gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Энхпүрэв: Энэ бүхнийг би ээжийнхээ төлөө хийсэн

Боловсрол
2008-09-23
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2008-09-23
"Ес эрдэм" сургуулийн захирал, докторант, 2008 оны "Монголын бахархал" есөн залуугийн нэг, бидний дунд "Электрон жаал" нэрээрээ алдаршсан Э.Энхпүрэвийг энэ удаагийн дугаартаа урьж ярилцлаа.

-Хэзээнээс эхлэн гоц авъяас тань тодорсон бэ?
-Би анх долоон настайдаа XII дугаар сургуульд орж байлаа. Нэгдүгээр ангийнхаа II дугаар улирлаас эхлэн хоёрдугаар ангид элсэн орлоо. Тэгээд зун нь гурав, дөрөвдүгээр ангийнхаа хичээлийн программыг судалж, үзсэн юм. Энэ мөчөөс эхлэн аливаа зүйлийг хурдан сурч байгаа нь харагдаж эхэлсэн гэж хэлж болно. Ийнхүү хичээлээс хоцрогдсон хүүхдүүдэд хичээл заах явцдаа өөрөө ч сурдаг байлаа. Дээд ангийнхандаа хичээл зааж өгсний үр дүнд энэ амжилтад хүрсэн байх. Тэгж явсаар 12 настайдаа арван жилийн боловсрол эзэмшээд, ШУТИС-ийн КТМС-д орж, 2005 онд төгссөн. Мөн 2003 онд "Гурван-Эрдэнэ" сургуульд "Бага ангийн багш, боловсрол судлал" мэргэжлээр давхар төгсч, 2006 онд Боловсрол судлалын магистр хамгаалан, энэ жил докторантаар сурч байна.

-Энэ бүхэнд хамгийн их нөлөөлсөн хүн хэн бэ?
-Хамгийн их нөлөөлсөн хүн гэвэл миний хайртай ээж байсан юм. Ээж маань их шартай хүн байлаа."Миний хүү хүнээс доогуур явах ёсгүй" гэж дандаа хэлдэг байсан. Ээж тэр үөд сахарын өвчтэй байсан юм. Ээжийнхээ төлөө энэ бүхнийг хийсэн дээ. Миний суръя гэсэн бүхэнд ямар ч мөнгө хайрлахгүй сургадаг байлаа. Нэг удаа ээж маань "Миний хүү төгөлдөр хуур сур" гээд хөгжим аваад өгч байсансан. Тэр үед нь би төгөлдөр хуурыг чинь охидууд л тоглодог ш дээ" гээд тоохгүй байж билээ. Ээж маань өнгөрсөн жилийн нэг сард өөд болсон. Харин одоо би төгөлдөр хуурандаа үнэхээр их хайртай. Хааяа сэтгэл тавгүйтэх үед хөгжмөө тоглоод тайвширдаг. Одоо бодоод байхад энэ бүхэнд яаж хүрсэн юм болоо гээд гайхдаг. Заримыг нь ч санадаггүй гээд бод доо.

-Ер нь арван жилийн боловсролоо 14-15 насандаа сураад, оюутан болох боломж монгол хүүхдүүдийн, хувьд хэр байдаг вэ?
-Монгол хүүхдүүд дэлхийд үнэхээр өндөр потенцальтай гэж ярьдаг шүү дээ. Тийм ч учраас гадаадад очоод сурахаар толгой цохидог. 14-15 насандаа арван жилээ дүүргээд оюутан болох боломж өндөр бий. Хамгийн гол нь тухайн хүүхэд яаж сурах арга барилаа л олох хэрэгтэй байгаа юм. Хүүхэд бүрт өөр өөрийн гэсэн онцлог, давуу тал бий. Иймээс хүн бүр өөрт тохирсон арга барилаа олох нь их чухал. Мөн дээрээс нь орчин их нөлөөнө шүү. Хичнээн хичээл хийх хүсэл сонирхолтой байлаа ч орчин муу бол тийм ч сайн сурч чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Зарим эцэг эх хүүхдүүд нь өдөржингөө л ширээний ард сууж ном уншиж байвал сайн сураад байгаа юм шиг ойлгодог, гэтэл тийм биш шүү дээ. Хичнээн удаан ширээний ард сууж байсан ч ойлгохгүй зүйлээ дахин дахин нухаж суугаад байвал тэр хүүхэд хөгжиж чадахгүй. Харин тоглох цагт нь тоглуулж, унтах цагт нь унтуулж, цагийг нь зөв зохицуулах л хамгийн сайн арга байгаа юм. Ер нь хүүхдүүдээ сургахын тулд мөнгө хайрлах хэрэггүй гэж боддог. Ээж маань ч мөнгө хайрлахгүй зарцуулсны үр дүнд би өдийг хүртэл явж байгаа.

-Арван хоёрхон насандаа оюутан болоход хэцүү зүйлүүд олон байсан байх даа?
-Тийм шүү. Хэцүү зүйлүүд олон байсан. Гэхдээ манай сургуулийнхан их дэмжиж, багш нар маань ч намайг ойлгодог байсан шүү. Ангийнхан маань дандаа надаас ах хүмүүс. Заримдаа тэднийг "Ах аа гэхэд хэцүү, чи гэхэд хэцүү" байдаг байлаа. Харин дараа нь ямар хүнтэй яаж арга эвээ олох вэ гэдэг тал дээр суралцсан шүү. Найзууд, шавь нар, багш, гэр бүлийнхэнтэйгээ яаж харьцах вэ гээд л энэ бүхэнд суралцсан. Одоо миний хамгийн анхны шавь нар эхнэр, хүүхэдтэй том залуус болсон.

-Таныг хүмүүс өдөржингөө хичээл хийгээд л суугаад байдаг гэж ойлгодог байхаа?
-Харин тийм юм. Гэхдээ би өдөржингөө хичээл хийгээд суугаад байдаггүй. Харин амрах үедээ амраад, тоглох үедээ тоглоод л бусад хүүхдүүдийн адил байдаг. Тодорхой нэгээс хоёр цагт байнга хичээлээ хийдэг. Тэр цагт би өөр юу ч хийдэггүй. Хамгийн гол нь миний арга барилд байдаг юм болов уу? гэж бодцог. Би дээр хэлсэн. Хүн бүр өөр өөрийн гэсэн арга барилаа олж чадвал та амжилтад хүрнэ. Харин өдөржингөө робот шиг суугаад байвал юу ч сурахгүй. Ёстой л мэдрэлийн ядаргаанд орно доо.

-Монголын боловсролын систем, багш нарын заах арга барил хэр байдаг вэ?
- Энэ жилээс эхлэн дунд сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлж байгаа нь сайн хэрэг. Нэг талаараа дэлхийд үүд хаалгыг нь нээж өгч байна гэсэн үг. Нөгөө талаараа сургалтын чанарын хувьд асуудалтай л байх болов уу. Гэхдээ энэ бүхнийг шүүж хэлэх нь миний хувьд хэтэрсэн хэрэг байхаа.

-"Ес эрдэм" сургууль бусдаас сургуулиас ялгагдах ямар онцлог давуу талтай вэ?
-Манай сургуулийн хувьд нягтруулан заах, ганцаарчилж заах тал дээр илүү анхаарч ажилладаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр багш 20 хувийг зааж, сурагч 80 хувийг нь өөрөө бие даан сурахыг чухалчлан үздэг. Мөн сурагч нэг бүрээс шалгалт авч, харааны ой, сонсгол гээд бүх л зүйлийг нь шалгаж энэ хүүхдэд яаж заах вэ, ямар аргаар заавал илүү үр дүнтэй болох вэ, сонирхлыг нь яаж татах вэ ямар өнгийн шохойгоор заах вэ гээд нарийн зүйлийг нь судлан тухайн сурагчид тохирсон системтэй хөтөлбөр зохионо гэсэн үг. Тухайн хүүхдийн чадамжид тохирсон норм тогтоож, "Өдөрт тийм хэмжээний бодлого бодох ёстой" гээд тухайн сурагч нормоо биелүүлсэн тохиолдолд гэртээ харина. Энэ нь хүүхдэд үүрэг хариуцлага хүлээж сурахад чиглэж байгаа юм. Манай сургууль одоогоор нэгээс арван нэгдүгээр ангийн 130-аад сурагчтай, 20 гаруй багштай ажиллаж байна.

-Жаахан байхдаа ямар хүсэл мөрөөдөлтэй байв аа?
-Би жаахан байхдаа их сониуч хүүхэд байлаа. Энэ дэлхий юунаас бүтсэн, миний оюун санаа яаж үүссэн, хүн юунаас үүсэв гээд олон зүйлийн учрыг тайлахыг их оролддог байсан. Тиймдээ ч одон орон судлаач болно гэж боддог байсан. Гэхдээ 2003 оноос эхлэн багш болох хүсэл, мөрөөдөл маань их болж энэ мэргэжилийг сонгосон.

-Та төгөлдөр хуур тоглодог гэж ярьж байсан. Тоглоод хэдэн жил болж байна вэ?
- Төгөлдөр хуур тоглоод зургаан жил болж байна. Би чөлөөт цаг гарвал хөгжим тоглох, эсвэл РС, сагс тоглох их дуртай.

-Та төгөлдөр хуураараа надад нэг ая тоглоод өгч болох уу?
-Бололгүй яахав.

Ийнхүү төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэсээр бид хоёрын яриа өндөрлөсөн юм.

Э.Саруултуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан