Одон орны нэн сонирхолтой үзэгдэл болох нарны хиртэлт нь сарны хавтгай нарыг халхалж конус маягийн сүүдэр дэлхийн гадаргуутай огтолцсоноор үүсдэг байна. Нар, сарны үзэгдэх өнцгөн диаметр ойролцоо байдаг. Дэлхий болон сарны тойрог замын хавтгайнууд хоорондоо бага өнцөг үүсгэдэг нь энэ үзэгдэл тогтмол ажиглагдах нөхцөл болдог байна.
Сар нь дэлхийг зуйван тойрог замаар тойрдог. Иймд сар дэлхийд ойртсон үед нарны бүтэн хиртэлт, холдсон үед нь цагираган буюу хагас хиртэлт тохиодог байна. Зарим тохиолдолд нэг удаагийн хиртэлтээр уг хоёр хиртэлт цувран тохиох нь ч байдаг юм байна. Дэлхий болон сарны явдал нь тодорхой үет хөдөлгөөн байдгаас нарны хиртэлт нь яг ийм давтагдах чанартай байдаг гэнэ. Ихэнх тохиолдолд нэг жилд бүтэн ба цагираган хиртэлт, зарим тохиолдолд хэд хэдэн хиртэлт тохиох боловч нэг газар нутагт давтагдах нь ховор байдаг аж. Нарны бүтэн хиртэлтийн үед нарны агаар мандлын хамгийн гадна талын давхарга болох титэм тод ялгаран харагддаг. Нарны титэм сул эрчимтэй цацраг гаргадаг учраас энгийн үед нарны гэрэлт мандлын гэрэлд дарагдан уг титэм харагддаггүй юм байна.
Энэ удаа тохиох нарны бүтэн хиртэлт нь ирэх наймдугаар сарын 1-нд Канадын нутаг дэвсгэрээс эхлэн Гринланд, ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран БНХАУ-ын нутагт төгсөх юм байна. Манай орны хувьд нарны бүтэн хиртэлт тохиох гол шугам нь Баян-Өлгий, Ховд аймгийн зарим нутгаар дайрч өнгөрөн ажиглагдах юм. Гэхдээ Монгол орны бүх нутаг дэвсгэрт нарны хагас хиртэлт 80-аас дээш хувьтайгаар ажиглагдах гэнэ. Нарны бүтэн хиртэлтийн зурвас дайрч өнгөрөх Баян-Өлгий аймгийн сумдыг нэрлэвэл, Цагааннуур, Улаан хус, Цэнгэл, Сагсай, Бугат, Буянт, Алтай, Толбо, Дэлүүн, Булган сум аж. Харин Ховд аймгийн Ховд, Дуут, Мөнххайрхан, Мөст, Булган, Үенч, Алтай сумыг бас дайрах юм байна. Эдгээр сумын хувьд хагас хиртэлт дунджаар Улаанбаатарын цагаар 17 цаг 55 минутаас 20 цаг хүртэл үргэлжилнэ. Нарны бүтэн хиртэлт хамгийн удаан үргэлжлэх нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган, Алтай, Буянт, Ховд аймгийн Үенч, Булган, Алтай сумд бөгөөд энэ үед нарны бүтэн хиртэлт хоёр минут гурван секундээс хоёр минут 11 секунд үргэлжлэх аж. Энэ нь ажиглалт хийх бүрэн боломжтой хугацаа юм байна. 2007 оноос гадаад, дотоодын олон компани энэ удаа тохиох нарны бүтэн хиртэлтийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон ашиглаж эхэлсэн билээ.
ЗТАЖЯ-наас Монголын нутагт тохиох нарны бүтэн хиртэлтийн талаар гадаад сурталчилгаа, жуулчин тээвэрлэх асуудлыг нэгдсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа аж. Тус яамны Аялал жуулчлалын газар Ховд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар болон аялал жуулчлал эрхлэгч компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтран нар хиртэлтийн үеэр "Олон ястны өлгий" сэдэвт арга хэмжээ зохион явуулахаар зэхэж байна. Ховд хотноо долдугаар сарын 26-27-нд даншиг наадам зохион явуулж хурдан морины уралдаан, үндэсний бөхийн барилдаан, сурын харваа болох юм. Мөн сарын 28-29-нд "Язгуур урлагийн их наадам" зохион байгуулж баруун бүсийн олон ястнуудын ардын дуу, хөгжим, бүжгийн тоглолтууд болж, олон ястны түүх, соёлыг харуулсан гэр музейн ажиллуулж жуулчин гийчдэд сонирхуулах юм байна. Мөн долдугаар сарын 30-нд Ховдоос Булган сумын чиглэлд байгаль, түүхийн дурсгалт газруудаар аялал зохиох аж. Ховд аймгийн Булган суманд долдугаар сарын 31-нд жуулчин гийчдийг хүлээн авах бөгөөд энд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, "Адуучин" тэмцээн, морин спортын үзүүлбэр, тусгай хөтөлбөрийн дагуу бэсрэг наадам зохиож сурын харваа, тоглоом наадгайн тэмцээнүүд болох аж. Нар хиртэлт тохиох өдрийн өглөө "Нарны мөргөл" зан үйлийн үзүүлбэр болж, дараа нь монгол үндэстэн, ястнуудын язгуур урлагийн наадмын тоглолт зохиогдох юм байна. Уг наадмаар жуулчин, гийчдэд монгол үндэсний тууль хайлж, бий биелгээ, хөөмий, морин хуур, цуур, домборын аялгуу сонирхуулах юм. Мөн бөөгийн болон бүргэдийн үзүүлбэр ч сонирхуулах аж. Мөн явган болон морь, тэмээн аялал зохиож жуулчдыг малчин айлд зочлуулах гэнэ. Энэ үеэр үндэстэн ястны зан үйлийн онцлогийг танилцуулах, тэдний бүтээсэн гар болон эсгий урлагийн бүтээлийг сонирхуулахын сацуу үндэсний хоолоор дайлж, бэлэг дурсгалын зүйлс худалдаалах юм байна. Ховд аймагт зохион байгуулсантай адил арга хэмжээг Баян-Өлгий аймгийн Өлгий болон Алтай суманд зохион байгуулж жуулчин, гийчдэд сонирхуулахаахр төлөвлөжээ. Ховд болон Баян-Өлгий аймаг руу энэхүү арга хэмжээний үеэр зорчигч тээвэрлэх агаарын хөлгийн нислэгийн тоог нэмэгдүүлсэн байна.
Нар хиртэлтийг сонирхохоор очих жуулчдад зориулж 100 гаруй гэр барьж тохижуулжээ. Ер нь энэхүү арга хэмжээний үеэр зохион байгуулахаар төлөвлөсөн бүх үйл ажиллагааны бэлтгэл ажил хангагдаад байгаа гэж ЗТАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга хэвлэл мэдээллийнхэнд зориулж хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
Д.Өлзийсайхан