Саймон Ковелл 1959 оны аравдугаар сарын 7-нд Британийн Брайтон. Өмнөд Сассекст төржээ. Түүнийг манайхан “Х фактор”, “Америкийн шүтээн”, “Авьяаслаг британичууд”, “Авьяаслаг америкчууд” зэрэг олон шоу тэмцээний шүүгч гэдгээр андахгүй. Саймон шиг шударга үнэнийг ямар ч хүний нүүрэн дээр ил тод хэлдэг, хошин шогийн мэдрэмжтэй, заримдаа хэн нэгнийг “доромжлохоос” ч буцдаггүй нэгэн байгаагүй бол дээр дурьдсан тэмцээнүүд ингэтлээ олны анхааралд өртөж дэлхий даяар сүлжээ нэвтрүүлэг болон цацагдахгүй ч байж болох байсан гэж мэргэжилтнүүд үнэлдэг. Түүний шударга, шулуун зан л хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий хүн болоход нь тус болсон юм. Саймонд хүн бүхэн дуртай байдаггүй ч дараа нь түүнтэй ямар нэг хэмжээгээр санал нийлдэг. Ковелл телевиз болон хөгжмийн ертөнцөд зэрэг ажилладаг. Саймон дуучид, жүжигчдийн продюсерээр ажиллахаас гадна хувийн “Syco” компанитай. Эцэг Эрик Филипп Коуэлл дуу хөгжмийн салбарт ажилладаг, эх Жулия Бретт балетын жүжигчин байсан. Тэд нийгэмд багагүй байр суурьтай байжээ. Түүний эцгийн талын эмээ, өвөө нь Английн еврей, эхийн талынх нь шотланд хүн байв. Саймон хоёр эрэгтэй дүүтэй.
Саймон Ковелл 2006 онд АНУ-д “Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллах ашигтай санал хүлээн авч таван жилийн хугацаатай 20 сая фунт стерлингийн гэрээ хийжээ. Тэрбээр Британид ч мөн адил “Х фактор” зэрэг шоуны шүүгчээр өндөр өртөгтэй ажиллах санал хүлээн авсан юм.
Амжилт нь гялалзсан шоу менежер 2005 онд “Sony BMG” хөгжмийн студитэй гэрээ байгуулсан байна.
Тэрбээр Британийн “Толь” сонинд 2007 оны наймдугаар сарын 21-нд өгсөн ярилцлагадаа Саймон “Америкийн шүтээн”-тэй хийсэн гэрээ нь гурван улирал үргэлжилнэ. Үзэгчид намайг хараад залхаагүй дээр нь цагаа олоод явчихсан нь дээр. Шоуны шүүгчээр мөнх ажиллахгүй биз дээ” гэж хэлсэн байдаг.
“Ил Диво”
Ковеллийн хэлэх дуртай “Би бүдүүлэг байхыг хүсэхгүй байна” эсвэл “Би тантай шударга баймаар байна” гэсэн үгийг үзэгчид сайн мэднэ. Тэрбээр 2003 онд “Дэлхийн шүтээн” хөтөлбөрт оролцсон юм. Саймоны 2004 онд “Ил Диво” дуурийн поп хамтлагийг байгуулсан билээ. Хамтлагт дуурийн гурав, поп дуучин нэг байдаг. Бас хамтлагийн гишүүд янз бүрийн үндэстэн гэдгийг онцлох ёстой. “Ил Диво” гайхалтай амжилт гаргаж дэлхийд нэрээ цуурайтуулсны дараа хүүхдүүдийн “Энжелс” хамтлаг байгуулахаар ажиллаж байна.
“Х фактор”
Ковэлл 2004 онд Шарон Осборн, Луис Уолштэй хамтран Британийн “Х фактор” шоуг хувийн компани “Syco”-гоо түшиглэн зохион байгуулсан юм. Шоу тэр даруй үзэгчдийн талархлыг хүлээж Саймон Ковеллийн рейтинг ч адилхан өсчээ.
“Х фактор”-ын гурав дахь үеийн ялагч Леона Люис Саймоны “Syco”-той дискээ борлуулах гэрээ хийж хөгжмийн ертөнцөд амжилттай ажилласаар байна.
“Авьяаслаг…”
Ковелл 2006 онд “Америкийн шүтээн”-ний зэрэгцээ “Авьяаслаг америкчууд” шоуны продюсерээр давхар ажилласан юм. Энэ шоуг үзэхийн тулд долоо хоног бүр 12 сая хүн зурагтынхаа өмнө суудаг болж бусад хөтөлбөрүүдийг рейтингээрээ ардаа орхижээ.
Харин Британийн энэ төрлийн шоу 2007 онд эхэлсэн юм. Мөн Австралид ч ийм төрлийн нэвтрүүлэг явах болжээ.
Хүүхдүүдэд хайртай, амьтны эрх хамгаалагч
Алдарт продюсер буяны байгууллагатай олон жил хамтран ажиллаж байна. Тэрбээр хүүхэд асрах төвд байнга тусламж үзүүлж, “Х фактор”-ын тайзны ард ч энэ ажлаа үргэлжлүүлдэг. Саймон завтай үедээ өөрийн биеэр асрах газар очиж хүүхдүүдтэй тоглож нааддаг. Мөн амьтны эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ Холливудад алдартай.
2003 оны 12 дугаар сард Ковелл “Би бүдүүлэг байхыг хүсэхгүй байна. Гэвч…” нэртэй намтрын номоо гаргасан билээ. Номондоо хүүхэд нас, хөгжмийн ертөнцөд ажиллаж байх үедээ олж авсан туршлагын зэрэгцээ хэрхэн алдар нэрд хүрч, од болох талаар үнэтэй зөвлөгөө бичсэн байдаг.
Саймон Ковелл “Опрагийн шоу”-гаас эхлээд телевизийн бусад бүх нэр хүндтэй шоунд оролцсон. Тэр ч байтугай Эштон Качерын “Дөнгөсөн нь” нэвтрүүлэгт хүртэл санаандгүй оролцогч болж чадуулан 400 мянган ам.долларын үнэтэй “Роллс Ройс”-оо “алдсан” удаатай. Тэрбээр 2007 оны долдугаар сарын 1-нд Рэнди Жексон, Райан Сикресттэй хамт Диана гүнжийн дурсгалд зориулсан концертод оролцож байв. Мөн “BBC Radio 4”-ийн хөтөлбөрт оролцохдоо хэрвээ хүнгүй арал дээр очих болбол эд зүйлсээс толь, номоос зохиолч Жеки Коллинзийн “Холливудын эхнэрүүд”-ийг авч явна хэмээн ам алджээ.
Сая ам.долларын гэрээнээс татгалзаж байв
Ковелл 2002 оноос Терри Сеймуртай найзалж байгаа. Жил бүр 21.7 сая фунт стерлингийн татвар төлдөг. Хөгжмийн магнатын хувьд жил бүр 54.25 сая фунт стерлингийн орлоготой. Британид 34.6 сая фунт стерлингээс дээш орлоготой бол 40 хувийн татвар төлдөг.
Зул сарыг Карибын арал дээр тэмдэглэдэг уламжлалтай. Саймон “Виагра” бэлдмэлийг сурталчлах сая ам.долларын гэрээнээс татгалзаж байсан. Учир нь тэр эр хүнийхээ хувьд чалхны бүтээгдэхүүн сурталчлах ямар ч шаардлагагүй гэж үздэг.
Тэрбээр “Америкийн шүтээн” шоун дээрээ үндэслэн бүрэн хэмжээний кино хийхээр төлөвлөж байгаа. Киноныхоо гол дүрд Брэд Питтийг урих бодолтой байгаа аж.