Жилд 4000-5000 цагаан зээр торон хашааг нэвтрэх гэж үхдэг. Мөн хулан, цагаан зээрийн нутаг зүүн бүсэд барьж буй шинэ төмөр замаар хуваагдах эрсдэлтэйг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс анхааруулав.
“Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг” ТББ-ын төв АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг, дэлхийн 60-аад улсад төлөөлөгчийн газартай, 125 жилийн түүхтэй юм байна. Монгол дахь төлөөлөгчийн газар “Оюу толгой” компанитай хамтран говь хээрийн бүсэд хийсэн ажлууд, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор хийсэн судалгаагаа өнөөдөр танилцуулав.
Тус нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ш.Энхтүвшин дараах мэдээллийг өгсөн юм:
-Манай улсын говь хээрийн бүс 900 мянган хавтгай дөрвөлжин нутгийг хамардаг, маш том. Энд амьдардаг амьтад нь өргөн уудам нутагт тархан амьдардаг онцлогтой. Жишээ нь нэг хулан адуу жилд 70 мянган хавтгай дөрвөлжин нутагт, цагаан зээр 30 мянган хавтгай дөрвөлжин нүүдэллэн амьдарч, үрждэг. Бид 2012 оноос хойш тууртан амьтдын (хулан, хар сүүлт) тоо толгой, нүүдэл шилжилт хөдөлгөөнийг “Оюу толгой” уурхайн орчим буюу хоёр аймагт судлав. ШУА-ийн Биологийн хүрээлэн, их сургуулийн профессорууд гэх мэт хориод судлаачаас бүрдсэн баг нийт 3500 км км туулсан. 2012, 2014, 2015, 2019, 2021 онд судалгаа хийлээ.
Тэднийг ухаалаг гар утсаар ханган, утасных нь тусламжтайгаар байгаль хамгаалагчдын явсан маршрутыг алсаас хянаж байна.
2021 оны байдлаар манай улсад 73 мянган хар сүүлт, 57 мянган хулан бүртгэсэн. Дэлхий дээрх нийт хулангийн 95, хар сүүлтийн 80 хувь нь Монголд амьдардаг. Төв Азид эдгээр амьтад байхгүй. Иймд бид эдгээр амьтдыг хамгаалах том үүргийг хүлээж байна. Тэдний хүзүүнд сансрын дохиололтой хүзүүвч зүүгээд, нүүдэлтэй холбоотой мэдээллийг цуглуулдаг юм. Хулан уснаас ихээхэн хамааралтай ч тэдний уст цэгүүд хамгаалалтгүй буюу улсын тусгай хамгаалалттай газрын, Говийн дархан цаазтай газрын гадна оршиж байна. Амьтдаа хамгаалахын тулд газар нутгийг хамгаалах шаардлагатай. 2013 оноос хойш эдгээр амьтдын тоо толгой өссөн.
Гэвч зүүн бүсэд шинэ төмөр замууд барьж байна. Хэрэв төмөр замын хоёр талаар тор татвал хулан, хар сүүлтийн нутгийг хуваах эрсдэлтэй.
Амьтдад ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд бид УБТЗ-ын Сайншанд дагуух торон хашааг хэсэгчлэн авч, заримыг нь БОАЖЯ, ЗТХЯ-тай хамтран 2017 оноос хойш буулгалаа. Үүний үр дүнд улан анх удаа төмөр замын баруунаас зүүн тийшээ хулан нэвтэрсэн юм.
Гэвч энэ онд халдварт өвчин гарсан тул хашааг буцаан хаасан. Зарим хэсэгт цагаан зээрэнд ээлтэй болгохын тулд торыг өөрчлөн, торны доогуур цагаан зээр гаргах боломжтой болгосон. Хэдий бид тороо засдаг ч хятадын хил мөн тортой тул нэг ч амьтан хил давдаггүй.
Мөн бид Хулгайн антай тэмцэх, “Өмнийн говийн ноолуур” буюу Өмнөговь аймгийн 110 малчныг хамруулсан төслийг хэрэгжүүлж байна. Энэ төсөл ноолуурын чанарыг сайжруулах замаар иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой.
Хулгайн антай тэмцсэний үр дүнд амьтдын тоо толгой өссөн. 2014 оноос өнөөг хүртэл Говийн бага дархан цаазтай газартай хамтран байгаль хамгаалагчдыг сурган мэргэшүүллээ. Тэднийг ухаалаг гар утсаар ханган, утасных нь тусламжтайгаар байгаль хамгаалагчдын явсан маршрутыг алсаас хянаж байна. Хяналтын энэ системийг дэлхийн 60 гаруй улсад 30-аад хэл дээр хөрвүүлэн ашигладаг. 2020 оны эргүүл хяналтын мэдээгээр байгаль хамгаалагчид 32 мянган км зам туулж, 132 удаагийн шалгалт явуулжээ. Энэ бол зөвхөн Өмнөговь аймгийн нэр бүхий сумдын байгаль хамгаалагчдын мэдээлэл юм. Цаашид Өмнөговь, Дорноговь аймгийн сумдад энэ системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. МХЕГ, аймгийн байгаль орчны газар, тагнуул, Экологийн цагдаа гэх мэт олон байгууллага хамтарна гэв.