УИХ-ын гишүүн С.Оюунтай ярилцлаа.
-С.Зориг бусдын гарт
амь насаа алдсанаас хойш 10 жил өнгөрч
байна. Үүнээс хойш Таны үгийг л сонсч
байдаг болсон. Ахиц өөрчлөлт гарч байна
уу?
-Бид үнэхээр гомдолтой
байдаг. Жил бүрийн аравдугаар сарын
2-нд Баяр ах бид хоёрыг сэтгүүлчид
шалгаадаг юм. Харин хариулт авах ёстой
хүмүүсээсээ авч чаддаггүй юм билээ. Энэ
хэргийг илрүүлэх үүрэг хүлээсэн цагдаа,
тагнуулын ажлын хэсгийнхэн юү ч ярьдаггүй
юм байна. Бид өөрсдийнхөө хэмжээнд эрх
бүхий байгууллагаас асуудаг, хүсдэг,
албан бичиг явуулдаг ч ямар ч үр дүн
гардаггүй.
Хэргийг шуурхай илрүүлэх талаар Олон улсын Парламентын холбооноос зөвлөмж гаргаж, Японоос шинжээч хүртэл урьсан. Түүний мөрөөр юү хийж байгааг асуухаар холбогдох байгууллагынхан "Мөрдөн байцаалтын нууц" гээд юм хэлдэггүй. Заавал олон улсын байгууллага гэлтгүй дотооддоо идэвхтэй ажиллах хэрэгтэй санагддаг. Асуухаар "Бид ажиллаж байна аа" л гэдэг. Шаардлагатай бол УИХ-аас ажлын хэсэг байгуул гэсэн зөвлөмжийг ОУПХ-ноос өгсөн. Хэрэг гарсан газарт үзлэгийг маш болхи хийсэн учраас илрэхгүй байгаа гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг.
-Талийгаач ахын тань
найз нөхөд, хамтран зүтгэгчид АН-д олон
бий. Тэд ер нь анхаарал тавьдаг уу?
-Ахтай найз байсан хүн
МоАХ, АН-д олон бий. Тэд шахаж шаардахаасаа
илүү "зайгаа барьчихсан" юм болов
уу гэж санагддаг. Улс төрийн аллага гэж
үзэж байгаа бол тухайн үеийн улс төрийн
нөхцөл байдалд дүгнэлт хийх ёстой болов
уу. Улстөрчид ч тэр үеийн нөхцөл байдлын
талаар үгээ хэлээгүй. Улс төрийн хүсэл
зориг анхнаасаа байгаагүй байх.
-Мөрдөн байцаалтын
нууц байж болно. Гэхдээ хэргийг илрүүлах
явцад ахиц гарч байгаа эсэх талаар
мэдээлэл авах нь нууц биш байх. Энэ тухай
асууж байв уу?
-Энэ тухай юу ч хэлдэггүй.
Өнгөрсөн зургадугаар сард би асууж
байсан. Тодорхой зүйл хэлээгүй. Тийм
учраас та нар холбогдох хүмүүсээс нь
асуух хэрэгтэй байх. Жил бүр энэ тухай
ярих нь надад үнэхээр хэцүү байдаг. Ямар
ч байсан хэргийг түдгэлзүүлээгүй, шалгаж
байна л гэдэг юм.
-10 жил гэдэг урт
хугацаа. Гэсэн хэдий ч хэрэг илэрнэ дээ
гэсэн итгэл найдвар байдаг уу?
-Хэдэн жилийн өмнө бол
байдаг байсан. Ерөнхийлөгч, Ерөнхий
сайд гээд өндөр албан тушаалтнуудад
захидал бичдэг, сонинд хэвлэлд ханддаг
байснаа сүүлийн үед цөхөрсөн. Гэхдээ
нэмэргүй юм гээд орхиж болдоггүй юм
байна. Хэрэг хуучирдаггүй гээд л хүлээж
сууна.
Го.Энхтөр