gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.23
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.23
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.23
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ОУ-ын тоймч Б.Дашзэвэг: Би энэ замыг сонгоогүй бол ханхайсан том гэртэй, хэдэн ямаатай, хүүхдээ эрхлүүлж авгайгаа загнасан шалчийсан шар өвгөн байх байлаа

Соёл урлаг
2008-12-25
0
Twitter logo

Олон улсын сэтгүүлч, философийн ухааны доктор профессор, анхны Энхийн элчин сайд гээд тоочоод байвал түүний гуншин мундахгүй их. Зөвхөн Монголдоо бус Франц, Германы дайн дажинтай хүртэл нүүр тулгарч явсан энэ хүнийг гэнэт DZ MAN болон гарч ирэхэд гайхсан эргэлзсэн, эсэргүүцсэн хүмүүс олон байсан. Гэсэн ч өөрийнхөө шүтэж явдаг Джон Леноныг дуурайн өтөл насандаа хүслээ биелүүлсэн энэ эрхэм бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Харин одоо тэрээр "В" продакшнаас гарч, электро хөгжмийн ертөнцөд залуу дижи нарт халаагаа өгөх гэж байгаагаа зарлаад байна.

-Та гэнэт гарч ирсэн шигээ гэнэт зодог тайлахаар болж байна. В продакшнтай хийсэн гэрээний хугацаа дуусгавар болсон нь жинхэнэ шалтгаан мөн үү. Одоо дахиад DZ MAN нэрээр уран бүтээл хийхгүй гэсэн үг үү?
-Хоёр жилийн гэрээтэй байсан, бараг дуусаж байна. "В" продакшныхандаа баярласнаа хэлэх нь зүйтэй, гэрээ маань амжилттай дуусаж байна. Одоо нэг дууны клип хийх байх. Түүнийгээ дуусгаад би залуу дижи нарт зайгаа тавьж өгнө. Үндсэндээ зургаан дуу хийсэн маань Монголын залуучуудыг нэлээн өдлөө. Би өөрийгөө Монголын дижи нарыг ялсан гэж үзэж байгаа. Электро хөгжмийн ертөнцөд ч нэлээн чухал үүргийг гүйцэтгэсэн гэж бодож явдаг.

-Электро хөгжмөөс холдож байгаа хүн сүүлийн үед ямар ажил түлхүү хийж байна?
-Би шавь нартаа хамаг цагаа зарцуулж байна. Өдий насны хүн одоо өөрийнхөө залгамж халааг бэлдэхгүй бол хэзээ бэлдэх вэ. "UBS" телевизийн гадаад мэдээний залуучуудыг сургаж бас гурван ч их дээд сургуульд хичээл зааж байна. Нэг сайхан үг бий "Өчигдрөөс суралц, өнөөдрөөр амьдар, маргаашийг бүтээ" гэж. Олон улсын сэтгүүлч гэдэг маш өндөр мэдлэг боловсролтой байх хэрэгтэй. Би шавь нартаа "чадахгүй", "мэдэхгүй" гэдэг үгийг өөрөөсөө авч хая гэж зөвлөдөг. Саяхан долоо хоногийн уран бүтээлийн өдрүүд гэсэн юм хийсэн.

"Freedom", "Инээмсэглээрэй хүмүүсээ" гэсэн хоёр сиди гарсан. Хоёр сидинийхээ өдөрлөгийг хийгэд мөн Занабазарын музейд "Би олон улсын сэтгүүлч" нэртэй фото зургийн үзэсгэлэн гаргалаа. Уран сайхны болон баримтат кино ч нэлээн хэд байна шүү. Миний ард түмэндээ тавьж байгаа тайлан гэж ойлгож болно. Дорнодод тоглолт хийж явахад жар орчим настай нэг хүн надад "Дашзэвэгээ чи бүх насныхантай найз юм. Миний ах эгч дал наян настай хөгшчүүл чиний зохиосон "Айдаа хүмүүс минь амьдрах сайхан" дууг, бидний үеийнхэн "Найзаар минь намайг таньдаг учиртай" гэх дуулах юм. Хориод настай дүү нар минь "Хайр гэж юу юм бэ" гэж байхад тав зургаахан настай ач зээ минь "Цэнгэн хөгжилдье" гэж байх юм. Чи үнэхээр бүгдтэй нь найз юм" гэж хүмүүс надад их урам өгдөг.

-DZ MAN болоход сайшаасал, буруушаасан хүмүүстэй их тулгарч байсан байх. Анх яагаад ийм шийдвэрт хүрсэн юм?
-Хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Манай найзууд утасдаад "Чи телевизээр алиалдаг болоо юу" гэж байсан, зарим нь гайхсан, зарим нь үнэн сэтгэлээсээ дургүйцсэн. Манай гэр бүлийн хүн ч хэлж байсан "Дижи нар гэдэг чинь 17-22 насны хүүхдүүд байдаг, чи хэдэн настай билээ Тэгээд чи улс төрийн тоймч гэдэг ажилтай" гэж их эсэргүүцэж байсан. Сүүлдээ гайгүй бас дэмжих маяг орж ирсэн. Би "Битлз" хамтлагийг шүтдэг, дуулсан дуу, зургийг нь цуглуулдаг улаан фен нь байсан. Бүр сонирхуулж хэлвэл НҮБ-ын чуулганы ажиллагааг сурвалжлахаар наян хэдэн онд Нью-Йоркт очихдоо төв цэцэрлэгт хүрээлэнд нь байдаг "Битлз"-ийн агуу их дуучин Джон Леноны дурсгалын самбарт "Монголын залуучуудын нэрийн өмнөөс" гэж тууз бичиж үлдээж байлаа. Тэр үед хөрөнгөтний хөгжим гэгдэж байсан энэ зүйлийг бүр жаахан байхаасаа сонирхож байсан болохоор өөрөөсөө зардал гаргаад тухайн хамтлагийн тухай гуч гаран цагийн нэвтрүүлэг хүртэл хийж ирж байсан. Джон Леноны бэлэвсэн гэргий Ёоко Оногоос ярилцлага авах гэж хөөцөлдөн зөвшөөрүүлээд хөрөнгө мөнгөнөөс болоод чадалгүй ирсэн. Тэр тухайн үеийн нэртэй хүнээс ярилцлага авахад чинь цагийн 400-600 доллар төлдөг байсан учраас ажил маань бүтэлгүйтэж байлаа.

-DZ MAN болоод өөрөөсөө ичих тохиолдол гарч байсан уу?
-Намайг нэг тоглолтонд урихгүй юу, тэр тоглолт миний дууны нэрээр нэрлэсэн болохоор нь би их дуртай очлоо. Тэгсэн гэнэтхэн намайг элэглээд дуурайгаад унахаар нь би гэртээ ирээд "Би ингэж муухай дуугарч, хөдөлдөг юм болов уу" гээд бодоод байлаа. Тэгээд намайг элэглэж дуурайсан хүнд "Жаахан эвгүйхэн шиг байна" гээд хэлчихсэн чинь "Ерөнхийлөгч Багабандийг элэглээд зүгээр л байна ш дээ" гэхээр нь сүүлдээ хүн намайг таньж, сонирхож үздэг байх нь гэж бодоод эмзэглэхээ больсон. Хамгийн сүүлд надтай их адилхан болсон нь Чапи байсан. Нэг удаа л нэг ингэж бодогдсон.

-Улс төрийн тоймч бололгүй электро хөгжмөөр залуудаа гарч ирсэн бол үүнээс ч илүү амжилтыг үзүүлэх байлаа гэж бодогддог уу?
-Хуучин цагт шууд хорьдог байсан учраас энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд их хэцүү байсан. Тэгээд намайг гадагшаа дотогшоо явдаг болсон хойно Европын орнуудад энэ урсгал хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн. Тэр ч байтугай залуу байхад янз бүрийн үйл ажиллагаа хөтлөхөд намайг загнадаг, эсэргүүцдэг байсан. Улс төрийн тоймч хүн хөнгөн юманд оролцож болохгүй гэж. Өнгөрсөн жилийн "Пентатоник" наадмаар Монголд хамгийн анх электро хөгжмийг жинхэнэ утгаар нь гаргаж ирсэн гэж надад их том шагналуудыг өгсөн.

-Таныг зад шүүмжлэгч бас дэмжигч чинь болсон гэргий тань зодог тайлахыг чинь хэрхэн хүлээж авч байна?
-Манай хүн хийсэн бүхнийг минь дэмждэг. Одооны залуучуудын хэллэгээр би их оройхон эхнэр авсан. Манай хоёрын гэр ойролцоо, ээжүүд маань их найз байлаа. Гэр бүлийн хүн маань миний юм сурч, ажил хийх гэсэн хүслийг минь дэмждэг, таалдаг байлаа. Би ханиа ихээхэн даруу сайхан хүн гэж боддог. Ингээд бие биенийхээ дутууг нөхөн сайхан л амьдарч байна. Манай гэр бүлийн хүн аж үйлдвэрийн инженер-эдийн засач мэргэжилтэй. Сүүлийн үед намайг дагаж гадуур дотуур их яваад ажил хийгээгүй гэртээ сууж байна. Гурван хүүхэдтэй, хүүхдүүдийнхээ мэргэжил боловсролд их анхаарч гурван өөр мэргэжил эзэмшүүлсэн. Энэ бол эхнэр бид хоёрын бодлого. Хамгийн том хүү маань гадаадад барилгын нарийн мэргэжлийн ажил хийж байна. Удаахь охин маань компьютер, англи хэлний багш мэргэжилтэй. Бага нь энэ жил ХБНГУ-ын Бонын их сургуулийг улс төр судлаач, сэтгүүлч мэргэжлээр төгсөж ирсэн. Одоо гурван ач зээтэй өвөө эмээ болоод байна. Ер нь Монголын гэр бүл гэдэг бол гайхамшигтай. Энд жинхэнэ ариун гэр бүл үүсдэг. Монголын гэр бүлд өвөө эмээ, ээж аав, үр хүүхэд, ач зээ бүгдээрээ хамт амьдарч байна. Монголын гэр бүлийн эхнэр нөхөр хоёр хэрэлдээд л байх шиг байдаг мөртөө ойртоод байдаг. Бүх юм нь хамааралтай, бие цогцосноос авахуулаад. Тэгвэл томоохон орнуудын гэр бүл ихэнхдээ "хайртай" гэж хэлээд л байдаг ч холдоод л байдаг.

-Дөчин жилийн туршид тоймч хийхдээ юм юмыг л үзсэн байх. Онцлох үйл явдлууд ч байсан байлгүй?
-Хуучин цагийн хүйтэн дайны үед цаг ямагт дээрээс даалгавартай, үг өгүүлбэрээр нь зааж өгдөг байлаа. Одоо бол санаа бодлоо яаж ч илэрхийлсэн болох бололцоотой байна. Хамгийн ойрхон жишээ хэлэхэд л Европын холбоонд сурвалжлагч байхад Косовагийн дайн гэж болсон. Том хэмжээний дайн. Натод ажиллаж байсан цөөхөн сурвалжлагчийн нэг би байж, тэр дайны халуун цэг дээр очсон. Яг дайны халуун цэг дээр очиход сонин байсан л даа. Бельградад буугаад зочид буудлаас гаргаагүй, буудалцаан эхлэх гэж байна гээд. Аз болоход тэнд миний таньдаг Францын сэтгүүлч Мишель байсан. "Биднийг эндээс буцаах гэж байна. Хоёулаа гаръя" гээд аппаратаа, цагаан тугтайгаа авч гараад хоёр булан тойроод баривчлагдсан. Яг зүрхэн дээр буу тулгачихсан байсан. Буудал руу буцааж тууж оруулаад бидний аппарат хэрэгслийг хурааж аваад тэндээс шууд буцаасан. Буцаж Натод ирсний дараа Мишель бичлэг хийсэн хальсаа аваад үлдчихсэн байсан. Тэр үед би сэтгүүлчийн овсгоо гэдгийг тэндээс л мэдэрч байлаа.

-Яг буу тулгуулсан байх үед хамгийн түрүүнд юу бодогдож байв?
-Намайг ингээд буудчихвал тэр хол хэн ч намайг сурж ирэхгүй дээ. Ингээд үрэгддэг юм байж дээ гэж бодогдож байсан.

Энэ мэтчилэн маш олон амь өрссөн зүйлүүд байсан, сайхан сэтгэлд хоногшсон үйл явдал ч зөндөө. Би амьдарч байгаа энэ цаг хугацаандаа янз бүрийн юм хийж үзэхийг хүсдэг сонин хүн байгаа юм. Яруу найргийн ном, гадаад хэлний толь, үргэлжилсэн үгийн зохиол гэх мэтчилэн олон төрлийн ном гаргалаа. Хамгийн сүүлд хорвоо ертөнцийг тойроод явж байхдаа бичсэн сурвалжлага, тэмдэглэлээ нийлүүлж "Цагийнхаа тамгатай бичиглээс" хэмээх нэлээн томоохон хэмжээний ном хийсэн. Яг гарсан ном 12 байна.

-"Энхийн элчин сайд" гэж сонсогдож байгаагүй гуншин байх юм. Энэ алдрыг хэзээ хаанаас хүртсэн юм?
-2004 оноос хойш "Ертөнц дахины Энхтайваны холбоо" гэдгийг Японы иргэн Мацумото сан бид хоёр хамтарч байгуулсан. Би энэ холбооны Монгол талын хэвлэл мэдээллийн хэсгийн дарга хийдэг. "Энхийн элчин сайд" гэдэг Монголдоо анхдагч гуншин шүү. Гэр бүл, нийгмийн амгалан тайванд анхаардаг байгууллага.

-DZ MAN шинэ жилийн захиалгад их том үнэ дуугарч байгаа гэсэн. Ханш хэдтэй байна?
-DZ MAN-ы хувьд ч, яруу найрагч хөтлөгчийн үүргээр ч нэлээн их захиалгатай байгаа. Урьд нь шинэ жилээр голдуу гадаад явж таардаг байсан харин энэ жилийн хувьд ийш тийшээ явалгүй эндээ байх нь шиг байна. Хамтран дуулагчтайгаа 500 мянгаас доош бол үгүй гэж байгаа. Одоо тэгэх хэрэгтэй, юмны үнэ асар их өсөж байна ш дээ.

-Та одоо яг хэд хүрч байна, хэрэв Дашка ах энэ замыг сонгоогүй бол өдийд хэн байх байсан бол?
-Одоо 63 хүрч байна. Гэсэн ч улам их ажил хиймээр, бас хийж чадаад байгаа юм шиг санагдаад байх юм. Миний тухай нэг ярилцлага дээр "Нас нь ахих тусмаа онгод нь ороод байдаг ямар хачин хүн бэ" гэж бичсэн байсан. Энэ бол хүн өөртөө, мэргэжилдээ эзэн, өөрийнхөө зам харгуйг зөв тавьж, зөв явж байгаа учраас өдий наслачихаад ингэж яваагийнх болов уу. Бас би их өөдрөг сэтгэлтэй хүн. Энэ замаар яваагүй бол... Би ямар ч байсан Говь-Алтай аймгийн Цогт сумын Бурхан буудай уулын нэг салаанд ханхайсан том гэртэй, нэлээн хэдэн ямаатай, нэг их олон хүүхэдтэй, нэг авгайтай, хүүхдээ эрхлүүлээд авгайгаа загнаад суух шалчийсан шар өвгөн байх байсан.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан