Монголчууд бидний түүхэнд хамгийн ихээр дурдагддаг газар нутгийн нэг бол Хэнтийн нуруунаас эх аван урсдаг Онон мөрөн билээ. Хүн төрөлхтний түүхийг эргээд үзэхэд ихэнхдээ томоохон гол мөрнийг даган үүсч хөгжиж ирсэн байх юм. Үүний нэгэн адилаар Монголын түүх ч мөн л адил Онон, Хэрлэн, Орхон голын сав нутгуудтай шууд холбогддог.
Энэ удаагийн танин мэдэхүйн нийтлэлдээ Онон мөрөнд баруун жигүүрээс цутгах Барх голын тухай өгүүлэхээр онцоллоо.

Монгол орны хэмжээнд ойролцоогоор 3800 гаруй гол горхи байдаг ба тэдгээрийн урсцыг уртаар нь авч үзвэл 67 мянган км хүрдэг тухай баримт бий. Хэнтийн нурууны салбар уулсаас эх аван урсах Барх гол нь нийт 100 орчим км урсаж Эг, Шуус, Хурх голын адилаар Онон мөрөнд баруун талаас нь урсан нийлдэг бол Барх голд Баян, Хужир, Сайхан зэрэг гол горхи цутгадаг байна. Барх голын гулдралын өргөн нь дунджаар 27 метр хүрдэг бол гүн нь 0,9 метр. Гэвч энэ үзүүлэлт нь тухайн жилийн хур тунадаснаас шууд хамааралтай билээ.

Хэнтийн нурууны зүүн захын өндөр уулс дагуу хур тунадас ихээр буух тул бороо ихтэй жилүүдэд Барх голын усны түвшин эрс ихсэж савнаасаа халин урсах нь түүнийг жижиг гол гэхээргүй сүр хүчтэй болгодог билээ. Тэр тусмаа долдугаар сарын эхний долоо хоногийн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээнд Эг, Хурх, Барх, Балж, Онон голуудын усны түвшин 10-55 см хүртэл нэмэгдэж хүчтэй үерлэж байгаа тухай дурдана. Үнэхээр л энэ үед тухайн бүс нутагт явж байхад өглөөдөө хурц наранд ээж байсан цаг агаар гэнэт өөрчлөгдөж үдийн алдад дуу цахилгаантай, хүчтэй аадар бороогоор цутгах нь энгийн үзэгдэл мэт санагдах болно.
Барх голын ширэг дагуу ойн бараан, уулын хар шороон, нугын хөрс зонхилох тул хуш, нарс, улиас, гацуур, жодоо, хус бүхий ой мод мөн мойл, нэрс, хад, улаагана, аньс, нохойн хошуу, үхрийн нүд, гүзээлзгэнэ зэрэг жимс эмийн ховор ургамал болох тарваган шийр, алт мөнгөн гагнуур, бамбай, лидэр сөд зэрэг ихээр ургана. Голын хөндий, нам газраараа алаг өвс голлосон бэлчээр, хадлангийн ургамалтай. Нэн ховор амьтад болох цэн тогоруу, тоодог, хүдэр, буга, бор гөрөөс, гахай, шилүүс, булга зэрэг амьтад байдаг бол голын усанд тул, зэвэг, хадран, цурхай, гутаар зэрэг ховор загас байна.
Барх голын усны химийн үзүүлэлтийг авч үзвэл маш зөөлөн (хатуулаг 1.0мг экв/л), нэн цэнгэг (эрдэсжилт 127.2 мг/л), сул шүлтлэг (pH 7.0) орчинтой байдаг ажээ.

Барх голын орчмоор өвөлдөө -15аас -49 хэм хүртэл хүйтэрч зундаа 35 хэм хүртэл халдаг тул цаг агаарын эрс тэс уур амьсгалтай юм. Зундаа 300мм өвөлдөө 200мм хүртэл хур тунадас унадаг.
Бархын гол нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутгаар урсах бөгөөд тэнд хүрч очихын тулд Улаанбаатар хотоос 400 илүү км замыг туулж очно. Хэрвээ үүнийг уншигч та хожим нэг өдөр Барх голыг чиглэн замд гарахаар зэхэх бол Батширээт сумын нутагт орших түүх соёлын дурсгалт газрууд болох Тэргүүн өндөр, Хорхонуг Жибур, Ихсийн газар, Хулдгар Хун, Химурга горхи, Рашаан хад, Өглөгчийн хэрэм зэрэг газруудаар зочилж эх орноо улам илүү таньж мэдээрэй хэмээн санал болгож байна.

Барх голын хөндийн байгалийн хосгүй үзэмжийг харж болох хамгийн тохиромжтой үе бол яах аргагүй намрын улирал билээ. Ердөө ганцхан сарын өмнө голын хөндийгөөр нэг жиргэх шувууд, талаар нэг цуурайтаж байсан царцаа бүр цаашлаад ширүүн урсгалт гол татраад ч тэр юм уу чихэнд улиг болтол цуурайтаж байсан тэдгээр дуу чимээ үгүй болоод чухам намар гэдэг гоёлоо өмссөн байгаль дэлхийн үзэмж цаанаа л нэг намуухан бөгөөд үзэсгэлэнтэй болж хувирсан байдагсан.

Голын дагуу зусаж байсан айлуудын хадаад орхисон өвсөн бухал хаа нэгтээ таарах нь нэн сонирхолтой харагдахтай зэрэгцээд “Буриад айлын өвөлжөөнд зуд нүүрлэдэггүй” гэдэг хэлц үг өөрийн эрхгүй санаанд тодорно. Үнэхээр л Барх, Хурх, Онон голуудын хөндийгөөр амьдран суугаа Буриад зон олны модоор урласан өргөөнд нь морилоод орвол энэ хэлц үг ямар үнэн юм бэ гэдгийг бодитоор мэдрэх вий.
Ийнхүү нэгэн цагт Чойном найрагчийн Буриад зон олныг магтан дуулсан найраглалын хэсгээс дурдаад энэ удаагийн Барх голын хөндийн тухай танин мэдэхүйн ахар нийтлэлээ өндөрлөж байна.
Барх голыг зориод очоорой энэ насны тань мартагдашгүй агшин тэнд үлдэх болно. Байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй хандаж хог бүү үлдээгээрэй хэмээн захиж байна.
... Өндөр оройтой малгайд чинь
Өргөн эмжээртэй дээлд чинь
Утсан цацагтай бүсэнд чинь
Улаан сөөхий гуталд чинь
Ойд хангинах сүхэнд чинь
Ононг гатлах бирваазанд чинь
Мойлтой тос зөөхийд чинь
Монцгор мөнгөн трубканд чинь
Булиа хүрэн хүзүүнд чинь
Бух юлдэн хутганд чинь
Уяхан эршүүд аашинд чинь
Угийн ажилсаг аясанд чинь
Хадуур тармуур анжсанд чинь
Хашаа амбаар бууцанд чинь
Хатгуур мөөртэй тэргэнд чинь
Хатирч морьтой чарганд чинь
Нэр минь, зүрх минь, шүлэг минь
Нэг л эрхгүй татагдаад байна л
Мэнд амараа! Буриад зон...