Энэ оны эхнээс хэрэгжиж байгаа Цагдаагийн албаны тухай хуульд хүчний байгууллагад багагүй олон өөрчлөлт орохоор туссан. Тэгвэл уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж, энэ сарын 16-наас мөрдөж эхлээд байна. Цагдаагийн албаны тухай хуулийн өөрчлөлтийг хуулийн байгууллагын албан хаагчид багагүй айдас, болгоомжлолтой хүлээн авч, шүүмжлэх ч тохиолдол гарч байгаа. Иймд шинэ хуулиар гарч буй өөрчлөлтийн мөн чанар, ач холбогдлын талаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.
-Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах гол өөрчлөлтүүд юу вэ?
-Энэ хуулинд цагдаагийн албан хаагчийн суманд таван жил тасралтгүй ажилласан хугацааг хэрхэн тооцохыг тодорхой болгож, цагдаагийн албан хаагчийн хэрэглэж байсан цолыг хэрхэх болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөл байгуулах зэрэг олон зүйл туссан.
Түүнчлэн цагдаагийн албан хаагчдын нийтийн тээврээр үнэгүй зорчих хуулийн заалт өнгөрөгч нэгдүгээр сарын 1-ээс хүчингүй болсон тул Төрийн албаны тухай хуулийн дагуу алба хаагчдад ажилдаа ирэх буцах унааны зардлыг олгодог байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр ийм этгээдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэхээр заасан тул энэ чиг үүргийг үе шаттай хэрэгжүүлэхийг хуульчилсан байгаа.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр ийм этгээдийг эмнэлгийн байгууллагад шилжүүлэхээр заасан тул энэ чиг үүргийг үе шаттай хэрэгжүүлэхийг хуульчилсан байгаа.
-Сая дурдсанчлан цагдаагийн албан хаагчид шинээр нэвтрүүлж буй цол болон цолны бусад өөрчлөлтийн талаар янз бүрийн ойлголтой байх шиг байна. Шинээр нэвтрүүлж байгаа албан тушаалын цол гэдэг ойлголтын талаар тайлбар өгөөч?
-Энэ бол цоо шинэ ойлголт биш. Тав, зургаан жилийн өмнө манай арми үүнийг хэрэглээд үзчихсэн. Өөрөөр хэлбэл ямар албан тушаал хашиж байгаагаасаа хамаараад ямар цолтой байх нь шийдэгддэг. Түүнээс биш удаан жил ажилласан гээд цол нэмэгддэг зүйл байхгүй болно. Жишээлбэл, өөрийнх нь дарга хошууч цолтой байхад доор нь үүрэг гүйцэтгэж байгаа хүн хурандаа цолтой байдаг, ингээд хэн нь хэндээ ёслох, хэний үүргийг биелүүлэх гэдэг зөрчил үүсдэг байсан. Тиймээс албан тушаалаас нь хамаарч цол олгодог болж байгаа. Сайн ажилласан ч муу ажилласан ч цол нь нэмэгдээд явдгаа болино гэсэн үг. Дэлхийн улс орнуудын туршлагыг ч харахад манайх шиг тайван амгалан улсад албан тушаалын цол хэрэглэдэг.
Гэхдээ үүнийг нэвтрүүлэхэд тодорхой хэмжээнд шилжилтийн зохицуулалт хийнэ. Хүмүүсийн цолыг шууд хураахгүй. Удаан жил ажилласан алба хаагчид цаашид дөрвөөс таван жил л ажиллана гэж тооцвол энэ асуудал 4-5 жилийн дараа аяндаа зохицуулагдаж, албан тушаалын цолдоо шилжчихсэн байна.
-Цол өөрчлөгдөж, магадгүй буурсан тохиолдолд алба хаагчдын цалин хөлсний асуудал хэрхэн шийдэгдэх вэ? Энэ бол цагдаагийн албан хаагчдын эмзэглэн хүлээж буй нэг зүйл...
-Энэ талаар өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-аас тогтоол баталж, Засгийн газарт чиглэл өгсөн. Тодруулбал цол, албан тушаал буурсан, эсвэл цэргийн цолтой байж байгаад энгийн болж байгаа алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх чиглэлийг өгсөн юм. Зарим байдлаар цол нь буурч, ажил нь өөрчлөгдөхөд цалин нь багасах гээд байгаа бол Засгийн газар үүнд зохицуулалт хийнэ. Тэгэхээр цол буурсан ч цалин багасна гэдэг ойлголт байхгүй.
-Цолгүй болно гэхээр зарим албан тушаалын үүргийг чөлөөлнө гэсэн үг үү?
-Цагдаагийн байгууллагад цол зэрэг шаардлагагүй хэдэн албан тушаал байгаа. Тодруулбал нягтлан бодогч, санхүүгийн ажилтан, хүний нөөцийн ажилтан гэх мэт. Эдгээр хүмүүс нийгмийн хэв журмыг сахиулах үүрэг гүйцэтгэдэггүй, гэмт хэрэгтэй тэмцдэггүй ч дүрэмт хувцастай, цолтой байдаг байсан. Тиймээс ийм ажилчдыг цолгүй болгож, төрийн захиргааны албан хаагч буюу энгийн албан хаагч болгож байгаа юм.
Харин цагдаагийн цолноос генерал цолыг байхгүй болгож, комиссар гэдэг нэршил бий болгож байгаа.
-Генерал цолыг байхгүй болгож байгаа гэсэн. Ямар ямар цол үлдэж байна вэ?
-Цагдаагийн цол өмнө нь цэргийн цолны системээр явдаг байсан. Шинэ хуулиар цагдаагийн хамгийн дээд цол нь хурандаа, нэгж хэлтсийн дарга нар нь хошууч байна, бусад албан тушаалтнуудын цол албан тушаалын цол байна. Одоо байгаа цол хэвээрээ байх ч үндсэндээ албан тушаалын эрэмбээрээ цолоо авдаг болно. Харин цагдаагийн цолноос генерал цолыг байхгүй болгож, комиссар гэдэг нэршил бий болгож байгаа. Энэ нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа хүнд өгөх албан тушаалыг илтгэх албан тушаалын нэр. Албан тушаалын хувьд алсдаа томилгоог байхгүй болгож ,зөвхөн сонгон шалгаруулалтаар шийдэж байхаар төлөвлөсөн.
Цагдаагийн байгууллагын бүтцийн хувьд удирдах албан тушаалтнууд маш их, анхан шатны нэгж дээр алба хаагчид хүрэлцээгүй, ачаалал их байсан. Харин одоо анхан шатны нэгж ажилчдынхаа ажиллах орчныг сайжруулж, дунд шатны удирдлагууд нь цэвэр гүйцэтгэх ажлаа хийдэг болно.
-Алба хаагчдын дүрэмт хувцас, зэвсэг хэрэгслийн ашиглалтын талаар ямар өөрчлөлт орж байна вэ?
-Цагдаагийн алба хаагчдын дүрэмт хувцасны шинэ загварыг баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээр алба хаагчид шинэ хувцсаа өмсөнө. Цагдаагийн албаны хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд цагдаагийн алба хаагчдын техник хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журмыг оруулж өгсөн.
-Цагдаагийн байгууллагын ажлыг хянах Иргэний зөвлөл байгуулна гэж байсан.
-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөл байгуулахаар хуульчилсан. Ингэснээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа болон санхүүд хяналт тавьдаг, шаардлагатай бол зөвлөгөө өгдөг иргэдээс бүрдсэн зөвлөл бий болно. Хоёрдугаарт, олон нийтийн цагдаатай болно. Энэ цагдааг тухайн орон нутгаас сонгох ба 20 болон түүнээс дээш насны, ял шийтгэл эдэлж байгаагүй иргэнээс журмын дагуу сонгон шалгаруулна.
-Дотоодын цэргийн албыг татан буулгаж байна гэсэн ойлголт иргэдэд байгаа. Уг албанд ямар зохицуулалт орсныг тайлбарлаач?
-Энгийнээр тайлбарлавал Цагдаагийн байгууллага, Дотоодын цэрэг гэсэн хоёр агентлаг шиг байсан. Хоёр тусдаа дарга томилдог ч хоёулаа адилхан нийгмийн хэв журмыг хангадаг байсан. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын дагуу Дотоодын цэргийг Цагдаагийн байгууллагын харьяанд шилжүүлнэ. Нэг үгээр хэлбэл татан буулгаад, огт байхгүй болгож байгаа юм биш, харин ЦЕГ-ын нэг хэлтэс, алба болгож байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болгож, тус хуультай холбоотой 18 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон. Ингэснээр 4 дүгээр сарын нэгнээс Дотоодын цэргийн алба хаагчид цагдаагийн Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба болж, дүрэмт хувцас нь ч ижилсэнэ. Энэ өөрчлөлтөд бэлдэж 1000 гаруй цэргийн алба хаагчдыг хууль сахиулах цагдаагийн албанд сургаж байна. Ингэж харьяаллыг өөрчлөхдөө дотоодын цэргийн алба хаагчдыг эрх зүйн байдлын хувьд дордуулахгүйгээр зохицуулалт хийсэн.
-Бүтэц, орон тоо нь хэвээрээ юу? Цалингийн хувьд?
-Орон тооны өөрчлөлт гарахгүй. Харин дотоодын цэрэг, цагдаа нарын цалин өөр байсныг адилхан болгоно.
-Гэхдээ хамгаалдаг байгууллагууддаа ажилласан хэвээр байна биз дээ?
-Хэвээрээ. Хувцас нь л өөрчлөгдөнө.
-Та саяхан орон нутагт ажилласан. Орон нутагт шинэ хууль хэр хэрэгжиж байна вэ? Иргэд болон албан хаагчдын сэтгэгдэл ямар байв?
-Орон нутгаар явахдаа олзтой байлаа. Урд нь хөдөө орон нутгаар явахад хүмүүс дандаа гомдол, захиа их өгдөг байсан. Гэтэл сая явахад надад ирсэн захидлуудын ихэнх нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа сайжирсан байна, тэр цагдааг урамшуулж өгөөч, шүүхийн үйлчилгээ сайн болсон байна гэх зэрэг магтаал их сонслоо.
Энэ нь хуулийн хэрэгжилтийг ард түмэн аятайхан хүлээн авч, манай хууль сахиулагчид хуулиа зөв хэрэгжүүлж байгаагийн илрэл юм болов уу. Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид бусад хуулиуд нь цогцоороо өөрчлөгдөөд хэрэгжиж эхэлбэл илүү сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
Г.Билгүүн