"Анод" банкны хэргээр тус банкийг үүсгэн байгуулагч Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нарыг хорьсон. Бүр яллагдагчаар татсан тухай ч мэдээлэгдсэн билээ. Н.Даваагийн дотны найз нарын нэг, МУГЖ Д.Сосорбарамтай уулзаж ярилцлаа.
-"Анод" банкны дуулианаар ерөнхийдеө тус банкийг үүсгэн байгуулагчид хэн болох талаар хэвлэлийнхэн нэлээд их бичлээ. Та Н.Даваагийн дотны нөхрийн хувьд мэдээлэл өгөхгүй юу?
-Надад байдаг мэдээлэл, ойлголтоор бол энэ гурван залуу өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр "Анод" банкийг үүсгэн байгуулсан юм. Төр, засгийн зүгээс ямар нэг оролцоо, дэмжлэг байгаагүй ээ. Н.Даваа бол надад их урам өгсөн хүн. Орчин үеийн хэллэгээр бол миний фэн юм даа. Энэ хэрээрээ миний урлагийн салбарын бизнест цаг тутам эдийн засгийн, сэтгэл санааны асар их урам, дэмжлэг үзүүлж ирсэн. Тэр хүний хувь зан чанарын хувьд надаас тэс ондоо л доо. Би бол нэлээд хурдтай байж мэдэх. Даваа эсрэгээрээ, асар их нухацтай хүн. Тухайлбал, Бурхан халдуны орой дээр манай дээд үеийнхний асар их том бүтээл байна гэж л тэр хүн хэлж, нээж, эрж хайсан юм. Үүгээр нь би асар их бахархдаг. Огт өөр мэргэжлийн хэр нь Монголын өв уламжлал, Монголын үнэ цэн, түүх, соёл гэж явдаг ийм хүн цөөн байдаг юм аа. Ийм цөөхөн байдаг хүмүүсийг мэрээд байж болохгүй л дээ. Хөгжингүй орнуудад бол хүний өөрийн хүч, хөдөлмөрөөрөө босгосон зүйл рүү төр засгаас нь хуруу гараа дүрж, дайраад, үгүй хийдгийг мэдэхгүй юм байна.
Харин ч хийсэн бүтээснийг нь хамгаалж, баталгаажуулдаг. Манайх бол хүний байгуулсан зүйлийг үгүй хийж, сүйтгэхдээ сайн, нурсан зүйлийг өргөж босгож чадахгүй улс л даа. Тэгээд миний мэдэж байгаагаар мань эр сүүлийн үед "Анод" банк руу нэг их орж ажиллаагүй ээ, их хол байсан. Найз маань бас "Энэ улс төрийг цэвэрлэх хэрэгтэй..." гэж хэлдэг байлаа. Үнэхээр 14 тэрбумын хэрэг, намдаа фургон хандивласан хүмүүс улам дэвшиж, дарга, сайд болоод хөөрхий учраа мэдэхгүй жаахан хүүхэд гурван жил хоригдож байгаа нийгэмд л бид амьдарч байна.
-Долдугаар сарын 1-ний дараа ИХ намын хоёр даргыг хорьчихсон. Н.Даваа ч ИХ намын шинэ даргаар сонгогдоод удаагүй байлаа. Одоогийн ИХ намынхан ерөөсөө улс төрийн зорилготой үйл явдал болж байна гэж л тайлбарлаад байгаа?
-Тэр улс төр рүү ороогүй бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан байжч мэднэ. Нөхрийг маань барьчих-сан гэхээр нь би ИХ намынхантай уулзсан л даа, ИХ намын эхлэл иргэний хөдөлгөөний үйл ажиллагаа бол хүмүүсийг сэрж мэдрэхэд, нийгмийг эрүүлээр харахад их тус нэмэр болсон. Үнэндээ Монголын түүх соёлыг үгүй хийж, галдан шатааж, хүн ардыг нь хэлмэгдүүлэн хороосон коммунизмын эхүүн үнс, утаа өнөөдрийг хүртэл байсаар байна. Нөгөө талаас шүүх, цагдаа, прокурор гээд байгууллагууд нь улс төрийн аль нэг хүчний эсвэл олигархиудын гар хөл болчих юм. Уг нь энэ байгууллагууд хүний эрхийг хамгаалах ёстой биз дээ. Энэ бүхэн буруу болчихоод, хэн нэг адын зорилго, хүсэл тээсэн хүмүүсийн дур зоргоор ажилладаг болчихсон болохоор үр дүн нь эрүүл юм руу дайрч харагдаад байна. Тухайлбал, ИХ нам руу дайрч харагдаад байна. Тэр МУИС-ийн багш Лүндэндорж гээд хуульч "Олигархиудад эзлэгдсэн нийгэм буцаад сэхсэн юм.
Битгий тэднийг толгой дээрээ гаргаач, зөв байгаач" гээд их үнэн үг хэлжээ. Энэ олигархиуд дахиад л хүчээ авах шинжтэй байна. Гэхдээ тэдний буруу, муу үйл өөрсдөдөө л хавх тавьсаар байгаа юм л даа. Тэд мэдэхгүй байна. Зүй нь энэ олон нам гээд байгаа жижиг улс төрийн хүчнүүд хоёр сая 600-хан мянган хүнийхээ төлөө нэгдэх хэрэгтэй л байна.
-Нам гэхээсээ илүү хөдөлгөөн тэргүүлж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан хүмүүсийг хорьж цагдсанаас хойш, сонгуулиас хойш ер нь хэн нэгнийг буруутган цагдахад иргэд гайхдаггүй болчихлоо доо. Буян Жагааг хорих гэнэ гээд л байсан, хорьсон. Ахмадын холбооны Баасанг уйллаа гээд л 14 хоног баривчилсан. "Анод"-ыг өөр банктай нэгтгэжээ гэгдсээр байгаад л үүсгэн байгуулагчдыг нь яллагдагчаар татчих шиг болох юм?
-УИХ-ын сонгууль ойлгомжтой. Араас нь орон нутгийн сонгууль ч далд тэмцэлтэй, хэцүүхэн л юм болоод дууслаа. Тэгээд энэ нь явж, явж хүмүүсийг барьж аваад л, дуртай цагтаа хорьчихдог жишиг авчирлаа. Энэ бол айлган сүрдүүлэлт. Тавын таван хүн буудуулж үхчихсэн байхад засаг хамтарч байна гээд хундага тулгаад, инээцгээгээд телевизээр гарсан шүү дээ. Хэн нэгэн нь буудсан болохоор тэд суманд шархдаж үхсэн, бас хэн нэг нь тушаал өгсөн болохоор буу хэрэглэсэн. Бумбайсан жаахан охин "Миний ээж ийм юм хийх хүн биш..." гээд уйлаад гарахад нь би дагаад уйлж байлаа. Ерөөсөө л энэ бүхнээр "Та нар дахиад элдэвлээрэй, дахиад жагсаарай. Тэгэх л юм бол ард чинь ийм ирээдүй хүлээж байгаа шүү..." гэж дарж, сүрдүүлж байна шүү гэж л би монгол хүн бүхний чихэнд хашгирч хэлмээр санагдах юм. Н.Даваа зүгээр л улс төрийн золиос болчихож байгаа юм. Түмний мөнгийг тэрбумаар нь идчихсэн хүмүүсийн дэргэд Н.Даваа хүн шиг л хүн. Өөрийнхөө зовж олсон мөнгөөр үндэсний соёл, түүх дурсгалын төлөө ихээхэн хөрөнгө оруулсан хүн.
-Чингэсийн онгоны эрэл хайгуул хийж, түүхэн судалгааны чиглэлээр хэрхэн ажилласаныгаа кино болгосон нь телевизээр гарч байна лээ. Намайг шоронд орсон хойно энэ кино гарна гэж бодож лав хийгээгүй байх?
-Тэр өөрөө "Тэнгэр угсаа" нийгэмлэгийн тэргүүн. Энэ чиглэлээрээ олон бодитой ажил хийсний нэг нь наад яриад байгаа кино чинь. Тэр судалгааны ажил. Уупын орой дээр судлагдахуун байх ёстой гэж очоод, тухайлсан эрдэмтдийг нь аваачаад судалгаа, шинжилгээ хийсэн нь Шинжлэх ухааны академийн зарим хүмүүстэй ч зөрчил үүсгэсэн байж мэднэ. Дахиад ч цаашаа эрх мэдэлтэй хүмүүст таалагдаагүй байж болно шүү дээ. Гэхдээ бүр цэргийн мэргэжилтэй Н.Даваа ганцаараа түүх, соёл судлаад яадаг юм биш. Судлаачдын багтай л даа. Хувь хүн өөрөө бүтээлч, хийж чадаж байгаа нь ер нь олон хүнд таалагдаагүй байж болно шүү дээ. Түүнийг намын дарга болоход нь би битүүхэндээ дэмжсэн ч "Би дарга нарт баяр хүргэдэггүй, далдганадаггүй, гэхдээ чамдаа амжилт хүсье" гэж хэлж байлаа. Тэгээд дахиад өөртөө бол, дотооддоо бол ИХ нам Ардчилсан намд нэгдчихээсэй л гэж хүсч байлаа. Ер нь Н.Даваагийн талаар элдэв юм ярилаа гэж намайг ингэчих вий, тэгчих вий гэж надад айх юм алга. Долдугаар сарын 1-ний дараа ч намайг оролдож, элдэв хүйтэн урсгалууд чих рүү ирж л байсан. Энэ Монголын төлөө гэж явдаг нэг ч гэсэн үнэн хүнийг өмгөөлж, харамлаж үг хэлэхээсээ би хэзээ ч, юунаас ч айхгүй. Айж, ичихээр нийгэм бидний амьдралд нүүрлээд ирсэн ч надад найдлага бий.
-Найдлагаасаа хуваалцаач...?
-Энэ хуульч Х.Тэмүүжин Баянголын тойрогт ялчихсан болохоор УИХ руу оруулахгүй байна шүү дээ. Тэр хүн УИХ-д ороод ирвэл нөхцөл байдал их өөр болно. Гайхалтай эрүүл уур амьсгал ороод ирэх нь гэж айгаад Баянголын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр Х.Тэмүүжингийн дор шавь нар нь, мөр зэрэгцээд хууль шиг хуультай байх гэж тэмцэж байгаа нөхөд нь Үндсэн хууль, хүний эрхийг огт өөр өнцгөөр тайлбарлаж, одоогийн байдлыг ичмээр шүүмжилж чадна. Энэ эрх баригчид хүн юм бол үнэхээр ичтэл нь хэлж чадаж байна. Тэдний үеийнхэнд би их найдаж байна.
-Долдугаар сарын 1-ний тухай нэлээд дурдагдлаа. Тэр үеэр үнэнч нөхрийн жудгаар дэмжсэн Сосорбарамдаа баярладаг гэж Ардчилсан намын дарга асан Элбэгдорж хэлж байсан юм. Түүнээс хойш Элбэгдорж гишүүнтэй холбоотой элдэв мэдээлэлд та ямар дүгнэлттэй байсан бэ?
-УИХ-д нэр дэвших гээд Ардчилсан намын нөхдүүд Элбэгдоржийн үүдийг сахиж, долигоноод л их өрөвдмөөр байсан юм аа. Тэгж, тэгж 76 хүн нь ч нэрээ дэвшүүлдэг юм байж, сонгууль ч хулгай, луйвраар дуусдаг юм байж, долдугаар сарын 1 ч болдог юм байж, Би яагаад үүнийг хэлээд байна вэ гэвэл дараа нь өнөөх сонгуульд өрсөлдөх тойрог гуйгаад далдганаж гүйж байсан хүмүүс ч Элбэгдорж руу, журмын нөхөр рүү минь элдвээр их дайрсан даа. Хүмүүс үргэсэн шувуу шиг дэрхийгээд алга болохыг би харсан. Тэгээд би Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр нь "МАХН-ын дайчин туслах бэлтгэл хүчин бол оо, та нар" гэж хэлж байлаа. Элбэгдоржийг би гүйцэгдэхгүй хурд, хүч тэнхээтэй, сэтгэлгээтэйд нь цаг тутам баярлаж ирсэн. Эрх чөлөө, үнэн гэдэг бол үргэлж ганцаарддаг. Гэвч үлдэц нь хожим, аажуу, хойно ялдаг юм. Ийм их үнэ, цэнийг өмгөөлж яваа нөхөртөө л баярладаг.
-Та Чингэс хааны дүрд тоглох гэж нэлээд удаан бэлтгэсэн ч биелээгүй. Үүний төлөө та ч биш хүмүүс, урлагийг ойлгодог нийтээрээ харамссан л даа. Одоо таны шарх аньсан уу?
-Мэсний шарх аниад сорви үлддэг, тийм ээ. Зүрх сэтгэлийн шарх удаан аньдаг монди юм байна даа. Хөнгөн гуниг байнга тээж явдаг. Нэг их том дэм болж байгаа зүйл бол хүмүүсийн, танилууд, нөхдийн минь "Чи л Чингэст тоглох байсан, энэ хүсэл, мөрөөдлийг чинь нэг биелүүлэх юмсан даа..." гэх мэтчилэн хэлдэг үгс. Ийм халуун үгс миний ойр тойрны хүрээнийхнээс байнга гардаг юм аа. Би Чингэсийн дүрд тоглоогүй ч намайг чадна, тоглох ёстой байсан гэсэн энэ үнэлгээ надад чухал. Миний өмнөөс өмөлзөж байгаа олон хүний сэтгэлд би их баярлаж амьдарч байна.
Б.Хажидмаа