Багануур дүүргийн нутаг дэвсгэрт “А-Jet” компанийн “МИ-8” нисдэг тэрэг осолдсон гэсэн мэдээлэл гарсан.
Энэ талаар албаны эх сурвалж дараахь мэдээллийг өглөө.
Өнөөдөр 12:45 минутын үед “А-Jet” компанийн “МИ-8” нисдэг тэрэг захиалгат нислэг үйлджээ. Хүчтэй салхины нөлөөнөөс Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт хүчтэй газардснаас болж даах сэнс нь хугарчээ.
Нислэгийн багийн гурван гишүүнээс гадна долоон зорчигч нисдэг тэргэнд байсныг эх сурвалж хэллээ.
Зорчигчдоос гэмтэж бэртсэн хүн байхгүй, комисс ноцтой зөрчил гарсан газар ажиллаж байгаа юм байна.
У.Бадам