ЭМЯ-аас COVID-19 халдварт өвчний талаар 11:00 цагийн ээлжит мэдээллийг хийж байна.

"МАНАЙ УЛС ЭРСДЭЛИЙН МАШ ӨНДӨР ТҮВШИНД БАЙГААГ ДАХИН ТОДОРХОЙЛЛОО"
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан 103 мянган хүн нэмэгдлээ. ОХУ-д 8843 хүн нэмж өвчилжээ. Орон нутгийн галт тэргэнд 4423 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй хүн илрээгүй. Нийт тусгаарлах байранд 1156 хүн байна. ЗӨСҮТ-ийн баг зочид буудлуудад ариутгал хийжээ.
Эрсдэлийн 8 дахь үнэлгээг өчигдөр цахимаар хийж Эрүүл мэндийн сайд биечлэн оролцлоо. Үүгээр манай улс эрсдэлийн маш өндөр түвшинд байгааг тодорхойлсон.
Шуурхай утасны 224 дуудлага ирсний Швед, Австри, ОХУ, АНУ-аас 10 иргэн зөвлөмж авсан. Иргэд банкны АТМ-д ариутгал хийхийг ихээр хүссэн. Мөн амны хаалтны байнгын хэрэглээг нийтэд тогтмолжуулахыг хүсчээ.

Дэлхийн дахин дахь судалгааны мэдээллийг хүргэлээ.
Сошиал хэрэглээ тэр дундаа фэйсбүүк хэрэглээ нь сэтгэл түгших хандлагыг ихэсгэж байгааг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал, Ирак улсад нийгмийн сүлжээ ард иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлахад иргэдэд сэтгэл түгшилт үүсгэж байсан түгээмэл нөлөөг фэйсбүүк хэрэглээ гэж тодорхойлжээ. Хоногт нийгмийн сүлжээ ашигласан хугацаа их байх тусам тухайн хүний сэтгэл түгшилт төдий хэмжээгээр их байгааг эрдэмтэд тогтоосныг ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн доктор н.Оюунсүрэн хэллээ.
Мөн дэлхий дахинд коронавирусний талаар нийт 25000 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичигджээ. 7-17 насны хүүхдүүдэд коронавирусний улмаас олон төрлийн шинж тэмдэг илэрч байгааг эрдэмтэд удааширсан хариу илрэл хэмээн тодорхойлсон аж.
Коронавирусний халдвартай жирэмсэн 114 эмэгтэйн 91 нь кесарева хагалгаагаар төрсөн бол эхээс урагт халдварласан тохиолдол бүртгэгдээгүй ч ээжийг нь эдгэртэл нярайг тусад нь байлгаж байгаа юм. Хятадад коронавирустай 1576 иргэнд хийсэн судалгаагаар 21 хувь нь даралт ихсэх, 9 хувь нь сахар, 8.4 хувь нь зүрх судас, 1.5 хувь нь амьсгалын архаг өвчтэй хүмүүс байжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханы лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийхэд 1 хүнд илэрсэн нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан байгаа хүний давтан шинжилгээнд илэрлээ. Уг хүн ОХУ-аас энэ сарын 13-нд ирсэн, Батлан хамгаалахын сургуулийн оюутан бөгөөд ингээд уг сургуулиас 57 хүн халдвар авсан нь батлагдлаа. Мөн хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Ингээд Монгол Улсад коронавирусний нийт батлагдсан тоо 141, эдгэрсэн хүний тоо 28 боллоо.
Өвчтөнүүд ихэвчлэн 30-40 хоногт эмчлэгдэж байгаа юм. Дээд тал нь 56 хоног болж байсан тохиолдол бий. ДЭМБ-ын баруун бүсийн улсууд өчигдөр цахим хурал хийхэд өнгөрсөн таван сард биднийг маш сайн ажилласныг үнэлэн, онцолж хэлсэн нь маш их урам өглөө. Тус бүсийн нийт 37 орноос Монгол улсыг сонгож туршлага, зөвлөгөөг хийхийг урьсан.