Сургалтын төлбөр жил бүр үндэслэлгүй нэмэгдэж байна хэмээн ШУТИС-ийн Оюутны холбооноос өнөөдөр мэдэгдэл хийлээ.
Энэ онд тус сургуулийн сургалтын төлбөр дунджаар 13,9 хувиар нэмэгдэж, оюутны дотуур байрны төлбөр 70-150 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, төлбөр нь ойролцоогоор 300-400 мянган төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд тэд энэ бүхэнд тодорхой тайлбар авахыг хүсч байгаа аж.
Ингээд тус холбооныхон сургалтын төлбөрийн асуудлаар сургуулийнхаа удирдах зөвлөл болон ТУЗ-ийн дарга Д.Одхүү нартай удаа дараа уулзахыг хүссэн боловч бидэнтэй уулзаж, зөвшилцөхийг хүссэнгүй гэв. Тэдний хэлснээр, сургалтын төлбөр нэгэнт нэмэгдсэн учраас оюутнуудын үзэл бодол чухал биш гэсэн байр суурийг удирдах албан тушаалтнууд нь илэрхийлсэн гэнэ.
Тэд ямар учраас сургалтын төлбөрийг жил бүр нэмээд байгаа шалтгааныг мэдэхийг хүсч байгаа ч энэ тал дээр сургуулийн удирдлагууд үндэслэлтэй тайлбар хийхгүй байгаа аж.
Өнгөрөгч долоодугаар сард ШУТИС-ийн удирдах зөвлөл хуралдан төлбөр нэмэх шийдвэр гаргасан бөгөөд тус хурлыг албан ёсоор оюутны холбооныхонд мэдэгдээгүй учраас тухайн үед сургалтын төлбөрийн нэмэгдлийн талаарх мэдээллийг аваагүй гэнэ.
Харин төлбөрийн нэмэгдлийн шалтгааныг нь тодруулахад инфляцтай уялдуулж нэмсэн гэх тайлбарыг өгч байгаа ч энэ жил инфляцийн түвшин 8.3 хувьтай байгаа гэдгийг хэллээ.
Тэд оюутны сургалтын төлбөр сүүлийн гурван жилийн хугацаанд 46 хувиар нэмэгдсэн ч сурах орчин тийм хэмжээнд сайжирсангүй, нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц өөрчлөлт шинэчлэлт хийгдээгүй, эвдэрхий сандал ширээтэй, дусаал гоождог, мөөгөнцөртсөн хүйтэн анги танхимд өвөлдөө даараад, гадуур хувцастайгаа оюутнууд хичээлээ хийж байна гэлээ.
Сургуулийн захиргаанаас оюутны сурах орчинг дээшлүүлж, лабораторид шинэ багаж, тоног төхөөрөмж худалдаж авахад зориулан сургалтын төлбөрийг нэмэгдүүлдэг гэсэн тайлбарыг өгдөг гэж байгаа ч үнэн хэрэгтээ тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажил 10 хувьдаа ч хүрдэггүй, шинээр төхөөрөмж авсан ч оюутнуудад ашиглуулдаггүй гэсэн гомдол мэдүүлж байгаа юм.
Мөн төлбөрөө нэмэгдүүлээд захиргаа, удирдлагуудын өрөө тохижоод байдаг хэрнээ оюутнууд нь өдийг хүртэл эвдэрхий сандал дээр суусаар байна гэлээ.
Түүнчлэн дотуур байрны үнэ энэ жил 500 мянга болж нэмэгдсэн талаар мэдэгдлээ. 2012 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө 200 мянган төгрөгийн үнэтэй байсан ч энэ удаад ийм хэмжээнд нэмэгдэж байгаад үндэслэл алга гэв.
А.Цацрал