gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.15
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.15
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Лев Толстойн жич хүү В.И.Толстой: Хувь заяа ивээвэл Монголд дахин ирнэ

Дэлхийд
2008-11-28
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2008-11-28

"Дайн ба энх", "Сэхээ­рэлт", "Анна Каренина" зэрэг туульсын томоо­хон зохиолууд, олон зуун өгүүллэг, тууж, үлгэр, туу­риараа хүн төрөлх­т­ний оюун сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсөн Оро­сын аугаа их зохиолч Лев Николаевич Толстойн жич хүүтэй уулзах завшаан тохиолдсон нь гагц миний аз заяа биш гэлтэй. Л.Н.Толс­тойн гэр музейн эрхлэгчээр ажилладаг энэ эрхэм манай оронд зохиог­дож буй "Музей соёл хоо­рондын харилцааны тал­бар болох нь" олон улсын эрдэм шинжилгээний ху­ралд оролцохоор ирээд байгаа аж.

-Таныг Оросын болон дэлхийн сонгодог зохиолч Лев Николаевич Толстойн ойрын төрлийн хүн гэж сонслоо. Та манай уншигч­дад өөрийгөө танилцуу­лаач!
-Намайг Владимир Ильич Толстой гэдэг. Ясная Поляна дахь Лев Толстойн гэр му­зейн эрхлэгчээр 15 дахь жилдээ ажиллаж байна. Ясная Поля­на бол Лев Николаевичийн амьд­ра­лынхаа 60 гаруй жи­лийг өнгөрөөсөн түүхт газар нутаг. Энд өндөр өвөг маань төрсөн. Эдүгээ алтан шарил нь оршиж байна. Энд түүний "Анна Каренина", "Дайн ба энх", "Сэхээрэлт" зэрэг дэл­хийд гайхагдсан ихэнх томоо­хон бүтээлүүд нь мэн­дэлсэн байдаг.

-Та Лев Николаевичийн хэд дэх үеийн үр сад нь билээ?
-Миний өвөөгийн өвөө гэхээр дөрөв дэх үе л дээ.

-Дэлхийн соёлт уншиг­чид танай өндөр өвгийг зохиол бүтээлээр нь андах­гүй мэднэ. Харин амьдрал, удам судрыг нь харьцангуй бага мэдэх байх. Хэдэн хүүхэдтэй хүн байсан юм бол?
-Лев Толстой, София Анд­реевна Толстой нар 13 хүүхэд төрүүлсэн өнөр өтгөн гэр бүл байсан юм билээ. Тухайн үед өнөөгийнх шиг анагаах ухаан, шинжлэх ухаан сайтар хөг­жөөгүй байсан болохоор хүүх­­дүүд нь бүгдээрээ эсэн мэнд өсч торниогүй гэдэг. Бага насандаа эндэж хорогд­соор хүн болсон нь таван хүүхэд. Эдүгээ Толстойн таван хүүхдийн үр удам дэл­хийн өнцөг булан бүрт аж төрцгөөж байна. Энэ таван хүүхэд нь эцэг эх шигээ өнөр гэр бүл болцгоож, 300 гаруй үр ач болцгоон модоор бол мөчир салаалсан. Эдгээр хүүхдүүд нь одоо Франц, Швед, АНУ, Уругвай, Бразил, Их Британи, Итали, Испани зэрэг 12 улс оронд амьдарц­гаадаг.

-Хэдэн жилийн өмнө Оросын төв телевизээр танай удмынхан уулзац­гаасныг харуулж байсан л даа. Одоо аль хэр уулзаж учирцгааж байна?
-Энэ 12 оронд амьдарч байгаа манай удмынхан жилд хоёр ч удаа Ясная Полянад уулзалт зохион байгуулдаг. Уулзалт 7-12 хоног үргэлжил­дэг. Бид чингэхдээ зүгээр ч нэг уулзаж учраад өнгөр­дөггүй л дээ. Их зохиолчийн эдэлж хэрэглэж байсан ямар­ваа нэгэн эд зүйлс, уран бүтээлийн ямар ховор өв олдов гэдгийг бие биедээ харуулж, энд тэндээс эрэн сурвалжлах эрдэм шинжил­гээ, судалгааны томоохон ажил хэргээ хэлэлцэцгээдэг юм. Мөн Лев Николаевичийн аугаа их үйл хэргийг даян дэлхийд хэрхэн түгээн дэлгэ­рүүлэх талаар ярилцана. Хамгийн сүүлийн уулзалт энэ оны наймдугаар сард болж хамаатны маань 120 гаруй хүн оролцсон байгаа. "Толс­тойн үр удам Оросын түүхэнд нөлөөлөх нь" сэдэвт энэ уул­залт Москва хотноо болсон. Таны яриад байгаа тэр том уулзалт 2000 онд анх болсон л доо. Энэхүү уулзалтуудыг миний эрхэлдэг Толстойн гэр музейгээс санаачлан зохион байгуулдаг.

-Толстой гүний хүүх­дүүд хэдийнээс гадаад улс оронд амьдрах болсон юм бол. Эх болсон Орос ор­ноосоо гадаадад ийн дүр­вэх болсны учир шалтгаан үзэл суртлын нийгэмтэй холбоотой байсан болов уу?
-1917 оны Октябрийн хувьс­­галаас өмнө хоёр нь гадаадад гарсан байсан. Хувьс­­галын дараа бүгд гарц­гаасан даа. Өвөө маань язгуур­­тан гаралтай байсан нь үзэл сурталжсан тэр үед үр удамд нь муугаар нөлөөлсөн байх. Эдүгээ ч аравны есөн хувь нь гадаадад амьдарч байна. Миний өвөө Дэлхийн II дайны дараа нэг ахтай­гаа хамт эх орондоо эргэж ирсэн юм билээ. Дэлхийн II дайны үеэр янз бүрийн улс оронд амьдарч байсан манай удмын­хан үхэж үрэгдээгүй нь дэлхийд суу алдраа мандуул­сан өндөр өвгийн минь нэр төртэй яах аргагүй холбоотой байсан. Толстой гэдэг маань ард түм­нээрээ хүрээлэгдсэн агуу их уул байсан болохоор ямар ч үндэстэн, ямар ч үзэл бодол­той хүмүүс дайсагна­даггүй элэгсэг ханддаг байж. И.Ста­лин хүртэл "Толстойн үр удмыг бүү оролд" гэсэн ту­шаал тогтоол гаргаж байсан байдаг.

-Их зохиолчийн уран бүтээлийн өв туйлын бая­лаг тухай сонсч байлаа. Гар бичмэлүүд нь бүгд бо­ти­лог­дож амжсан болов уу?
-Зохиолын бүх гар бич­мэл, уран бүтээлийн өв нь харьцангуй бүгд хэвлэгдэж гарсан гэхэд хилс үл болно. Гэхдээ маш ховор захидал, энэ тэр хараахан хэвлэгдэж амжаагүй л дээ. Уран бүтээл нь гэхэд орос хэлээр 90 ботиор хэвлэгдсэн. Бүгдийг нь эгнүүлээд өрөхөд томоо­хон ханын тавиурын хэд хэдэн эгнээг дүүргэдэг. Энэ бол хүн төрөлхтөнд үлдээсэн оюуны маш том өв юм.

-Танай удмынхнаас Лев Николаевичийн шийрийг хатааж, бийрийг түшсэн авьяас билэгтнүүд одоо байна уу?
-Лев Николаевич бол бич­гийн агуу их хүн байснаас гадна хуульч, гүн ухаантан, байгалийн их судлаач, сурган хүмүүжүүлэгч, багш, хүмүүн­лэгийн том зүтгэлтэн, эрх зүйч, сэтгэл судлаач, уран зураач зэрэг олон мэргэжлийг өв тэгш эзэмшсэн хүн бай­сан. Тиймээс үр удмынхан нь бүгд л эдгээр мэргэжлийг нь өвлөж авцгаасан. Миний хувьд гэхэд би сэтгүүлч хүн. Гэр музейн захирал болс­ноосоо хойш ч энэ мэргэж­лээрээ ажиллаж байна. Би 12 жил Оросын оюутан залуусын төв хэвлэлд сэтгүүлчээр ажил­­­ласан. Одоо "Ясная Поля­­на", "Толстой ба шинэ эрин зуун", "Музей ба шинж­лэх ухаан, урлаг" зэрэг сэт­гүүлүүдийг эрхлэн гар­гадаг.

-Түүний уран бүтээл хэдэн хэлээр хэвлэгдсэн тухай тойм төдий ч бол­тугай мэдээлэл байдаг уу?
-Жил бүрийн есдүгээр сард Оросын зохиолчид Ясная Полянад цуглаж түүний уран бүтээл, амьдралын өр­гөн хүрээтэй асуудлуудыг хөндөж ярилцдаг. Амьдрал, ертөнцийг үзэх үзэл, гүн ухааны гаргалгаа, хүн төрөлх­тний соёл иргэншилд оруул­сан хувь нэмэр гээд өргөн сэдвийг хамаардаг. Харин зохиол бүтээл нь хэдэн хэ­лээр хэвлэгдсэн талаар ярих боломж үнэхээр байхгүйг та ойлгож байгаа байх. Бичгийн хэлтэй, бичиг үсэгтэй ямар л үндэстэн байна уран бүтээ­лийг нь орчуулж хэвлэсэн гэдэгт итгэлтэй байна.

-За тийм байж. Тэгвэл гадаад хэлээр орчуулж хэвлэсэн бүтээлүүдийг гэр музейд нь илгээнэ биз?
-Гадаад улс оронд ном нь хэвлэгдлээ гэхэд заавал ч үгүй манай музейд явуул гэсэн шаардлага тавьдаггүй. Манайд бүтээлийнх нь хувийг явуулбал талархалгүй яахав. Манай музейд Лев Николае­вичийн өөрийнх нь хэрэглэж байсан 28 хэл дээрх 22 мян­ган ном байдаг. Энэ бол зөв­хөн түүний хувийн номын сан байсан. Бас эрдэм шинжил­гээ, судалгааны асар их өв бий. Мөн гэр музейд эрдэм шинжилгээний номын сан байдаг.

-Оросын их зохиолч Федор Достоевскийн "Ка­рамазовын хөвүүд" романд Монголын тухай дурдсан байдаг. Таны өвөөгийн бүтээлд Монголын тухай гардаг болов уу?
-Тийм зүйл тааралдаж байгаагүй санагдана.

-Та манай оронд өмнө нь ирж байв уу?
-Анх удаа ирж байна. Хэ­дийгээр өвөөгийн минь бү­тээлд энэ орны тухай дур­даагүй ч би монголчуудын эртний их түүх соёл, өв, ёс заншлыг гүнээ хүндэтгэдэг. Надад энэ сайхан оронд ирэх мөрөөдөл маш их байсан. Өнөөдөр хүсэл минь биелж, уг хуралд оролцож байгаадаа маш баяртай байна. Энд нэг зүйл нэмж хэлэхэд би байгаль их сонирхдог хүн л дээ. Энэ удаад хараахан хөдөө гадаа явж чадахгүй нь бололтой. Хувь тавилан ивээвэл хожим ирж заавал ч үгүй байгалийн сайхныг нь сонирхоно оо. Намайг урьсан Монгол Улсын Байгалийн түүхийн музейд талархлаа дэвшүүлж байгааг сониныхоо хуудсаар дамжуу­лан хүргэж өгөөч гэж танаас хүсье.  

-Танаас хувийн ч гэ­мээр зүйл сонирхъё л доо. Та нас сүүдэр хэд хүрч байна. Хэдэн хүүхэдтэй бол?
-Би 1962 онд төрсөн. Дөр­вөн хүүхэдтэй. Хоёр том маань охин. Хоёр хүү маань Ясная Полянад мэндэлсэн. Лев Толстойн үр ач одоо хүртэл уугуул нутаг, гал голомтод нь амьдарч, үр ачийнхаа зулайг үнэрлэж байгаад хувь заяандаа ба­хархдаг. Тантай удаан тухтай хөөрөлдмөөр байгааг минь та ойлгоорой. Гэвч, одоо ингээд миний дараагийн ажил унд­раад эхэллээ.

Тэр бид хоёр ийн хүүр­нэлдсэн юм. Гэвч, цаг хуга­цаа, ажил явдлын эрхээр тус тусын ажил явдлыг хөөхөөс аргагүйд хүрлээ. Их зохиолчийн үр сад эн­гийн даруу энэ хүн завтай сан бол олон сонин сайх­ныг хүүрнэх байсан нь лавтай.

Л.Батцэнгэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан