“Ховор яриа” булангаараа “Scientific American” сэтгүүлийн 1955 оны долдугаар сарын дугаарт нийтлэгдсэн Альберт Эйнштейний ярилцлагыг хүргэж байна.
“Time” сэтгүүлийн тодорхойлсноор XX зууны онцлох хүн, дэлхийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан онолын физикчийг нас барахаас аравхан хоногийн өмнө Бернард Коэн ярилцлага хийж амжсан нь энэ.
1916 онд харьцангуйн ерөнхий онолоо нийтлүүлж, бүх дэлхий даяар шуугиан тарьсан тэрбээр хошин наргианч зан, хүнийг ялгахгүй харилцдаг нөхөрсөг байдлаараа алдартай байж.
Фото электроны эффектийн тайлбараараа 1922 онд Нобелийн шагнал хүртсэн түүний харьцангуйн тусгай онол, гадаад фотоэффектийн хууль, Бозе-Эйнштейний конденсаци, хар нүхний онол, харьцангуйн ерөнхий онолууд нь өнөөдөр ч үнэ цэнээ алдалгүй, шинжлэх ухааны гайхамшигт нээлтийн тоонд зүй ёсоор багтсаар байгаа.
1955 оны дөрөвдүгээр сарын нэгэн хагас сайны өглөө буюу бүх цаг үеийн хамгийн агуу физикч Альберт Эйнштейний насан эцэслэхээс арав хоногийн өмнө түүнтэй зэрэгцэн сууж, шинжлэх ухааны түүхийн талаар харилцан яриа өрнүүлэх хувь тохиосон юм.
Өглөө эрт түүний ногоон саравчтай, жижигхэн угсармал байшинд явж ороход эелдэг ааштай туслах Хелен Дукас надтай мэндчилээд, хоёр давхар руу зам заасан нь Эйнштейний судалгааны өрөө аж.
Хоёр хана дамнан эзлэх номын сантай эл өрөөний голд зэхсэн том модон ширээнээ дэлгээтэй ном, элдэв томъёо жирийлгэсэн овоолсон их цаас, харандаа, бас фонограф болон дуу хураагуур байв.
Нар тоссон том цонхоор байгалийн зураглал нэлэнхүйдээ харагдах нь бүхэлдээ ногоон өнгөөр будагдсан мэт үзэсгэлэнтэй. Харин цонхны хажуугийн хананд хоёр эрхмийн зургийг хүндэтгэлтэйгээр залсан нь цахилгаан соронзон үйлчлэлийн теоремийг зохиосон Майкл Фарадэй, Жэймс Клерк Максвэлл нарынх байлаа.
Өрөөнд ийн алмайран зогсож байтал тэр орж ирэв. Надтай халуун дотноор инээмсэглэн мэндчилээд, ширээн дээрээс гаанс авч тамхи нэрэв.
Саарал өмд, цэнхэр богино цамц, гэрийн шаахай угласан тэр их л эгэл харагдсан нь айдсыг минь жаахан ч гэсэн дарлаа. Бага зэрэг герман аялга мэдрэгдэх боловч англи хэлээр тэр зэгсэн сайн ярих юм. Нас өндөр болсон ч хоолой нь тод бөгөөд цээл. Их л наргианч хүн бололтой, ярианыхаа завсар хошин өгүүлбэр хавчуулахаа мартахгүй, тэр бүртээ нулимсаа гартал инээнэ.
Ярилцлагаа хэрхэн эхлэхээ мэдэхгүй, самгардан суугааг минь анзаарснаа тэр “Физикт тайлаагүй асуудал маш их бий. Бидний мэдэхгүй юм тэр хэрээр их. Бидний зохиосон теоремууд хязгаараас даанч хол байна даа” гэв.
Тэгэхэд би яриагаа шинжлэх ухааны түүхэнд хийсэн нээлтүүдийг яг баттай гэдгийг яаж мэдэх вэ, учир нь үе улирах бүрт өмнөх теоремууд няцаагдаж байдаг тухай сэдвээр эхлүүлсэн юм.
Эйнштейнийг залууд шинжлэх ухааны философийг дээдсийн юм гэж үзээд шинжлэх ухаанчид төдийлэн анхаарал хандуулдаггүй байсан тухай тэр дурсав.
Бид И.Ньютоны тухай ярилцаж эхлэхэд тэрбээр түүний хувь хүн болоод үзэл баримтлалын нь тухай зориуд сонирхож байснаа ярилаа. Тэрбээр Ньютоны түүхэн ажлууд болоод намтрын тухай цөөнгүй тооны өгүүлэл бичиж байсан аж.
Тэр дэлхийн түүх гэдэг шинжлэх ухааны л түүх байдаг хэмээн боддог бөгөөд түүх дангаараа бол шинжлэх ухааны энд хүрэхг үй жижигхэн сэдэв гэдэгт итгэдэг. Жишээ нь, Эйнштейний ярьснаар, хэрэв хоёр түүх нэг ижил сэдвийн хойноос судалгаа хийсэн ч аль аль нь өөрт нь онцгой санагдсан, эсвэл өөрийн нь сонирхолд нийцсэнийг л хөөж мөшгинө. Түүхийг баттайгаар харуулахаас илүү түүхийг өөрсдийн үзлээр бичих нь их аж. Түүхэнд итгэх итгэл нь дундуур байдгийн шалтгаан энэ. Тиймээс түүхийн тухай ярихаас буцаад Ньютоны тухай харилцан яриа өрнүүлсэн нь дээр гэж бидний хэн хэн маань үзэв. Эйнштейн үргэлж Ньютоны ном, нээлтүүдийн санаанд ач холбогдол өгч, шимтэн уншдаг байж. Бүгдийг нь уншиж, задлан шинжилсэн өгүүлэл бичиж байгаагүй ч шинжлэх ухаанд сонирхсон хэн бүхний адил голлох бүх бүтээлтэй нь танилцжээ. Ялангуяа “Opticks”, “Principia” хоёрыг тэр ихэд онцолдог аж.
1905 онд буюу Ньютоны нас барснаас олон жилийн хойно хэвлэгдсэн “Opticks” номын өмнөтгөлийг Эйнштейн бичиж байсан тухай яриа байдгийг өөрөөс нь лавлахад “Залуус түүхийн тухай үнэхээр жижигхэн мэдлэгтэй байдаг. Би ч мөн тухайн үед Ньютоны ажлуудаас өөрийг нэг их мэддэггүй л байлаа. Гэсэн ч энэхүү номонд бяцхан өмнөтгөл бичих боломж олдсон юм” гэлээ. Ямартай ч үнэн юм байна. Үүнээс гадна “Principia” судалгааны ажлынх нь ширээнээс хэзээ ч салж байгаагүй аж. Он цагийн дарааллаар “Opticks” номд багтсан цагаан гэрэл призмээр дамжихдаа задардгийг ажиглан, өнгөний хуулийг нээсний гол үүтгэл нь “Principia”-д байдгийг тэр олж мэджээ.
Эйнштейн, Ньютон хоёрын орон зай, цаг хугацааны ухагдахууны үзэл баримтлал нь тэс ондоо байсан. Энэ мэтчилэнгээр үнэхээр хүндэлдэг эрдэмтэндээ итгэл алдрах үе бишгүй байдгийг тэр дурсав. Ялангуяа залууд нь энэ бүхэн толгойн өвчин болж байжээ.
“Ньютон... тэр бол цаг үеийнхээ (энэ үгийг ихэд онцлов) хамгийн хүчтэй, сэтгэн бодох чадвар сайтай эрдэмтэн байсан” гэлээ. Эйнштейний хэлж буйгаар Ньютон элдэв таамаг дэвшүүлэхдээ гаргууд нэгэн байсан бөгөөд чухам энэ нь түүний онцлог ч гэж хэлж болохуйцаар томруун харагддаг ажээ.
Түүний хийх дуртай ажлуудынх нь тоонд бусад эрдэмтдийн намтар, ялангуяа хувийн амьдрал, араншин, нөлөөллүүдийн талаар унших. Агуу том санаа дэвшүүлж, мундаг онол гаргадаг эрдэмтэн ямар гэр бүлд өсч, хаана амьдарч, хүмүүстэй хэрхэн харилцаж, ямар авир гаргадаг байсан нь сонирхолтой. Үүнээс чухал нь энэ бүхэн түүний эрдэмтний амьдралд хэрхэн нөлөөлдгийг олж мэдэх. Үнэндээ эрдэмтийн хувийн амьдрал гэдэг маш сонирхолтой сэдэв. Ахуйн элдэв асуудлаас өөрийгөө чөлөөлж, элдэв ном, бичиг цаасаар өөрийг өө хүрээлэн гадаад орчноос тусгаарлагдан амьдардаг тэдний ихэнх нь маш гажиг байдаг. Хүмүүстэй харилцахдаа комплекстой, гэсэн хэрнээ судалгааны өрөөн дотроо өөрийгөө хаан гэж боддог, ихэрхүү зантай нь олон.
Эйнштейн “Бүхий л эрдэмтэн яг л жаахан хүүхэд шиг байдаг” гэж хэлээд хөгжилтэйгээр инээлээ. “Бидний ихэнх нь хүүхдэрхүү. Зарим нь бүр бусдаасаа ч илүү нялхамсаг. Магадгүй энэ нь тэдний амьдралыг сонирхолтой болгодог нэг зүйл, заяагдмал өгөгдөл байх. Тиймгүй бол эрдэмтдийн ихэнх нь 50 хүрээд өнхрөөд өгөх байлгүй” гээд хөхиүн суув.
Жаахан инээлдэж авсны дараа бид дахиад улигт хүнд сэдэв рүү орлоо. Энэ дэлхийн эхлэлийн талаар шинжлэх ухаанчдын бодол, судалгаа тэс ондоо байдгийг та мэднэ байх. Зарим тохиолдолд сурах бичигт орсон ихэнх зүйл хэн нэгэн амбицтай эрдэмтний л онол болохоос биш, гарцаагүй үнэн биш байх нь олон. Зарим нь зүгээр таамаг дэвшүүлээд орхидог, үлдсэн нь түүнийг нь батлах гэж нэг насны амьдралаа зориулаад, огт хэрэггүй зүйл болохыг нь олж мэдээд сая насан эцэслэдэг жишээ ч цөөнгүй.
Үнэндээ энэ тухай ярьдаггүй болохоос биш, алдар цуу нь дуурсагдсан олон эрдэмтний сүрийн цаана өрөөнөөс гарахгүй бөгтийж суугаад өнхөрсөн өчнөөн хүн байдаг.
Харин өнөө цагт шашины үүрэг оролцоо багасч буй учраас шинжлэх ухаанч хүмүүсийг ойлгох, нээлт бүтээлийг нь нийтэд түгээх явдал харьцангуй дээрдэж, олонд танигдах нь олширч байна. Дээр нь философи, шинжлэх ухаан хоёр нийлж байгаа нь асуудлыг илүү ойлгомжтой болгох байх л даа.
Эйнштейний хэлж буйгаар энэ зууны эхэн гэхэд цөөн хэдэн эрдэмтэн л философич байдлаар асуудалд ханддаг байсан бол одоо бараг бүгд л философич болоод байна. Нээрээ л сүүлийн үеийн эрдэмтдийн намтрыг харвал “эрдэмтэн, философич” гэсэн хоёр тодотгол хоршин орших болсон билээ.
Ийнхүү хоёр цаг гаруй хүүрнэсний дараа миний явах цаг дөхөж, Эйнштейн ч ядарч байгаа нь илт болоод ирэв. Өрөөнөөс гарч, шатаар буух үедээ хөл алдаж, бараг л унах дөхөв. Тэгтэл Эйнштейн над руу шоолонгуй хараад “Болгоомжтой байхгүй бол горьгүй шүү. Геометр гэдэг түвэгтэй эд” гэв. “Дараа дахин уулзъя, баярлалаа” гэж хэлээд гарах гэтэл тэрбээр “Дараа биш ээ, чи тун ойрхон ахиад ирээрэй. Бидэнд яриагүй зүйлс шинжлэх ухаанд нээгдээгүй юмсаас ч олон байна шүү” хэмээгээд инээлээ.
Энэ бидний хамгийн сүүлчийн харилцан яриа байсан юм. Түүний халуун дулаан яриа, нөхөрсөг байдал нь сэтгэл татаж, би удахгүй эргээд ирнэ гэж итгэчихсэн явав. Харин түүнээс яг арван өдрийн дараа дэлхийн хамгийн суут физикч Альберт Эйнштейн хэдхэн хоногийн өмнө надтай зэрэгцэн суугаад шинжлэх ухааны талаар наргиантайхан яриа өрнүүлж байсан мөнөөх эрхэм 76 насандаа таалал төгссөн гэсэн мэдээг би сонслоо.
Сонин хэвлэлүүдээр эмгэнэлийн захидал дуусахгүй хөвөрч байх зуур би нэгэн сонин өгүүлбэр олж харсан юм. Тэрбээр насан эцэслэхээсээ гурав хоногийн өмнө найзтайгаа үхлийн тухай ярьж гэнэ.
“Үхлээс айх нь хүй нэгдлийн үеийн бүдүүлэг шашны үзлээс улбаатай юм. Түүнээс хойш хэдэн мянган жил өнгөрсөн боловч хүн төрөлхтөн үхлээс айсан хэвээр л байна. Үхэл надад айдас төрүүлдэггүй харин ч нууцлаг, тайлагдашгүй нь сонирхол татдаг” гэжээ. Одоо тэр нууцыг хэдийнэ тайлаад хөхиүн суугаа гэж найдна.
Т.Жигүүр