Эцэг эхээс өгсөн Батхуяг нэрээ Амбий болгон өөрчилж сүүлдээ Ямбий гэж хүртэл дуудуулаад авсан жүжигчин Амбийг монголын хошин урлагийн акулуудын нэг гэдэгтэй хүн бүхэн санал нийлдэг. Гэвч нэг удаа халамцуухан явахдаа “Амбий байхгүй бол хошин урлаг ямбийрна шүү дээ” гэж хэлээд ам руугаа алгадуулах шахсан тэрээр “Комеди Арт” хамтлагийн гол дүрийн жүжигчин болоод удаагүй байгаа.
Хүрлээ тэр хоёрыг “Шинэ Үе” продакшнаас гарахад аанай л мөнгө төгрөгнөөс болж гарсан гэсэн яриа гарч байсан үүнийг ор тас үгүйсгэн телевизийн бүтээлд хүч үзэхээр шийдсэн гэж бүхнийг цээжээрээ хамгаалан гарсан нь олон жилийн нөхөрлөлөө бодсоных байсан гэдгийг олон хүн хэлж байсан. Тэгээд ч “Шинэ Үе”-ээс хоосон гараагүйгээ гэрчлэх гэсэндээ Зуун айлд супермаркет, баар, зочид буудалтай том барилга бариулан бизнес хийх болсон Амбий урлаггүйгээр явж чадахгүйгээ ойлгон, арын албаны ажлаа эхнэртээ даатгаж орхиод дахин тайзан дээр ирсэн. Үнэхээр авъяас байхад царай чухал биш гэдгийг өөрөөрөө нотолсон Амбийг үгүйлэх хүн олон бий. Ямартаа ч үзэгчдийнхээ сэтгэл зүрхэнд өөрийн орон зайгаа бий болгож чадсан жүжигчин маань саяхны нэгэн өдөр машинтай явж байгаад осолдон золтой л амиа алдчихаагүй гэнэ.
Тэрэлжид болох нэгэн үйл ажиллагаанд оролцох ёстой мань эр Налайхын цаана нэлээн хурдтай явж байж. Хэдий хашир жолооч гэсэн ч замын эргэлтэн дээр жолоо алдан, машинтайгаа унаж бүр дөрвөн ч удаа өнхрөөд тогтжээ. Азаар машинд явсан хүмүүс бүгд гайгүй өнгөрсөн ч саяхан 50 000 ам.доллараар авсан 88-85 дугаарын мөнгөлөг өнгийн Lexus машин нь ёстой будаа болжээ. Харин барагтай л бол ослын газар зогсдоггүй жолооч нар Амбийг таньж зогсон ихээхэн тус болсон гэнэ. Харин Амбий энэ тухайгаа ихэд нууцлан үгүйсгэж байгаа ч газар дээр нь очсон жолооч нар аль хэдийн олны чихэнд хүргэж орхиж. Тэгээд ч энэ тухай сонссон хүмүүс хайртай жүжигчнийхээ биеийг асуун утас цохиод амраахаа больсон гэнэ. Магадгүй мань эр олны хэл амнаас болгоомжлон ийн нууцлахаар шийдсэн байж болох ч буянтай хүнийг бурхан хүртэл хайрладаг гэдэгчлэн үргэлж олон түмнийг инээлгэж, буянтай ажил хийж яваа түүнийг энэ удаа бурхан хүртэл хайрласан бололтой.