gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Минору Шикита: Дэлхий нийтийн бэрхшээл болж байгаа дөрвөн асуудлыг Бразилд хэлэлцэнэ

Нийгэм
2008-08-28
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-08-28

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Азийн сангийн  XII бага хурал Улаан­баатар хот­ноо болж байгаа билээ. Гэмт хэргээс урьдчи­лан сэргийлэх Азийн сан нь гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх эрүү­гийн бодлого, практик болон хамтын ажил­лагааг үр дүнтэй хөгжүүлэх замаар Ази болон дэлхий дахинд тогтвортой хөгжил, энх тайвныг хангах бэхжүүлэхэд дэмжлэг үзүү­лэх зорилготой. 1982 онд байгуулагдсан олон улсын төрийн бус байгуул­лага юм. Сангийн төв нь Японд  байр­ладаг. Харин ги­шүүн ор­нуу­дын салбар сан­гууд Ази, Номхон далайн улс орнуудад байрладаг. НҮБ-д ерөн­хий зөвлөх эрхтэйгээр үйл ажил­лагаа явуулдаг олон улсын байгууллага юм.

Уржигдар эхэлсэн бага хурлыг Хууль зүй, дотоод хэр­гийн яам, Улсын ерөнхий про­курорын газартай хамтран зохион байгуулж байгаа бө­гөөд өнөөдөр өндөрлөнө. Мөн гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх Азийн сангийн Олон улсын захирлуудын уулзалт ч өнөөдөр болох юм билээ.

Тус хуралд Гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх Азийн сан­­­гийн захирлуудын зөв­лө­лийн дарга Минору Шикита, Гэмт хэргээс урьдчилан сэр­гий­­лэх Монголын сангийн ерөн­­­­­­хийлөгч Д.Одбаяр нар орол­­цож байна. Мөн НҮБ-ын Ман­­сууруулах бодис, гэмт хэр­­­­­гийн асуудал эрхлэх газ­рын Ази, Номхон далай, Зүүн Азийн бүс нутгийн төвийн ах­лах шинжээч Кейсуке Сента нарын дотоод, гадаадын 20 шахам төлөөлөгч оролцож байна.

Хурлын төгсгөлд орол­цогчид Улаанбаатарын тунхаг бичиг батлан гаргах юм. Энэ­хүү тунхгийг Бразил улсын Сальвадор хотноо 2010 онд болох "Гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх ба Эрүүгийн эрхзүй" сэдэвт НҮБ-ын XII  чуулга уулзалтад та­нил­цуу­лах юм билээ. Өчиг­дөр үргэл­жилж байсан Азийн сангийн XII бага хурал­дааны дундуур Азийн сангийн захирлуудын зөвлөлийн дарга Минору Ши­ки­та­гаас зарим зүйлийг тод­руулсан юм.

-Энэ удаагийн хурлыг ямар онцлогтой боллоо гэж үзэж байна вэ?
-Манай хурал хоёр жил ту­там нэг удаа зохион байгуу­лагд­­даг. Мэдээж, хүүхэд, за­луу­­­чуудыг хамруулсан шинэ ту­­­там гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа эрчимжиж бай­гаа энэ цаг үед Монгол Улсад зо­­хион байгуулагдаж байгаа нь тухайн улсын та­лаар мэ­дээ­­лэл, гэмт хэргээс урьдчи­лан сэргийлэх түвшин тогтоо­ход тустай гэж бодож байна.

-Хурлаар хэлэлцэх асууд­­­­­­­­лаа хэрхэн тогтоодог вэ?
-Өнөөдөр гишүүн орнуу­дад гэмт хэргийн ямар асуу­дал зонхилж байна вэ, түүнийг шийдэхэд ямар арга зохион бай­гуулалт боловсруулах шаард­лагатай эсэхээр хэлэл­цэх асуудал маань тодорхой­лог­доно.

-Дараагийн хурал Бра­зил улсын Сальвадор хот­ноо 2010 онд болох юм байна. Хэлэлцэх асуудлаа тогтсон уу?
-Одоогоор хэлэлцэх шаард­­­­­­­­­лагатай хамгийн чухал асуудал хэмээн дөрвөн чиг­лэлд анхаарал хандуулаад байна. Үүнд нэгдүгээрт, Хүү­хэд, өсвөр үе ба гэмт хэрэг гэ­­­сэн сэдэв бий. Хоёрдугаарт, гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх НҮБ-ын удирдамжийг боловсруулахад хурлын зү­гээс санал оруулах явдал. Гу­равдугаарт, терроризмаас урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох олон улсын баримт бичгийг соёрхон бат­лах, хэрэгжүүлэх ажиллагааг хялбарчлахад техникийн тус­лалцаа үзүүлэх тухай асуу­дал. Хамгийн сүүлд буюу дө­рөв­дүгээрт, цагдан хорих байр­­ны багтаамжийг зохи­цуу­лах талаар бусад орны сайн тур­­­­­шлага, стратеги гэсэн сэд­вээр санал солилцож дүгнэх юм.

-Тэгээд энэ асууд­луудаа хэлэлцүүлээд ямар үр дүн хүлээж байна вэ?
-Гол нь энэ дөрвөн асуу­дал дэлхий нийтийн бэрхшээл болж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн бэрхшээл болж байгаа асуудлыг Бра­зилд хэлэлцэнэ. Тэгэхээр эдгээр асуудлыг даван туу­лахад дэлхий нийтээр нэгдэх зорилготой байгаа.

Б.Хаш

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан