gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын тогтоолд тавьсан ерөнхийлөгчийн хориг бодит үр дагаваргүй

Б.Мягмардорж
Нийтлэлчийн булан
2021-04-06
19
Twitter logo

УИХ–аас 2021 оны 03 сарын 26– ны өдөр МУИС–ийн Хууль зүйн сургуулийн захирал Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх 31 дүгээр тогтоолыг баталсан. Харин, Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тогтоолд хэсэгчлэн хориг тавив.

Энэ үйл явдлын талаар төдийлөн ойлголтгүй байж магадгүй уншигч танд би болж буй үйл явдлын дарааллын талаар товч мэдээлэл өгье.

2021 оны 03 сарын 22-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас дараах шийдвэрийг гаргав:

  • Хуралдаанаас нийт шүүгчийн олонхын санал авсан Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд санал болгож, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нийт шүүгчийн олонхийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй зарлаж хэлэлцэнэ.
     
  • 2021 оны 03 сарын 25, 26-ны өдрүүдэд Улсын их хурлын чуулган Улсын Дээд шүүхийн өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэн, дараах шийдвэрийг гаргав:
    • 80.3 хувийн саналаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов.
    • Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөв.
  • 2021 оны 03 сарын 26 – ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудаст дараах мэдээлэл гарав:

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, дараагийн гишүүнийг томилох тухай УИХ-ын шийдвэрт бүхэлд нь хориг тавихаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.

2021 оны 04 сарын 02 – нд Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудаст дараах мэдээлэл гарав:

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолын “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Шарын Цогтоог Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлсүгэй” гэсэн 2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавилаа.

Дараах хоёр асуудалд хариулах байдлаар, холбогдох хууль тогтоомжийн зохицуулалт, үр дагаврыг үндэслэл болгон энэ болж буй нөхцөл байдалд өөрийн байр сууриа танд хүргүүлье.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГА ЯАГААД ХЭСЭГЧЛЭН ХОРИГ ТАВИВ?

Ерөнхийлөгчийн тавьсан хориг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэвээр үлдээх үр дагавартай гэж тэрээр итгэж байгаа бололтой. Ш.Цогтоог цэцийн гишүүнээр авч үлдэх түүний зорилго нь УИХ–ын гишүүн Н.Ганибалын УИХ–ын чуулганы хуралдаанд уншсан дүгнэлттэй холбоотой. 2021 оны 03 сарын 26–ны өдөр уншсан дүгнэлтдээ Н. Ганибал гишүүн дараах зүйлсийг тов тодорхой дурдсан.

“УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан АН–ын бүлгийн ажлын хэсэг 2021 оны 3 сарын 25–ны өдөр ҮХЦ-ээс цэцийн гишүүний томилгоо, Цэцийн бага суудлын хуралдааны асуудалтай холбоотой нийгэмд тодорхойгүй, маргаантай нөхцөл үүсгэсэн байдалд хуулийн хүрээнд тодруулга авсан. ҮХЦ-н дарга Н.Чинбат, Тамгын газрын дарга болон Хэвлэл Мэдээлэл Хариуцсан ажилтан нар АН-ын бүлгийн ажлын хэсэгт тодруулга өгөхдөө ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр, Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нарын бүрэлдэхүүнтэй бага суудлын хуралдаан үргэлжилж байгаа талаар албан ёсны мэдээлэл өгсөн.”

Өөрөөр хэлбэл, Ш.Цогтоог Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр авч үлдэхээр “хамаг боломж”–оо ашиглаж буй Ерөнхийлөгчийн үйлдэл дээр дурдсан бага суудлын хуралдаантай холбоотой гэж харагдаж байна. “Нийгэмд тодорхойгүй байгаа, маргаантай нөхцөл” гэдэг тайлбарыг сонсоход л юун тухай ярьж байж болох нь таны толгойд бараг бууж байгаа байх.

Цэцийн гишүүн Ц. Нанзаддорж нь 2018 онд Ерөнхийлөгч санал болгосноор томилогдсон цэцийн гишүүн болохыг энд дурдъя.

Гэхдээ маргаанд оролцож буй цэцийн гишүүн бүрэн эрх нь дууссанаар солигдох нь хууль зүйн хувьд бүрэн боломжтой, зөвшөөрөгдсөн, зохицуулагдсан явдал юм. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 8.5–д заасны дагуу цэцэд маргаан хянан шийдвэрлэх явцад цэцийн гишүүн солигдож болох тухай асуудлыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, цэцийн гишүүн Ш.Цогтоо бага суудлын хуралдаанаар хэлэлцэж буй бүрэлдэхүүнд байгаа нь түүнийг цэцийн гишүүнээс нь чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй. Харин ч хуулиар ийнхүү маргааны явцад (хуулийн дагуу) цэцийн гишүүн солигдож болохыг хуульчилсан.

Үндсэн хуулийн цэцэд  маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль:

8 дугаар зүйл. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах

5. “Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн солигдсон шалтгаанаар хойшлуулсан бол  хуралдааныг эхнээс нь шинээр  явуулна. ...” 

ЯМАР УЧРААС Д. СОЛОНГО ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨӨГҮЙ ВЭ?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ш.Цогтоог чөлөөлөхийг эсэргүүцэж байгаа тайлбар, мөн Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэл, тайлбарт нэг “сонин” агуулга дурдагддаг. Тодруулбал, тэд “яг ижилхэн чөлөөлөгдөх нөхцөлтэй байгаа цэцийн 2 гишүүнээс ямар үндэслэлээр Ш.Цогтоог чөлөөлөх шийдвэр гаргаж байгаа юм бэ?” гэж эсэргүүцэж байгаа байр сууриа илэрхийлдэг.

Цэцийн гишүүн Д.Солонгыг чөлөөлөөгүй үндэслэл нь тэрээр энэ удаагийн Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалтад багтсантай холбоотой байж болохоор байна. Үүнийг та 2021 оны 03 сарын 18–ны Улсын Дээд шүүхээс нийтэлсэн нэр дэвшигчдийн жагсаалт, 2021 оны 04 сарын 02 – ны өдрийн Ерөнхийлөгчийн хоригийн 3 дахь заалтаас тус тус харж болно.

Цэцэд нэр дэвшигчдийн жагсаалтын 12 дахь мөр:

Ерөнхийлөгчийн хоригийн 3 дахь заалт: Бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Солонго Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр улиран ажиллах хүсэлтээ Улсын дээд шүүхэд илэрхийлсэн ч нийт шүүгчдийн хуралдаанаар дэмжээгүй. Улсын дээд шүүхийн шүүгчид хоёр ч удаагийн санал хураалтаар түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзжээ.

Өөрөөр хэлбэл, Д.Солонго улиран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн нь олонхын саналаар дэмжигдээгүй тул түүний орон тоон дээр холбогдох журмын дагуу материал хүлээн авч шалгаруулалтыг хуулийн зохих хугацаанд дахин гүйцэтгэх үр дагаварт хүргэжээ. Харин Ш.Цогтоо гишүүн улиран ажиллах хүсэлт гаргаагүй. Түүний орон тоонд олонхын санал авч “тэнцсэн” Ж.Эрдэнэбулганыг томилуулахаар Улсын Дээд шүүхээс Улсын их хуралд санал болгосон. Энгийн нүдээр харвал энгийн л журам, харин улс төрийн эрх ашиг бүхий нүдээр харвал далд эрх ашиг буй мэт харагдах процесс явагджээ.

Энэ удаагийн цэцийн хоёр гишүүний орон тоонд санал болгох Үндсэн хуульд заасан эрх хэмжээгээ эдэлж буй субьект нь Улсын Дээд шүүх, тухайн саналыг хүлээж аваад томилох эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээгээ эдлэх субьект нь Улсын их хурал юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйл.

1.Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.

Санал оруулах эрх хэмжээгээ эдэлж буй субьект болох Улсын Дээд шүүхээс цэцийн гишүүн Д.Солонгын улиран ажиллах хүсэлт дэмжигдээгүй, улмаар тус орон тоонд дахин шалгаруулалт явуулах үр дагаварт хүргэж байгаа нь 2021.03.22, 2021.04.02 –ны өдөр Улсын Дээд шүүхийн цахим хуудаст байршуулсан албан мэдээ, 2021.04.02-ны өдрийн Ерөнхийлөгчийн хоригын 3 дугаар заалт зэргийн агуулгаас харагдана. Үнэхээр Ерөнхийлөгчийн хэлж байгаачлан Улсын Дээд шүүхээс Ш.Цогтоог чөлөөлүүлэх санал гаргаагүй бол тэр асуудлыг хөндөх субьект нь Ерөнхийлөгч бус Улсын Дээд шүүх, эсвэл “Ш.Цогтоо, Д.Солонго нарт үндэслэлгүйгээр ялгавартай хандлаа” гэж үзэж байвал  үүнийг хөндөх субект нь Ш.Цогтоо цэцийн гишүүн өөрөө болов уу.

Нөгөөтээгүүр, Ерөнхийлөгчийн одоо тавьсан хориг цэцийн гишүүн Ш.Цогтоогийн “цэцийн гишүүн” гэх статусыг хадгалах хууль зүйн үр дагаваргүй гэж үзэж болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль: 4 дүгээр зүйл.Цэцийн гишүүн

2. Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх томилогдсон өдрөөс эхэлж, бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.

3. Цэцийн гишүүний бүрэн эрх Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно.

Учир нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4.1, 4.2–т заасныг үндэслэвэл – шинээр томилж буй цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулганыг томилсон Улсын их хурлын тогтоол хүчин төгөлдөр болсноор цэцийн гишүүн Ш.Цогтоогийн бүрэн эрх дуусгаар болсон.  Дээр дурдсанчлан Улсын Дээд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд цэцийн гишүүн Д.Солонгын оронд санал болгох гишүүнээ зохих журмын дагуу шалгаруулна.

Ерөнхийлөгч УИХ–ын 2021 оны 03 сарын 26–ны өдрийн 31 дүгээр тогтоолын Ж.Эрдэнэбулганыг цэцийн гишүүнээр томилсон хэсэгт хориг тавиагүйг, цөөнгүй судлаачдын үзэж буйгаар Ерөнхийлөгч УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хийж буй томилгоонд хориг тавих эрх хэмжээгүй гэж үзэж, тайлбарлаж буйг энд дурдах нь зүйтэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан