгөөд олимпийн бөхийн
барилдаанд олон удаа түрүүлжээ.
Начны найраа
98 дахь олимпийн наадамд Фессалын бөх Евпол тун зальжин арга хэрэглэж
түрүүлжээ. Тэрбээр чамгүй баян хүн байсан бөгөөд өрсөлдөгч нартаа зоос
атгуулсаар бүгдийг нь буулган авсан гэдэг. Энэ нь бидэнд мэдэгдэж байгаагаар
хамгийн эртний “начны найраа” ажээ.
Р.Манлай