joinme.mn цахим платформ монгол аялагчдын боловсролд хувь нэмрийг оруулах зорилгоор дэлхийн болон эх орныхоо аялал жуулчлалын салбарын сонин хачин болон бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар шинэлэг мэдээллийг уншигчидтай хуваалцах болсондоо баяртай байна. Би эхний нийтлэлээрээ Хөвсгөл далайд очсон бол заавал хийж үзэх арван зөвлөгөөг хүргэсэн бол гэр бүлээрээ аялах хүсэлтэй ээж аавуудад энэ зөвлөгөөг хүргэж байна.
Хүүхдүүд аавынхаа үгийг илүү сонсож, аав нь тэдэнд илүү үлгэр дуурайл болдог гэсэн судалгаа байдаг. Аавууд хөвгүүдэдээ эр хүний амьд жишээ болж, охидодоо эр хүний нөмөр нөөлгийг үзүүлж, ирээдүйд ямар залуутай ханилах ёстойг харуулдаг чухал хүмүүс.
Эцэг үрийн нандин холбоо, ижил төрлийн хоббитой болгох онцгой аяллын чиглэлийг аавуудад дуулгая. Өсвөр насны хөвгүүд, өрх тусгаарласан хүүдээ, өөдөсхөн жаахан охиндоо, өрөвч нинжин сэвгэртээ жаргалтай басхүү адал явдалтай дурсамж үлдээж, дундын бяцхан нууцтай болох боломж таны гарт байна.
1. Монгол шарын даваа
Эх орны хойд цэг Монгол шарын даваанд морин аялал хийнэ гэдэг жинхэнэ эр хүмүүсийн ганзага нийлсэн аян байх болно. Амьдралын сайн сайхан, бартаа бэрхшээл, үзэж туулсан бүгдээ хүүдээ захин, засан ойлгуулах урт замын аялал байгалийн хүч, энергитэй нийлэн таны хүүд үнэтэй зөвөлгөө өгөх болно. Монгол шарын даваа аялал сонирхохыг хүсвэл энд дарна уу.
2. Хязгаарыг дав- Дугуйн аялал
Охидод тэвчээр хатуужил хэрэгтэй. Ээж аавууд охиндоо ажлын хөнгөн, амьдралын зөөлнийг үзүүлэхийн зэрэгцээ хатуужлын хязгаарт ч мөн адил сургах нь хүчтэй эмэгтэй болж төлөвшихөд нь нөлөөлнө. Дугуйн аялал тэвчээр, хүч шаардахын сацуу охинд тань эрүүл хобби бий болгох шинэ санаа төрүүлнэ гэдэгт итгээрэй. Тус аяллын талаар мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
3. Хагийн хар нуур
Хэнтийн нурууны хөвч тайгаар охин, хүүгийн хамтаар морин аялал хийвэл өөр мэдрэмж өгөх байх даа. Зэрлэг онгон байгальд түүний сайхныг илүү ойроос мэдэрч, үзэсгэлэнт сарьдаг өндөр уулс, гол мөрөн, ой хөвчийг туулах болно. Гоо сайхны мэдрэмжийг багахан бартаатай хослуулж, хорвоогийн үнэн төрхийг үрсдээ харуулахад буруудахгүй шүү. Хагийн хар нуурын аяллыг сонирхохыг хүсвэл энд дарна уу.
4. Иогтой-Зоргол хайрхан
Идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралыг чухалчилдаг аавууд наашаа ойртоорой. Амралтын өдрийг хүүхдүүдэдээ зориулж, сэтгэлзүйн амар амгаланг мэдрэн, Зоргол хайрханы 80 орчим метрийн өндөрт орших 90 градус бүхий Тоомтын агуй руу зориулалтын багаж хэрэгсэлтэй олсоор бууж, адал явдалтай учрах нь таны хүүхдүүдэд мартагдашгүй дурсамж үлдээнэ. Дурсамжтай аяллыг сонирхохыг хүсвэл энд дарна уу.
5. Мэргэжлийн гүний шумбалт (Scuba diving)
Хөвсгөл нуурын баруун эрэг Жанхайн давааны өвөрт цэнгэг нуурын усанд цэцэг шиг охидтойгоо шумбаж байна гэж төсөөл дөө. Мэргэжлийн баг хамт олноор онолын хичээл заалгаж, зориулалтын хувцас хэрэглэл өмсөн эргийн шумбалт, задгай усны шумбалт хийж цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Тус аяллыг сонирхохыг хүсвэл энд дарна уу.
Эх сурвалж: joinme.mn