gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Инфляцийг яаж бууруулах вэ?

Эдийн засаг
2008-07-01
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-07-01
Инфляцийг яаж бууруулах вэ?

Инфляци нь латины infla­tion буюу хийлэх, хөөрөгдөх гэсэн латин үгээс гаралтай.  Инфляци гэдэг нь үнийн ерөн­хий түвшин өсөх үзэгдэл юм. Инфляцийн үед хүн амын нэрлэсэн цалин хөлс, тэтгэ­вэр, тэтгэмж, бусад мөнгөн орлого үнийн өсөлтөөс илт хоцорсноор бодит орлого буурч, улмаар хүн амын амьжиргааны түвшин буурна.

Инфляцийн шалтгааныг эрэлт, нийлүүлэлт, зах зээ­лийн оролцогчийн хүчин зүй­лийн талаас судалдаг. Иргэ­дийн гар дээр бараа, мате­риалаар баталгаажаагүй их хэмжээний цаасан мөнгө эргэлдэж, зохиомол эрэлт үүссэнээр зах зээлийн нийт эрэлт, нийлүүлэлтээс давж, хомсдол үүссэнээр эрэлтийн инфляци үүснэ.

Нөгөө талаас үйлдвэрлэлийн зардлын өсөл­­тийг дагаж үнийн ерөнхий түвшин нэмэгдэх, үйлдвэр­лэл буурч бараа, үйлчилгээ­ний хомсдол үүссэнээр үнэ өсөхийг зардлын (нийлүү­лэлтийн) инфляци гэнэ. Зард­лын инфляцийг өдөөгч хэд хэдэн хүчин зүйл бий. Үүний дотор үйлдвэрлэлийн нөөц, түүхий эдийн үнэ өсөх, үнэ бүрдэлтэнд монополийн хя­налт хүчтэй болох явдал голлох нөлөөтэй. Ялангуяа суурь салбарт монополист ноёрхлоо тогтоож, монопо­лийн өндөр үнийг хэрэглэгчид, үүний дотор бодит салба­рынханд тулгавал үнэ өснө. Түүнчлэн зах зээлийн орол­цогчдын (Засгийн газар, банк, гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэд гэх мэт) бодлого, үйл ажил­лагаа, өрсөлдөөнөөс шалт­гаалж үнэ өсдөг.

Монгол Улсын хувьд эдийн засгийн шилжилтийн эхний жилүүдэд инфляци өндөр байлаа. Жилийн инф­ляци 1991-1992 онд 300-325 хувьд хүрсэн нь хамгийн өндөр түвшин байсан. Мон­голбанк болон Засгийн газ­раас үнийн нэг хувийн өсөл­төд цалин хөлс, тэтгэв­рийг 0.5 хувиар өсгөн нийг­мийн ачаал­лыг зөөллөхийн хамт мөнгө­ний нийлүүлэлтийг хязгаар­лаж, хадгаламжийн болон зээлийн хүүг өндөр түвшинд барих хатуу бодлого явуулс­ны дүнд 1993 оноос инфляци аажмаар буурч эдийн засаг сэргэж ирсэн. 2001-2004 онд инфляци харь­цангуй бага түвшинд байсан бол сүүлийн жилүүдэд хур­дацтай өсч, энэ оны тавду­гаар сарын байд­лаар 18.5 хувьд хүрлээ. Иймд Монгол­банкнаас мөн­гөний хатуу бодлогыг барим­талж, мөнгө­ний нийлүүлэл­тийг буу­руулах шаардлагатай болж байна. 

Манай улсад сүүлийн жи­лүүдэд үүсээд байгаа инфля­цийн хамгийн их нөлөөтэй хүчин зүйлийн талаар авч үзье. Үүнд:

I. Гадаад хүчин зүйл:  
1. Аль нэгэн орны үндэс­ний мөнгөн тэмдэгт тогтвор­той байлаа ч гэсэн импортоор авч байгаа барааны үнийн хэлбэлзлээс хамааран ба­рааны үнэ хөдлөх тохиолдол байнга гардаг. Цаашдаа дэл­хий даяарчлагдахын хэрээр импортлогдсон инфляциас хамаарах үнийн өсөлт улам бүр мэдрэгдэх болно. Манай улс чухал хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70, аж үйлд­вэрийн барааны 80, шатахуун техник төхөөрөмжийн 100 хувийг тус тус гадаадаас авч байгаа тул дэлхийн зах зээ­лийн үнийн өсөлтийг шууд импортлогч орон болж байна.

2. Дэлхийн цаг уур ду­лаарч, олон оронд ган гачиг, усны үер тохиолдож, дэлхийн хүн ам өссөнөөр сүүлийн хоёр жилд хүнсний бүтээг­дэхүүн, улаан буудай, гурил, цагаан будаа, ургамлын тос­ны үнэ 87-130 хувиар нэмэгд­жээ. Дэлхийн улс төрийн нөхцөл байдал, долларын ханшны уналт зэргээс шалт­гаалан сүүлийн гурван жилд нефтийн үнэ 80 гаруй хувиар нэмэгдэж, өнөөдөр баррель нь 120 ам.долларт хүрлээ. Неф­тийн үнэ цаашид өсөх ханд­лагатай байна. 

3. Манай хөрш ОХУ-ын инфляци өнгөрсөн онд 11.9 хувь, БНХАУ-ын инфляци 6.5 байна. Дотоодын хангамж хүрэлцээ муутай байгаагаас манай улс хүнсний ногоо, гурил, будаа, өндөг зэрэг чанар муутай баталгаагүй бүтээгдэхүүн болон барилгын материал, нефтийг их хэм­жээгээр өмнөд, хойд хөршөөс импортолж байна. 

II. Дотоод хүчин:
1. Манайд хүнсний бүтээг­дэхүүн, өргөн хэрэглээний барааны үнийг хамгийн их хөөрөгддөг дотоод хүчин зүйлс нь төсвийн хэрэглээ­ний зардлын өсөлт, цалин тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн зардлын нэмэгдэл юм. Сүүлийн хоёр жилийн байдлаар цалин нийгмийн халамжийн чиглэлийн төс­вийн зарлага их өссөн нь нэг талаас хүн амын амьжир­гааны түвшинд нааштай нөлөөлж байгаа мэт боловч нөгөө талаас үнийг өсгөх хүчин зүйл болно.

2. Банкны зээл өссөнөөр бараа гүйлгээний бодит бо­лом­жоос хэтэрсэн их хэм­жээ­ний бэлэн мөнгө эргэл­тэнд орж, нийт эрэлт нийт нийлүүлэлтээс их болсноор цаасан мөнгө үнэгүйдэж инф­ляци үүсдэг.

3. Барааны үнэ, тариф үргэлжлэн өсөх тохиолдолд хүмүүс үнэ хямдарна, тогт­вор­жино гэх итгэлгүй болж бодит хэрэгцээнээсээ илүү их хэмжээний бараа худал­дан авч нөөцлөх тохиолдол гардаг. Ингэснээр хиймэл хомсдол үүсч үнэ өснө.

4. Манай улсын боловс­руулах үйлдвэрлэл уналтанд орж, экспортын чиглэлийн уул уурхай олборлох ба хагас боловсруулсан түүхий эд материалыг шүтсэн эдийн засгийн бүтэц бүрэлдэж бай­гаагаас эдийн засгийн тогт­вортой хөгжлийн баталгаа алдагдаж, гадны хараат бай­далд орох нөхцөл бүрджээ. Ийм нөхцөлд дотооддоо үнийг барих асуудал туйлын хүнд байна.

5. Үнийн хөөрөгдлийг буу­руулах чиглэлээр Засгийн газраас явуулсан бодлого үр дүн багатай байна. Засгийн газраас шатахуун, гурил, улаан буудай, барилгын мате­риалыг импортын гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх­дөө импортлогч, талх үйлд­вэрлэгч компаниудтай үнээ нэмэгдүүлэхгүй байх нөхцөл тавьж гэрээ хийгээгүй, ха­риуцлага тооцох механизм бүрдүүлээгүйгээс тэр зөрүүг бизнес эрхлэгчид завшиж, хэрэглэгчдийн нуруунд ачаа болж ирсэн. Бизнесмен, улс төрийн лобби бүлэглэлийн ашиг сонирхол их байгаагаас үнэ өсч байна. 

6. Улс төрийн хүчин зүйл. 2008 он сонгуулийн жил болж, улс төрийн хүчнүүдийн зөр­чил тэмцэл нэмэгдэж байна. Засгийн газрын зардал хэт их өсөж, улс төрийн хүчин шинэ амлалт өгөх, цалингийн өсөл­тийг зарлах бүр эрэлт улам бүр өсөж, үнэ өсдөг байна.

Дээр дурдсан хүчин зүй­лүүдэд дүн шинжилгээ хийж, холбогдох чиглэлээр шинж­лэх ухааны үндэслэлтэй бод­лого боловсруулж, хэрэг­жүүлснээр манай улс инф­ляцийг тодорхой түвшинд ба­рих боломжтой болно.

Төв банк эдийн засгийн унал­тын үед зөөлөн мөнгөний бодлого явуулж, мөнгөний нийлүүлэлтийг өсгөх замаар эдийн засгийн идэвхийг сэр­гээж, өсөлт хөгжлийг хангадаг. Харин инфляцийн өндөр түв­шингийн үед хатуу мөнгөний бодлого явуулж, мөнгөний нийлүүлэлтийг бууруулах замаар эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулж, инфляцийг бууруулна. Энэ нь мөнгөний бод­­логын онол, практикт шинж­­­лэх ухааны үндэслэ­лээр нотлогдсон, дэлхий улс орнууд хэрэглэж тогтсон арга зүй юм.

Одоо манай улсын эдийн засаг сэргэлт, хөөрлийн үе­дээ явж байна. Олон улсын байгууллагууд үүнийг эдийн засгийн халалт гэж тодор­хойлдог. Халалтын үед эдийн засаг харьцангуй орлогожоод эхлэхээр хүмүүсийн эрэлт ихэсдэг. Харин тэр их эрэл­тийг хангахад манай улсын бодит үйлдвэрлэлийн нь хү­чин чадал хүрэлцэхгүй бай­на. Эдийн засгийн халалтыг мөнгөөр тэжээвэл инфляци улам бүр өсдөг хуультай. Иймд дэлхийн эдийн засагт шилдэг гэсэн 1-2 загварыг Монголбанк хэрэглэж, мөнгө­ний нийлүүлэлтийг бууруулан инфляцийг бууруулах арга хэмжээ авч байна. Дэлхий дахинд инфляцийг бууруулах шалгарсан аргын нэг нь Төв банк хатуу мөнгөний бодлого баримталж, бодлогын хүүгээ өсгөх явдал юм. Одоо Мон­гол­банк мөнгөний бодлогын хүүгээ 9.75 хувь, заавал байлгах нөөцийн хувийг 5.5 хувь болгон өсгөж, банк хоо­рондын захын илүүдэл нөө­цийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж бай­на.  

Цаашид инфляцийн түв­шинг бууруулахын тулд Мон­голбанкнаас дараахь арга хэм­жээг авч хэрэгжүүлэх шаард­лагатай. Үүнд:

1. Мөнгөний нийлүүлэлт хурдацтай өсөж байгаа үед мөнгөний бодлогын хэрэгс­лийг (банкны заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэг­дүүлэх, банкинд олгох зээ­лийн хэмжээг багасгах, Мон­голбанкны зээл, үнэт цаасны хүүг нэмэгдүүлэх, нээлттэй зах зээл дээр Монголбанкны үнэт цаасыг худалдах, банк­наас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх) оновчтой ашиглах,  

2. Эдийн засгийн гадаад, дотоод орчны өөрчлөлт, ялан­гуяа инфляци ямар орчинд өсөж байгаа талаар цогц су­далгаа шинжилгээ хийж мөн­гөний бодлогод тусгах, УИХ, Засгийн газарт уламжлах, хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр дамжуулан олон нийтэд танилцуулах,

3. Засгийн газрын нийг­мийн халамжийн шинжтэй арга хэмжээ мөнгөний ний­лүүлэлт, үнийг өсгөх нөхцө­лийг бүрдүүлж байгаа болон Засгийн газраас үнийн хөө­рөгдлийг бууруулах чиглэ­лээр явуулсан бодлого үр дүн багатай байгааг УИХ-аар дам­жуулан Засгийн га­зарт са­нуулах, анхааруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаард­лагатай юм.

Доктор Д.Тунгалаг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан