Эрт дээр үед монголчууд Сар шинийн баярын идээ болох ул боовоо өөрсдөө хийж тавгаа засдаг уламжлалтай байсан. Орчин цагт бид төрөл бүрийн хэлбэр, амттай хэвийн боовнуудаас аль таалагдсанаа худалдаж авах боломж бүрдсэн ч өөрийн гараар гэртээ хийдэг нь ховор болсон цаг. Гэрийн эзэгтэй Б.Золзаяа жил бүрийн Цагаан сарын баярын хэвийн боовоо өөрөө хийж, идээ будаагаа засдаг уламжлалтай. Тэрээр гэр бүлийн хамтаар Франц Улсад амьдардаг ч өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс заншлаа хэзээд хүндэтгэж түүнийгээ ч үр хүүхдэдээ ойлгуулж, өвлүүлж үлдээхийг эрмэлздэг нэгэн юм. Б.Золзаяа анх Sweet Kitchen сошиал бүлгэмд Цагаан сарын хэвийн боовоо өөрөө хийсэн туршлагаа хуваалцсанаар түүнтэй бид холбогдсон юм.
Гурван хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй Б.Золзаяатай цөөн хором сонирхолтой яриа өрнүүлснийг хүргэж байна.
"БИД ЦАГААН САРААР ЗОЛГОЖ, ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭН, ШИРЭЭ ТОЙРОН БУУЗАА ИДЭЦГЭЭДЭГ"
- Сайн байна уу. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Удахгүй Сар шинийн баяр болох гэж байна. Та баярын идээ болох хэвийн боовоо өөрөө хийдэг юм байна. Хэзээнээс эхлэн өөрөө хийх болсон бэ?
- Баярлалаа. Манайх гурван жилийн өмнөөс баярын ул боовоо өөрсдөө гэртээ хийх болсон. Өмнө нь Монголоос захиад авчруулдаг байсан ч хүн гуйж ачаанд дайна гэдэг багагүй төвөгтэй. Тиймээс ерөөсөө өөрсдөө хийе гэж шийдсэн. Өмнө нь залуу, жаахан байхад тийм ч их тоодоггүй байжээ. Одоо монгол ёс заншилдаа их ач холбогдол өгнө. Нөгөөтээгүүр монгол соёлоо үр хүүхдүүддээ өвлүүлэхийг хичээдэг юм. Хань минь ч Монголд их хайртай, элэгтэй хүн. Монголын уламжлалт баярыг алгасахгүй, тэмдэглэхийг эрмэлздэг. Баяраар болон золгохдоо өмсдөг хэд хэдэн дээл түүнд бий. Бүр надад байдгаас ч олон дээлтэй хүн. /инээв/
- Хэвийн боов хийхэд их эв дүй шаарддаг, нарийн учиртай байдаг байх. Та ямар арга технологи, жороор хийдэг вэ?
- Шар тосноос бусад орцыг эндээсээ авчихдаг. Өмнө нь цөцгийн тостой холиод хийхэд амт нь арай өөр болсон. Харин энэ жилийн тухайд гурилаа цэвэр шар тосоор зуурч хийсэн ба амт нь үнэхээр гоё боллоо.
Би монгол ахуй, ёс заншлын талаар ээж ааваасаа маш олон зүйл асууж, цахим орчноос ч хайн илүү их зүйл мэдэхийг эрмэлздэг болсон. Учир нь хүүхдүүд маань надаас асуухад би мэдэхгүй байж болохгүй шүү дээ.
Нийт 12 ул боов хийхэд 3,5 кг гурил, 1.3 литр сүү, нэг амны халбага давс, 500 гр элсэн чихэр, 550 гр цэвэр шар тос орсон ба наранцэцэгийн тосонд шарсан. Гэхдээ миний хувьд арай өөр арга барилаар буюу түүхий гурилан боовоо халсан тосонд шууд хийхээсээ өмнө эхлээд шарах шүүгээнд 180 хэмд 20-25 минут болгож бага зэрэг бэхжүүлдэг. Ингэснээр ямар ч цэврүү үүсэхгүй байх давуу талтай. Мөн хийхэд илүү амар бөгөөд боовны болц нь ч түргэн байдаг мэт санагддаг. Миний ажигласнаар түүхий гурилан боовоо халсан тос руугаа шууд хийхээр хагарч, цэврүү үүсэх магадлалтай байдаг. Түүнээс гадна мэдээж гурилаа маш сайн нухахаас шалтгаалж боовны хэлбэр, харагдах байдал шууд нөлөөлнө.
Зуурсан гурилаа цаг тутам нухна. Бэлдэц хангалттай болсон эсэхийг мэдэхийн тулд гурилаа бага зэрэг зүсэж үзэхэд дотроо бөмбөлөгтэй байвал болоогүй гэсэн үг. Ямар ч бөмбөлөггүй болж байж цэврүү үүсэхгүй гэсэн үг. Элсэн чихэр нь ихэдвэл ул боов улайх гээд байдаг. Шарж байхад өнгө нь шаргалтаад эхлэхээр болсон гэж үзэн гаргах хэрэгтэй. Ер нь тосондоо дунджаар 10 минут шарахад хангалттай.
Ул боовны хэв ч өөрөө их учиртай. Айлд байхад буян дуудаж, эд арвижуулдаг хэмээн монголчууд бэлэгшээдэг. Олон жилийн өмнө ээж минь надад бэлэглэсэн нэг хэв бий. Хэвтэй болсноосоо хойш гурван жилийн өмнөөс л хэргийг нь гаргаж байна. /инээв/
Гэрийнхэн маань монгол хоол, хүнсэнд их дуртай. Тэр дундаа ааруулд нугасгүй. Би ч хүүхдүүддээ чихрийн оронд ааруул өгчихдөг юм.
Би хэдий хотод өссөн ч намайг багад ээж аав маань найзындаа очиж бусад найз нь ч гэр бүлээрээ ул боовоо бүгд нэг дор хийдэг байсныг санадаг юм. Би ээж, аавыгаа даган явж тэрхүү ажилд нь тусалдаг байлаа.
- Үр хүүхдэдээ монгол өв соёлоо уламжлуулан үлдээнэ гэдэг тэдэнд маш том хөрөнгө оруулалт. Хүүхдүүд тань ул боов хийхэд туслаад гэр бүлийн хүрээнд сонирхолтой үйл явдал болдог байх даа.
- Том хүү маань их тус болно. Хоёр бага маань тус болохоосоо илүү гурилаар тоглоод сахилгагүйтнэ. /инээв/ Томчууд бидний үүрэг бол өөрсдийн эрт дээр үеэс уламжилж ирсэн соёл, ёс заншлаа үр хүүхдүүддээ үлдээх юм. Одоо ингээд бодоход ээж аав маань ч бидний багад энэ талаар төдийлөн нухацтай зааж, хэлж өгөөгүй мэт санагддаг. Заримыг нь л амьдрал, ахуйн шаардлагаар өөрсдөө сурчихдаг байсан. Тиймээс ахмад үеийнхэн өв соёл, ёс заншлаа үр хүүхдэдээ тусгайлан зааж сургаж, хэлэх ёстой мэт санагддаг. Яг үүнтэй төстэй, өөрт тохиолдсон хөгжилтэй үйл явдлаа хуваалцахад, тавгийн идээний еэвэн дээр тавьдаг, гурилаар боргоцой хийхдээ би ирмэгүүдийг буруу талаас нь хайчилчихсан байсан. Түүнийг нь авга ах маань зургаас хараад буруу байгааг нь хэлж билээ. Гэх мэтчилэн залуу хүмүүст мэдэхгүй зүйлс багагүй гарна.
Би одоо монгол ахуй, ёс заншлын талаар ээж ааваасаа маш олон зүйл асууж, цахим орчноос ч хайн илүү их зүйл мэдэхийг эрмэлздэг болсон. Учир нь хүүхдүүд маань надаас асуухад би мэдэхгүй байж болохгүй шүү дээ. Монгол соёл, ёс заншил өөрөө маш нарийн утга учиртай, уялдаа холбоотой, их сайхан зүйл байдаг. Зөвхөн ахмадууд ч гэлтгүй залуу аав ээж ч хүүхдээ балчир гэж бодолгүй ойлгох хэмжээнд нь монгол ёс заншил, соёлын учир утгыг нь тайлбарлаж өгөх хэрэгтэй мэт санагддаг.
- Гэр бүлийнхэн нь ул боов төдийгүй, бууз, ааруулд хэр их дуртай вэ?
- Цагаан сар болоогүй байхад л хүүхдүүд маань ул боовоо идчихье л дээ гээд одоо гуйгаад байна. /инээв/ Гэрийнхэн маань монгол хоол, хүнсэнд их дуртай. Тэр дундаа ааруулд нугасгүй. Би ч хүүхдүүддээ чихрийн оронд ааруул өгчихдөг юм. Ковидоос болоод тасарчихлаа, түүнээс биш бид хорхой ааруул их иднэ.
Францууд хувь хүний хооллох соёлоор боловсролыг нь дүгнэдэг. Мөн энд хоолны эрүүл байдал, чанар, төрөл нэгдүгээрт байдаг. Хүүхдээ хоолны ширээний ард хэрхэн суух соёлд багаас нь сургадаг онцлогтой, үүнд ач холбогдол өгдөг. Францууд манай монгол хоолыг бараг амаа олохгүй, маш дуртай иддэг. Тэгэхээр хоолонд их ач холбогдол өгдөг хүмүүс монгол хоолыг таашаадаг нь бид маш сайхан хоолтой ард түмэн гэдгийг илтгэнэ.
Би гэртээ сардаа нэг бууз, хуушуур хийхээр баяр болж байгаа аятай л тэд маань баярлан иддэг. Монгол хоолыг амтархан идэж байгаа тэднийгээ хараад би баярлан суудаг даа. Хуушуур хийгээд үлдсэн гурилаар нь бидний нэрлэж заншсанаар далан давхар гамбир хайрчихдаг юм. Хүүхдүүд маань эхэндээ “Энэ юу вэ” хэмээн гайхаж байсан ч одоо “гамбир идье” хэмээн хааяа нэхдэг юм. Би хөвгүүддээ өөрийн гарын боорцог, гамбир хааяа хийж өгдөг. Учир нь Францад хүнсэнд орлуулагч бодис их хэрэглэдэг сөрөг тал бий. Жишээ нь нарийн боов, жигнэмгийн орцыг харахад сахар орлуулагч хийсэн байдаг. Тиймээс хүүхдүүддээ аль болох өөрийн гараар хийсэн, органик хүнс хийж өгөхийг боддог.
Би эх хүнийхээ хувьд тэднийг хүчлэхгүйгээр, монгол цустай хүн шүү, үүгээрээ бахархах хэрэгтэй гэдгийг нь мэдрүүлэхийг эрмэлздэг.
Тэд маань монгол хоолонд үнэхээр дуртай. Нөхөр маань түрүү жилийн наадмаар өөрийн гараар хорхог хийн найзууддаа халуун чулуу атгуулж, дайлсан. Үүнд нь би маш их баярласан. Дэлхийн олон орноор аялж, хоолыг нь амталсан хүний хувьд түүний идэж үзсэн хамгийн сайхан хоол бол хорхог хэмээн тодорхойлдог юм.
Нэг хөгжилтэй үйл явдал сонирхуулахад бид хэдэн жилийн өмнө Монголд Үндэсний их баяр наадмаа үзэхээр очсон юм. Найзууд маань “Танай хүн зурагтаар гарч байна” хэмээн над руу утсаар залгатал “Монгол Наадам Дэлхийн Наадам болжээ” гэх агуулгатай мэдээний дүрсэд дээлтэй, доогуураа гэрийн шаахайтай, хүүхдийнхээ тэргийг түрчихсэн манай хүн зурагтаар гарсан. Уг нь би тухайн үед хажууд нь мөн явж байсан ч дэлгэцэд зөвхөн түүнийг харуулсан байсан. Нөхөр маань “Би Монголд од болчихлоо” хэмээн хошигнон баярлаж, бид инээлдэж билээ.
"ЭХ ОРНООСОО ХОЛДОХ ТУСАМ СОЁЛ, ЁС ЗАНШЛАА ИЛҮҮ ИХ ДЭЭДЭЛЖ, УХААРЧ ОЙЛГОН САНАГАЛЗДАГ ЮМ БАЙНА"
- Цагаан сарын шинийн 1-нд та бүхэн хэрхэн баярладаг вэ?
- Бид яг л монгол уламжлал ёсоороо золгож, хөөрөг зөрүүлэн, ширээ тойрон буузаа идэцгээдэг. Тэр өдөр хүүхдүүд маань сургуульдаа монгол хувцастайгаа явна. Жил бүрийн ангийн зураг, сурагчийн ганцаарчилсан зураг авахуулахдаа хөвгүүд маань монгол дээлээ өмсөхийг өөрсдөө хүсдэг. Нөхөр маань монгол дээл өмсөх их дуртай. Аавыгаа харсан хүүхдүүд маань ч дээл өмсөх дуртай байдаг юм. Хүүхдүүд маань Монголдоо элэгтэй, монгол гэдгээрээ бахархдаг. Би эх хүнийхээ хувьд тэднийг хүчлэхгүйгээр, монгол цустай хүн шүү, үүгээрээ бахархах хэрэгтэй гэдгийг нь мэдрүүлэхийг эрмэлздэг. Бид хэдий Монголд байхгүй ч Монголын уламжлалт баярыг эндээ гэр бүлээрээ тэмдэглэж, үндэсний хувцсаа өмсөж, идээ ундааг нь хэрэглэж буй нь үр хүүхдэдээ монгол ёс заншлыг таниулах, цаашлаад монгол гэдгээрээ бахархуулах л зорилготой юм шүү дээ. Ер нь би хүүхдүүдээ төрсөн цагаас нь эхлэн өөрийн эрхгүй тархинд нь “суулгачихсан” юм шиг санагддаг. /инээв/
Хүн эх орноосоо холдох тусам соёл, ёс заншлаа илүү их дээдэлдэг, ухаарч ойлгон санагалздаг юм болов уу гэж боддог.
- Ард тань байгаа ятгыг хараад таныг хөгжим тоглодог юм болов уу гэж бодлоо.
- Манайд хоёр ятга бий. Би мэргэжлийн хөгжимчин биш ч ятгыг өөрийнхөө хэмжээнд тоглоно оо. Багадаа Багануур дүүргийн Хүүхдийн ордны ятгын дугуйланд явдаг байлаа. Нэг хэсэг ятга хөгжмөө огт тоглохгүй, орхисон байсан. Францад жил бүрийн зургадугаар сарын 21-нд Хөгжмийн баяр болдог бөгөөд хөгжим тоглодог хүн бүр тэрхүү өдөр гудамжинд гараад эсвэл гэрийнхээ гадаа ч хүссэн хөгжмөө тоглож болдог юм.
Харин нөхөр маань энэхүү өдөр ятга хөгжмөө тоглохыг надаас хүссэн. Тухайн үед нөхөр хүүхдээ л баярлуулах гэж монгол дээлээ өмсөөд, гэрийнхээ гадаа ятгаа хөгжмөө тоглож байсан. Түүнээс хойш жил бүрийн энэ өдөр хөгжмөө тоглодог болсон ба энд язгуур урлагийн хөгжмийн зэмсэг ховор учир хүмүүст их таалагдан, хааяа энд тэнд баяр ёслол, арга хэмжээнд уригдан үнэ төлбөргүй тоглох болсон. Дунд хүү минь өчигдөр ангийнхандаа Монголын тухай илтгэл танилцуулсан юм. Энэ үеэр мөн сургууль дээр нь очиж ятга хөгжмөө тоглолоо.
Бидний амьдардаг Тулус хот нь дарсны үйлдвэр ихтэй ба олон зочидтой тоглолт, арга хэмжээ их зохион байгуулагддаг. Хоёрдугаар сарын 6-нд нэгэн арга хэмжээнд тоглох урилга ирсэн. Ятгын үзүүлбэр маань ашгийн бус юм. Харин үүнийг би эх орноо, язгуур урлагаа сурталчлах нэг арга барил гэж боддог. Хэтдээ хөвгүүдээ морин хуур тоглож сургах бодол бий.
- Ингэхэд Францад цар тахлын нөхцөл байдал одоо ямар байна вэ?
- Хүүхдүүдийн сургуульд халдвар их гарч байна. Халдвар гарах тоолонд хүүхдүүдээс шинжилгээ авдаг. Одоо тогтоогоод буй хөл хориог ирэх сард сулруулах сураг байна. Баар цэнгээн, олон нийтийн газруудын үйл ажиллагааг хорьсон. Харин ресторанд хүний тоо хязгаартай, гурван тундаа хамрагдсан иргэдэд үйлчлэх зохицуулалтаар ажиллаж байна. Дэлхийн хаана ч ер нь нөхцөл байдал эвгүй байна.
- Цөөн хором сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Та Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
- Баярлалаа. Манай гэр бүлээс нийт монголчууддаа Сар шинийн мэнд хүргэж байна.