Богд хааны ордон музейд "Хаан ордны намар 2021" музейн нээлттэй өдөрлөг өнөө өглөө 09.00 цагт болов.
Өдөрлөгийн үеэр "ХААНЫ ХАЧИН" бэсрэг үзэсгэлэнг зохион байгуулна. Уг үзэсгэлэнд Богд хааны ордон музейн үзмэрийн дээжсээс толилуулж, үзэгчдийн сонирхлыг ихээхэн татдаг "Бодлоор зангидсан илд" үзмэрийг энэ сарын 7-ныг хүртэл үзүүлэх юм.
Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг угтан "Хаан ордны намар 2021" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.
Энэ үеэр үйлчлүүлэгчдэд музейн тасалбарын үнийг хоёр хүний дунд нэг буюу тавин хувь; өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зургийн тасалбарын үнийг (үзмэр үзүүллэгийн зураг ороогүй болно) зуун хувь чөлөөлнө.