Рубик шооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Лас Вегас хотод болж өндөрлөлөө.
Тэмцээнд 37 орны 500 гаруй хүн оролцож Австралийн иргэн 17 настай Феликс Земдегс түрүүлжээ. Тэрбээр 3х3х3 шоог 8.18 секундэд эвлүүлсэн бол удаах байрт шалгарсан Нидерландын иргэн Матт Валк 8.65, Германы Себастиан Уэйр 8.86 секундэд эвлүүлсэн байна.
Харин хоёрдугаар байранд орсон Матт Ватт дэлхийн рубик шооны дээд амжилтыг эзэмшдэг аж. Тэрбээр 5.55 секундэд шоо эвлүүлжээ. Рубик шооны дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн 1982 онд Унгарын Будапешт хотод болж 19 орны төлөөлөгч оролцсоноос АНУ-ын оюутан залуу Минх Тай 22.95 секундэд эвлүүлж ялагч болж байжээ.
Энэ тэмцээний оролцогчид гурван удаа оролдож, хамгийн хурдан эвлүүлсэн оролдлогыг нь тооцдог дүрэмтэй гэнэ. Шоог 30 эргэлтээр хольж, оролцогчдод 15 секунд ажиглах хугацаа өгдөг байна.
Рубик шооны тухай сонирхолтой баримтууд
-Рубикийн албан ёсны нэр нь “Шидэт шоо”. Унгарын зохион бүтээгч, архетиктур Эрно Рубик 1975 онд шоог бүтээхдээ ийн нэрлэсэн аж. Тэрбээр анх 2х2х2 харьцаатай шоо бүтээсэн гэнэ.
-Дэлхийн хамгийн үнэтэй шоо 1.5 сая ам.долларын үнэтэй. 1995 онд болсон “Алмааз эрдэнийн урлалын олон улсын наадам”-ын зохион байгуулагч Фред Күллер эл шоог захиалгаар хийлгэжээ. Үүнийг 22.5 каратын ягаан болор, 34 каратын ногоон маргад, 34 каратын бадмаараг, 18 каратын алтаар урлажээ.
-ОХУ-ын иргэн Евгений Грегориев дэлхий дээрх хамгийн бяцхан шоог бүтээжээ. Энэ нь зургаан мм хэмжээтэй аж. Тэрбээр өмнө нь найман мм хэмжээтэйг хийж байсан гэнэ.
-Шоогоор хийсэн хамгийн том урлагийн бүтээл 67 метр урт, дөрвөн метрийн өргөнтэй. Үүнийг Канадын шооны холбоонынхон 2012 онд урлаж Гиннесийн амжилтад бүртгүүлсэн байна. Уг бүтээлд 85794 шоо оржээ.
-Шоог эвлүүлэхэд үйлдэл хийх боломжтой ч нэг л оновчтой шийдэл хэрэгтэй.
Б.Дөл