gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     8.09
  • Валютын ханш
    $ | 3591₮
Цаг агаар
 23
Зурхай
 8.09
Валютын ханш
$ | 3591₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 8.09
Валютын ханш
$ | 3591₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Санждорж: Хаа холоос үнэртдэг арцны мод тарина

Нийгэм
2008-10-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-10-21

Хүрээ хийд гэдэг ариун дагшин газар байх ёстой гэдэг. Тийм байгаасай ч хэмээн би хүсдэг. Гэтэл өнөөгийн сүм, хийдүүдийн хаана ч очсон хүний сэтгэлийг ариусгахаар зүйл байдаггүй. Хамгийн их хүндлэл, бишрэл төрүүлмээр Гандантэгчинлэн хийд нь ч бохир заваан байдаг. Мөргөе гэхэд тоос шороотой, хүрд эргүүлье гэхэд зарим нь дийлдэхгүй, эргүүлж болж байгаа нэг нь муухай дуутай. Юун амар амгалангийн байдалд орж, бясалгал хийж, нүглээ наминчлах.

Ёстой тойрсон болоод л гармаар санагддаг. Бид бусад бурханы шашинтай орнуудын хүрээ, хийдийн талаар телевизээр зөндөө хардаг. “Бурханы орон гэдэг ийм л байдаг болов уу” гэж бодогддог шүү. Өнөөгийн сүм, хийдүүд сүсэгтнүүдийн мөнгийг л хураан авч байх сонирхолтой. Номтой, номгүй хэдэн ламтай. Уг нь үйлчилгээний газар л баймаар санагддаг. Энэ талаар Монголын их хүрээ хийдийн хамба лам З.Санждоржтой ярилцлаа.

Чихээ тавиад сонсоход хүрднээс нь дуу гардаггүй хийд байна

-“Бурхан шүтээний газар ийм л байдаг болов уу гэмээр цэвэрхэн, үнэхээрийн амар амгалан газар байж яагаад болдоггүй юм бол доо” гэж хүрээ хийдээр явах бүрт бодогддог юм. Мөргөж залбирна гэхэд нэг л тохь тухгүй байдаг...
-Үнэхээр зөв асуулт байна. Сүм хийд гэдэг сүсэгтэн олонд үйлчлэх учиртай газар байгаа юм. Тэгэхээр үйлчлүүлэгчдээ сайхан орчин, эелдэг харилцааг санал болгож, тэднийг татахын тулд өөрсдөөсөө шинэчлэгдэх учиртай. Сүсэгтнүүдийнхээ зовлон жаргалаар даажигнаж байгаа мэт “ном уншуулбал уншуул, байвал бай” гэсэн байдлаар хандаж болохгүй. Би өөрөө ч гэсэн Гандангаар явах бүртээ санаа зовж, эмзэглэж байдаг юм. Нэг өвгөн хүрд эргүүлээд явж байтал гэнэт чихэн дээр нь хэрээ гуагалахад маш их цочиж, бүр сэжиглэж байгааг нүдээрээ харсан. Юун нөгөө залбирал.

-Гандангаар хэрээ ч их байна, тагтаа ч их байна. Тэднийг “тэжээх нь буян” гэдэгтэй санал нийлдэг. Гэтэл гэнэт сүр сархийхэд нь сэтгэлд бодогдож явсан бүхэн хийсчихдэг. Ер нь шувуунаасаа салж болдоггүй юм уу?
-Тагтааны будаа зарна гэдэг зарим хүний бизнес, ажил нь болчихоод байна. Тэднийг заруулахгүй л болчихвол болно шүү дээ. Эсвэл тусгай хашаанд байлгаж, зөвхөн тэнд нь хооллож болно. Энэ бол хэцүү юм биш. Үнэхээр ч сүм хийдүүд маань шаардлага хангахгүй байгаа. Шашин нэг л хөлөө олохгүй байгаа юм. Урьдын Богд шиг өөрсдийгөө бишрүүлэх гээд байхаасаа илүү амьдралаас урган гарч ирж байгаа шаардлагуудыг мэдэрч, тэр хэрээр лам нь ч, шашин нь ч шинэчлэгдэх учиртай юм.
Би бүх сүм, хийдийнхэн цугларч энэ тухай яриасай гэж хүсдэг хүн. Төвд ном уншиж өгөхөөсөө илүү шашныг шинжлэх ухааных нь үүднээс судлах шаардлага ч байгаа юм. Тухайлбал арц ямар чадалтай юм бэ гээд л. Үнэр нь микробыг устгадаг, тэр хэрээр хар энергийг ч үгүй хийнэ  гэдэг юм уу. “29-ний хурал, Арван хангал гэдэг ийм учиртай юм. Дүгжүү гаргана гэдэг маань хамаг муу муухайг нь шингээгээд, хаяж байгаа юм” гэх зэргээр тайлбарлаад өгвөл хүмүүсийн төөрөгдөл арилна. Урд зүгээс авчирсан эрээн мяраан юмаар хүнийг хуурдаг цаг өнгөрөөд байна.

-Уг нь хүрд сайн эргүүлбэл нүгэл хилэнц нимгэрдэг гэдэг. Гэтэл манай хийдүүдийн хүрд муухай дуутай, заримыг нь эргүүлье гэхэд чадал их шаардагддаг. “За, би хоёр ч хүрд эргүүлж чадсангүй шүү” гэх бодол сэтгэлд төрчихдөг. Энэ бүхэн бидний наминчлалд муугаар нөлөөлдөггүй гэж үү?
-Одоо чинь сунаж мөргөх хүн гэж байхгүй байна шүү дээ. Бүр машинаараа тойроод гороо хийж байна. Энэ бүхэн буруу. Бурханд бол үнэн сэтгэлээсээ л сүсэглэх учиртай. Таны хэлээд байгаа хүрдийг эргүүлэхдээ хүртэл “Намайг сайн сайхан явуулж хайрлаач, саад болоод байгаа бүхнийг арилгаж өгөөч” гэж л бодож явдаг юм. Гэтэл нөгөө хүрд нь хүнд хэрэг болдоггүй. Би Швейцарын Равданчойлин гэдэг сүмээр ороход хүрднүүдээс нь ямар ч дуу гарахгүй байсан. Үнэхээр гайхалтай. Бүр чихээ тавиад сонсоход хүртэл дуу гарахгүй байгаа юм чинь. Яг л "Бенз" машины мотор шиг. Хүрднийхээ голд шааригтай юм билээ. Манай хийдүүдийн суварга дээр нь гэхэд хог овоолчихсон байдаг. Ганжир нь хүртэл гялалздаггүй. Уг нь бол аль алин дээр нь тоос ч байх учиргүй юм.
Сүм, хийдийнхэн нэгдээд, зөвлөл гаргаад, ярилцах цаг болжээ. Бүгд "Тарифгүй болъё, сүсгээр өгснийг нь л авъя" гэх мэтээр ярих хэрэгтэй юм. Шашин хүртэл өөрөө ариусах хэрэгтэй байна. Ганданг гэхэд сайхан цэцэг навчинд умбасан, арц хүж жинхэнээсээ үнэртсэн газар болгох учиртай юм. Шашны тухай шинэ хууль ч гаргаж болох шүү дээ.

-Жанрайсиг бурхандаа мөргөе гэхэд зай нь давчдаад байдаг. Бас л нөгөө муухай дуутай хүрднүүд нь тачигнаад л. Зул өргөж байна гээд нил тортог. Энэ бүхэн үнэхээр сүсэг төрүүлдэггүй...
-Энэ тухай ч бид ярих хэрэгтэй. Энэ бүхэн жижиг юм биш. Бүр гутлаа тайлаад ормоор сэтгэгдэл төрүүлэхүйц цэвэрхэн байх учиртай юм. Цэмцгэр, тохьтой орчинд ороод, Жанрайсиг бурхан руугаа харахад тэр нь сайхан мишээгээд л. Ингэж чадвал сүсэгтэн олныхоо хүндлэлийг ч хүлээнэ. Манай Гандангийн хавьцаа согтуучууд их байна. Тэд хоорондоо зодолдоод л, зургийг нь гадаадынхан дараад л. Энэ бүхэнд үнэхээр сэтгэл эмзэглэж, бухимддаг юм. Сүсэгтэн олон өөрийн эрхгүй зорьж ирдэг, ариун дагшин газар байлгахын төлөө л бид бүхнийг хийх хэрэгтэй. Лам хүн гэдэг хувцаснаасаа авахуулаад хүндэлмээр байх учиртай юм. Намба төрх, үс гэзэг гээд л. Биднээс өөрсдөөс маань эхлэх зүйл зөндөө байна. Ганданг төрийн хамгаалалтад хүртэл авч болно шүү дээ.

-Яагаад тэр билээ?
-Надад нэг төсөл байгаа юм. 800 сая төгрөг шаардагдах “Их хүрээ” хэмээх төсөл. Польшийн нэгэн хийд яг Гандангийн дэнж шиг газарт байрладаг юм билээ. Тэнд нь нам гүм. Яг л хааны ордон шиг. Түүнтэй адил Гандангийн энэ хавийг өөрчилье гэж байгаа юм. Гэрүүд нь хашаа хороотойгоо байж л байг. Гагцхүү энэ хавийн гэр хорооллыг төвийн шугамд холбоод өгчихвөл утаагүй гэртэй байж болно.

-Утаагүй түлш гаргана гээд өчнөөн л жил боллоо шүү дээ. Дэвшил гарч байгаа юм харагдахгүй л байна. Гэтэл Та гэрийг нь хэвээр байлгана гэх шиг боллоо. Яаж тэр билээ?
-Тийм арга бий. Уг нь улсаас дэмжээд өгчихвөл нэг патент надад бий шүү. Утаагүй гэртэй байж болно. Ямар ч нүүрс түлээ хэрэггүй. Ус, хий, эсвэл цахилгаанаар халчихна. Гэр нь доороосоо хална гэсэн үг. Гэр нэг шалтай байдаг бол хоёр шалтай л болно. Тэр хоёр шалны завсраар дулаанаа гүйлгэчихнэ. Тэгэхээр гэрт зуух ч, яндан ч хэрэггүй болно. Бараг ор ч хэрэггүй. Шалан дээрээ гудас дэвсээд хэвтэхэд бөөрнөөс халаад тун ч таатай байдаг юм. Би өөрийнхөө зохион бүтээсэн гэрт амьдардаг. Ямар ч түлээ нүүрсний шаардлага байдаггүй. Инженерийн шугамд холбочихвол дундаа нэг ОО-той байж болно. Усаараа түрэгдээд, нөгөө шугамаараа цэвэрлэх байгууламж руу явчихна. Тэгэхээр муу ус, жорлонгийн үнэр ч бас үнэртэхээ байчихна. Тиймээс энэ хавийнхаа гэр хорооллыг хэвээр нь байлгана гээд байгаа хэрэг.

-Төсөлд чинь өөр юуг тусгасан байгаа вэ?
-Арцны мод тарина. Арц нь бараг Баруун дөрвөн замаас үнэртэхээр байх болно. Отгонтэнгэрийн арц тарихад илүү тохиромжтой юм шиг байна лээ. Бид судалж үзсэн. Үнэр нь ч хурц, өвөрмөц. АНУ-д арцан ой байдаг. Тэр нь даанч үнэргүй. Нар нь хурц учраас үнэрийг нь авчихдаг бололтой. Харин Монголын арц бол сайхан үнэртэнэ шүү. Эфирийн тос ихтэй учраас л үнэртэй байгаа хэрэг. Арц гэдэг мөнхийн ногооноороо байдаг эд. Өвөл хүртэл ногоон байна шүү дээ. Тэгэхээр энэ хавь маш гоёмсог харагдана аа даа. Бас хачин гоё цэцэг, зүлэг тарина. Энд ирсэн хэн боловч монгол уламжлалыг харж чадахаар байх болно. Хол явах шаардлагагүйгээр монгол хүний ахуй амьдрал, ёс заншлыг энд үзэж болохоор бүх зүйлийг төлөвлөсөн байгаа. Хүмүүс нь эр эм, хөгшин залуугүй монгол дээл хувцсаа өмсдөг, зэсэн домбо саваа хэрэглэдэг, айраг идээ үнэртсэн сайхан газар байхаар төсөөлж байгаа. Морин хуур, ятга шанзны аялгуу нь сонсогдоод л. Ирсэн хүн бүр сэтгэл нь ханаад явахаар тийм л орчинг бүрдүүлнэ дээ. Энэ бүхнийг өөрийнхөө хийдээс эхлүүлнэ. Түрүүн хүрдний тухай ярьсан даа. Ямар ч дуугүй тэр хүрд чинь залбирахад хүртэл амар байдаг юм билээ. Эрхиэ эргүүлэхэд ч яв цав нийцдэг.

-Жинхэнэ монгол хийцийнхээ бурханы зураг хөргийг зарж болдоггүй юм уу? Бурхан авъя гэхээр хятад хийц л харагдаад байх юм...
-Би ч гэсэн шашны бизнесийг болих хэрэгтэй гэж боддог. Энэ хавийн суваргаар дүүрэн жааз байна. Жаазанд нь ганц зураг хийнгүүт нөгөөх нь эвдэрчихдэг. Тэгэхээр нь суварга дээр аваачаад тавьчихдаг. Бас болсон, болоогүй зангиа байна. Будаг ихтэй. Усанд оронгуут будаг нь арилчихдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс чинь “Хүүхдийн сахиус болохоо байлаа” гээд авчираад тавьчихдаг. Бас нэг цэгцлэх асуудал бол энэ олон зурхайч. Тийм, ийм академийнх гээд өөрийгөө өргөмжилчихдөг. Хүмүүс тэдэнд үзүүлээд байдаг нь гайхалтай. Тиймээс шашны дотоод зохион байгуулалтыг нэгдсэн журмаар шинэчлэх хэрэгтэй юм. Дараа нь зөвшөөрөлгүй сүм хийдүүдийн асуудлыг ч цэгцлэх болно.

-Тэр ч бас зөв шүү. Зарим нь сүм хийд гэхэд эргэлзмээр газрууд байна...
-Нэг өдөр компани гэж байгуулаад, хүнсний дэлгүүр ажиллуулж байснаа нөгөө хаягийнхаа ард Гандан даржаалин хийд гэсэн хаяг тавьчих жишээтэй. Тэгээд л чадах, чадахгүй хэдэн лам, зурхайч гээчийг авчираад суулгачихдаг. Хийд гээд бичихээр ашигтай болчихож байгаа болоод л тэр шүү дээ. Энэ бүхэн тодорхой өөрчлөлт хийхийг шаардаад байгаа хэрэг. Шашныг эрээ цээргүйгээр бизнес болгож байна. Эцэст нь лам хуваргын сахилга бат, сахил санваарын асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Өнөөдөр худал хэлэх нь байтугай, хулгай дээрэм хийдэг, хүний амь хөнөөдөг хуврагууд байна. Буу барьчихсан лам хүртэл гарлаа шүү дээ. Энэ мэтээр өөрчлөх асуудал маш их байна.

-Таны Гандангийн энэ хавийг өөрчлөх мөрөөдөл чинь биелэх болов уу?
-Би хэрэгжинэ гэдэгт итгэж байна. Төр засагт энэ асуудлаар хандаагүй л дээ. Лондонд байрладаг Төвдийн санд хандсан. Хариу өгнө гэсэн. Удахгүй Австрид дэлхийн монголчуудын чуулга уулзалт болно. Тэр үеэр ч гаднын байгууллагуудад хандана гэж бодож байгаа. Монголчууд бие биеэ их дуурайх дуртай улс. Манай энэ хавийн гэр хороолол утаагүй, үнэргүй болчихвол “Тэдний дүүрэг ямар ч утаагүй болчихож. Бид ч бас яагаад тийм болж болохгүй гэж” гээд л барьцана. Энэ мэтээр ээлж дараалан дүүргээ утаагүй болгоод байвал Улаанбаатар маань утаанаасаа салж амарна шүү дээ.

-Та гэрийг доороос нь халаадаг гэх энэ санаачилгадаа их найдвар тавиад байгаа юм аа даа. Үүнийгээ саяхан санаачилсан хэрэг үү?
-Үгүй ээ. 2002 онд би оюуны бүтээлийн патентын эрхээ авсан юм. Даанч төр засаг тоохгүй байгаа. Нэг лам хүн ийм юм сэдчихлээ гэдэгт итгэхгүй байгаа юм байлгүй. Уг нь ашигтай гэдэг нь батлагдчихсан юм шүү дээ.

-Улаанбаатарт ийм гэрүүд байгаа хэрэг үү?

-Оюу толгойд байгаа. Бүр миний зураг төслөөр гадаадынхан 300-гаад гэр бүхий хотхон байгуулчихсан байна шүү дээ. Энэ тухайгаа “Сэрсэн говь” гэдэг сэтгүүлд нийтлүүлчихсэн байна лээ. Бүр “З.Санждоржийн бүтээлийн дагуу” гээд биччихсэн байна. Би энэ тухайгаа телевизээр нэг удаа ярьсан юм. Оюу толгойгийнхон яаж тэнд байшин баръя даа гэж толгойгоо гашилгаж байсан үе юм билээ. Миний ярихыг сонсоод асар их баярласан гэсэн. “Яаж гал түлнэ дээ, яаж үнстэй ноцолдоно доо” гэж байсан хүмүүс дор нь хэрэгжүүлсэн хэрэг. Нэг давуу тал нь гэрээ халаасан усаа дахин ашиглаж, усанд орох газрыг гэрийнхээ хажууд барьсан байна лээ.

-Таны патентыг ашиглах зөвшөөрөл авсан юм уу? Ер нь гэрийнхээ халаалтыг яаж хийх ёстой юм бэ?
-Тэд ашигласныхаа төлбөрийг өгнө гэж байна лээ. Гаднынхан чинь тийм юман дээрээ их шударга байдаг юм биш үү? Гэрийн халаалтын эх үүсвэр нь янз бүр байж болно. Ус, цахилгаан, хийн түлшийн аль нь ч байж болох юм. Тэгж халаахаар агаар хуурайших байх гэдэг. Тийм юм огт байхгүй. Эсгий гэр шатах болов уу гэж айдаг. Үүнээс ч айх шаардлагагүй. Би нэг хэсэг Гандангийн үүдэнд тийм гэрээ барьж, олонд үзүүлсэн чинь Гандангийн захиргаа дургүйцээд. Сүүлдээ гэрээ буулгасан. Гэсэн ч би шантрахгүйгээр өөрийнхөө тэр загварын дагуу энэ хавийн гэр хорооллыг утаагүй гэр хороолол болгоно доо.

Амин хийгээ алдчихвал хүсээд ч хүүхэд олохгүй

-Та юм асуухаар орж ирсэн хүмүүсийн нэрийг асуух юм. Нэр нь тухайн хүний талаар их мэдээлэл өгдөг хэрэг үү?
-Нэр маш их холбоотой. Хүний нэр гэдэг их эрхэм зүйл. Хүмүүсийг зөрүүлж үзэхгүйн тулд мэн буюу нэрийг нь асууж байгаа хэрэг. Хэн ч гэсэн үр хүүхдээ нас нь урт, амгалан жаргалтай байгаасай хэмээн хүсч л нэр өгдөг. Тухайлбал, миний нэр гэхэд утга учиртай. Бүр миний амьдралыг эхнээс нь тодорхойлоод өгчихсөн. Санжаа гэдэг нь “бурхан”, дорж гэдэг нь “очир” гэсэн үг. Намайг дөнгөж төрөхөд нэг лам хүн “Танайх нэг лам хүүтэй болжээ” гээд энэ нэрийг өгсөн юм билээ. Би тэр хүнд маш их талархаж явдаг. Яг л миний амьдралыг тодорхойлоод өгчихсөн. Бас миний таних Гарамжил генерал байна. Энэ нь цэргийн жанжин гэсэн утгатай нэр. Тэгэхээр нэр гэдэг их утга учиртай зүйл.

-Гэхдээ хичнээн сайхан нэртэй ч хэрэг төвөгт орооцолдоод, амьдрал нь бүтэлгүйтээд явах хүн байна ш дээ. Энэ бүхэн юутай холбоотой юм бэ?
-Нэрийг нь онож өгөөгүй байгаа хэрэг. Тэгэхээр шинжлэх ухааны үүднээс нэрний билэгдлийг судлах шаардлагатай юм. Төрсөн өдрийг нь буруу тогтоовол Эрдэнэ гэдэг нэр гэхэд хүнийг их будилуулдаг. Хувьсгалаас хойш Навчаа, Цэцэгээ, Чимгээ гэсэн нэр их өгөх болсон. Энэ бол буруу юм. Хүүхэд аль гаригт, ямар мэнгэтэй жилд төрөв гэдгээр нь хүнийхээ хувь заяаг шинжээд, нэрийг нь өгөх учиртай. Харин зарим хүний хувь тавиланг нь засах үүднээс Муу нохой зэрэг нэр өгдөг байж.

-Та, аав нь нэр өгнө гэхээс илүү лам хүнээр шинжүүлж, хүүхдийнхээ нэрийг авах хэрэгтэй гэх гээд байна уу?
-Урьдын уламжлалаа сэргээгээч л гэж хүсэх байна. Нэр гэдэг хүний амьдралыг заадаг учраас түүнд тун болгоомжтой, няхуур хандах учиртай. Элдвийн гоёмсог, чамирхсан нэрнээс татгалзах хэрэгтэй.
-Сүүлийн үед монголчуудын гэрлэх нас оройтоод байгаа юм шиг санагддаг. Энэ хэр зөв бэ?
-Хожуу гэрлэж байгаагаас болж хүмүүсийн амьдрал их будилж байна. Эмэгтэйчүүд гадаадад сурч, боловсрол эзэмшинэ гээд оройтдог бол эрчүүд нь мөнгөтэй болсон хойноо гэрлэнэ гээд хойшлуулдаг. Гэтэл монголчуудын дундаж нас хэд билээ. Тэгээд ч бэрийн зурхайд 25-ныхаа жилээс өмнө хувийн амьдралаа бүрдүүлбэл оновчтой гээд заагаад өгчихсөн байдаг. Энэ нь анхны хүүхдээ 25 наснаасаа өмнө гарга гэсэн үг.

-Боловсролтой хэрнээ хань ижилгүй, үр хүүхэдгүй олон эмэгтэй байх болж. Үүнийг яаж аргалж болох вэ?

-Эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүй гээд янз бүрийн эм тан ууж, хагалгаа хийлгэж байна. Үр хөндүүлж байна гэсэн үг. Гэтэл хүнд төрөлхийн хий гэж байдаг. Түүнийгээ хамаагүй соруулчихаар амин хий нь гараад явчихдаг юм. Тэр хий нь гараад явчихсан бол хичнээн хүсээд ч хүүхэд олохгүй. Эсвэл амархан зулбадаг болчихдог. Бүр дусал хийлгэх ч буруу юм. Тэр хатгасан нүх бүрээр хүний хий гардаг юм шүү дээ. Бас чалхгүй ч болно. Мөн гоо сайхны хагалгаа ч хэрэггүй юм байгаа юм. Хүн бүр биедээ таарсан мах шөлтэй төрдөг шүү дээ. Гэтэл түүнийгээ үгүй хийж, гоё болох гэж зүтгэдэг. Энэ бол буруу. Унаган махаа өөрчиллөө гээд өөрийгөө үгүй хийж болохгүй шүү дээ.

-Танд үзүүлж байгаа хүмүүс юун тухай илүү их асуудаг вэ?
-Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэд амьдралд илүү их ачаа үүрч, зовлон бэрхшээл туулдаг нь харагдаж байна. Нөгөө талаар тэд гэр бүлдээ илүү рольтой болчихож. Сүүлийн үед монголчуудын гэр бүлийн амьдрал жаахан дордоо юу даа гэж бодогддог. Гэр бүл салалт, хэрүүл маргаан их байна. Бас өвчлөл ч ихтэй. Аливаа өвчний эх үүсвэр нь буруу хооллолт юм шүү дээ. Тиймээс хятадын хүнсний бүтээгдэхүүнийг Монголд оруулахыг тас хорих хэрэгтэй. Хүнсний далд дайн явж байна гэж би боддог. Хүн эрүүл байж л мөнгө олно шүү дээ. Би төр засаг ард түмнээ баталгаатай хүнс, эмийн зүйлээр л хангачих хэрэгтэй гэж боддог. Тэртэй тэргүй хүн бүр өөрийнхөө амьдралыг аваад явчихна шүү дээ.

-Монгол Улс хэзээ нэг цэгцрэх бол?
-Улс гэдэг маань нэг томхон айл гэр гэсэн үг. Монгол Улс өнөөдөр маш төвөгтэй байдалд байна. Том сайхан гэртэй мөртлөө үрэлгэн, хэрүүл тэмцэл ихтэй айл юм даа. Хүүхдүүд нь атаач жөтөөч, эцэг эх нь хүртэл түнжин муутай, ийм л айл шиг харагддаг. Нэг ёсондоо цэгцэрч чадахгүй л айл байна даа. Шашин маань ч цэгцэрч чадахгүй байгаа тухай түрүүн ярилаа шүү дээ.

Нээрээ ч “Лам хүн юу л сэдээ аж дээ” гэж хандахаасаа өмнө гэрийг нь туршаад үзвэл яасан юм бэ? Өвөл цагт дулаахан хэрнээ утаа гардаггүй тийм л сууц бидэнд хэрэгтэй байна шүү дээ. Энэ нь үнэхээр оновчтой байвал гэр хорооллоо ч ад үзэхээ болих биз.
Нөгөөтэйгүүр сүм, хийдүүд маань ариун дагшин, цэвэр цэмцгэр байх цаг нь болжээ. Таргалсан хэрээ, гуринхалсан нохой, согтуу залуус хөлхдөг бус, үнэхээр сүсэгтнүүд сэтгэлээ ариусгаж, нүглээ нимгэлж чаддаг тийм л газар байгаасай. “Уншуулсан ном маань надад хүрч байгаа болов уу. Хүрч байгаа нь яаж мэдрэгдэх юм бол. Энэ лам зөв л ном уншиж байгаа, байгаа даа” гэсэн энэ олон эргэлзээ маань арилах болтугай.

З.Мэндсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан