Ихэнх хүмүүсийн хувьд нэг мэргэжлээрээ удаан ажиллан гаргасан амжилтаараа олонд танигдаж нэр хүндтэй болох амаргүй. Тэгвэл нэг байтугай ажил, мэргэжил эзэмшин, түүгээрээ олонд алдаршсан хөл бөмбөг тайлбарлагч, кино дуу оруулагч, хөтлөгч, жүжигчин Д.Энхбаяртай ярилцлаа.
4000 мянга гаруй кинонд дуу оруулж, "Намрын синдром", "Жексон амьд" тэргүүтэй киноны зохиолыг бичиж, мөн найруулж явсан тэрээр хийж буй бүхэндээ сэтгэлээсээ ханддаг инээмсэглэл тодруулсан нэгэн юм.
АРВАН ЖИЛИЙН ТУРШ 4000 КИНОНД ДУУ ОРУУЛЖЭЭ
-Таныг хөл бөмбөг тайлбарлагч, хөтлөгч, жүжигчин гэж олонд танигдахаасаа өмнө киноны дуу оруулагч байсан гэж сонссон. Тиймээс юуны түрүүнд, дуу оруулагч болсон түүхээсээ хуваалцаач?
-Дөнгөж 20 шахам насандаа би Монголын үндэсний радио телевизэд тайз засагчаар ажилладаг байлаа. 1999 оны үе юм уу даа. Тэр үед телевизийн кино дуу оруулдаг студи нь миний засдаг тайзтай ойрхон байсан юм. Мундаг хүмүүс хэрхэн дуу оруулж байгааг нь гайхан, бишрэн харж зогсох дуртай байж билээ. Өдөр нь дуу оруулсан кино орой нь гардаг юм байна гэж төсөөлөөд л. Өдөр бүр үүдэнд нь зогсдог байв.
Тэгсэн нэг өдөр “Бидний багш доктор Шпехт” гэдэг олон ангит хүүхдийн киноны дууг оруулж байсан оюутан залуу ирсэнгүй. Студийнхэн сандралдаад л, эфир нь тулах гээд байдаг. Дуудъя гэвч тэр үед одооных шиг гар утас байсан биш. Тэгж хүлээсээр өдөр өнгөрлөө. Би ч яах вэ өнөөдөр кинонд дуу оруулахгүй юм байх даа гэж гайхаад л өнгөрөв. Маргааш нь дахиад л "нөгөө нэг гоё юм /кинонд дуу оруулах явц/"-аа харахаар үүдэнд нь зогслоо. Мөн л дуу оруулах байсан оюутан нь ирсэнгүй, бөөн асуудал болж байв.
Тухайн үед телевизийн кинонд дуу оруулгын студид Цогтын Гүндэгмаа гэж орчуулгын найруулагч ажилладаг байлаа. Тэрээр бусадтайгаа “яах вэ, ямар нэг юм бодохгүй бол болохгүй. Текст уг нь бага юм байна” хэмээн ярилцаж байв. Оюутан хүүхдийн оруулж байсан хоолой учраас ахмад жүжигчид дуу оруулж болохгүй байж л дээ. Тэгснээ “хүүш энэ хүүхдийг нэг оруулаад үзвэл яадаг юм, ганц хоёр үгийг нь хэлээд ядаж өнөөдөр орой гарах ангийг аргалчихгүй юу” хэмээн намайг зааж хэлэв. Харин бусад нь “за энэ хүүхэд яаж чаддаг юм. Наадах чинь ямар ч мэргэжлийн хүн биш. Тайз засагч хүүхэд шүү дээ” хэмээлээ. Гэтэл Ц.Гүндэгмаа ах бага зэрэг бухимдаад “чи чадах уу” гэж надаас асуудаг юм байна. Би яагаад ч юм “Чадна” гээд хэлчхэв.
Тийнхүү студид ороод өгсөн текстийг нь ямар ч зогсолтгүй, хэзээний л дуу оруулж байсан хүн шиг уншаад, тэр өдрийнх нь ангийг дуусгачхав. Дуу оруулагчид гайхаж урд нь дуу оруулж байсан юм уу гэж асууж байлаа. Яаж дуу оруулж байгааг нь олон удаа харсан би дотроо төсөөлөлтэй байсан биз. Орой нь Ц.Гүндэгмаа ах “чи маргааш өглөө 10 цагт энд ирэх хэрэгтэй байна” гэв. Хэдий маргааш нь ажилтай байсан ч би зөвшөөрсөн юм.
Тайз засагчаар ажиллаж байсан би кинонд дуу оруулахын тул өглөө эрт босож телевизийн тайзыг ганцаараа засаж байсан удаатай.
Тэр шөнөө догдлон нойргүй хоноод, маргааш нь эрт 07 цагийн үед телевиз дээр очлоо. Багаараа засах ёстой байсан тайзаа ганцаараа засчхаад дуу оруулах студид очив. Тайз засах ажил 10 цагт эхэлнэ, цуг засдаг хүмүүс нь тэр цагтаа л ирэх тул ганцаараа засаж ажлаа амжуулсан нь тэр. Тухайн үеийн “Тататунга” нэвтрүүлгийн тайз гэдэг чинь том байсан шүү дээ. Ингээд үүнээс хойш тасралтгүй 11 жил кинонд дуу оруулсан даа.
-Нийт хэдэн кинонд дуу оруулсан бэ? Тоолж байсан уу?
-Дуу оруулсан кино болгоныхоо нэрсийг дэвтэр бичиж хөтөлдөг байлаа. Тайз засагч байсан хүн чинь кинонд дуу оруулагч болоод, тэр кино нь орой зурагтаар гарч, дуу оруулсан жүжигчдийн нэрс дунд нэрээ харна гэдэг чинь миний хувьд нэгэн том эргэлт байсан юм. Тиймээс тухайн мөч бүрийг тэмдэглэхийг хичээдэг байв. Тэр үед жилд 400 орчим кинонд дуу оруулдаг байсан, 2010 он хүртэл ажилласан гэж бодохоор ойролцоогоор 4000 гаруй кино байх шүү. Хажуугаар нь бас ТВ9, UBS телевизүүдэд олон кинонд дуу оруулсан.
"НАМРЫН СИНДРОМ", "ЖЕКСОН АМЬД", "ОМАРЫН ЭРЭЛД" ЗЭРЭГ КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН
-Таныг жүжигчний хувьд "ТВ коктейл"-ын гишүүн гэдгээр хүмүүс сайн мэдэх байх. Одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна уу? Инээдмийн кино болон нэвтрүүлгийн энэ багт яаж нэгдсэн юм бэ?
-Яг одоогоор идэвхтэй ажиллахгүй байна. Багийн хувьд Өөскө /А.Өнөржаргал/ Цоомоо /Н.Цолмонбаяр/, Аюуш /Н.Цэнд-Аюуш/ гурав UBS телевизэд “Хот чинжүү” гэдэг нэвтрүүлэг хийдэг байлаа. Тэр үед би Үндэсний телевиз болон драмын театрт зэрэг ажиллаж байв. Тэгсэн манай гурав өөрсдийн гэсэн шинэ нэвтрүүлэг хиймээр байна гэж санал тавьсан юм. Цоомоо бид хоёр чинь СУИС-д нэг анги байсан шүү дээ. Ингээд би "ТВ коктейл"-ын хошин дугааруудын зохиолыг бичиж эхэлсэн юм. Арав гаруй зохиол бичсэний дараа найзууд маань "Хот чинжүү"-гээ болиод, шинэ нэвтрүүлэгтээ намайг байх хэрэгтэй гэж үзэн дөрвүүлээ "ТВ коктейл" гэж нэвтрүүлгийг эхлүүлж байлаа.
-Яагаад "ТВ коктейл" гэж нэр өгсөн юм бэ?
-Бид урлагийн олон салбарт хүчээ үзнэ гэсэн мөрөөдөлтэй байлаа. Кино хийж, тайзан дээр жүжиглэн реклам хүртэл хийдэг байя гэж ярьсан. Гэхдээ бантан хийхгүй. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хийж үзэгчдэд барина гэсэн бодолтой. Ингээд тансаг, холимог юу байдаг билээ гэж бодсоны эцэст "коктейл" хэмээх нэрийг өгсөн юм даа.
-Нэвтрүүлгийн зохиол бичиж байгаа юм чинь, кино зохиол бичдэг байлгүй?
-Бичдэг гэж хэлэхэд хэцүү ч "ТВ коктейл" хамтлагийнхаа киноны зохиолуудыг бичсэн шүү. Анхны зохиол "Хайрын рекорд" киноных байв Түүнээс хойш "Намрын синдром", "Жексон амьд", "Омарын эрэлд" зэрэг киноны зохиолыг бичсэн.
-Ихэвчлэн инээдмийн кино бичдэг юм уу?
-Инээдмийн кинонд тийм ч дуртай биш. Ажлын шаардлагаар, инээдмийн хамтлагт байгаа учраас л бичсэн.
Миний хувьд цаг үеэ дагасан, манайхны хэлдгээр “кассын”, үзэгчдийн хүсэж буй киноны зохиолыг бичиж байсан болохоор 14 хоногоос сарын дотор л бичиж байв.
-Кино болгоогүй зохиолууд бий юу?
-Тухайн үедээ кино хийх шаардлагаар бичиж байсан болохоор одоо байхгүй. Бичээд дараа нь хийж байгаагүй. Яг ч кино зохиол бичээд, үйлдвэрлээд байдаг хүн биш л дээ.
-Зохиол бичиж байсан. Харин кино найруулж байсан уу?
-"Мөнгөний гахай" киног найруулсан. Гэхдээ найруулах тал дээр би сонирхолгүй юм билээ. Найруулагч болох хүнд хүсэл эрмэлзэл, мөрөөдөл байж, алдаагаа засах судалгаа хийдэг бол би зүгээр л ажил гэж ойлгон, бараг завтай нь би байна гэж л найруулсан даа. Монголын кино урлагийн түвшин хурдтай сайжрахгүй байгаад санаа зовж явдаг хүмүүсийн нэг учраас кино зохиол талдаа сонирхолтой.
-Кино зохиол бичихэд хүндрэлтэй байсан уу?
-Ямар киноны зохиол бичихээс шалтгаална. Урт киноны зохиол дээр удаан л ажиллана. Миний хувьд цаг үеэ дагасан, манайхны хэлдгээр “кассын”, үзэгчдийн хүсэж буй киноны зохиолыг бичиж байсан болохоор 14 хоногоос сарын дотор л бичиж байв. Хэрэв илүү сайн бүтээл гаргая гэвэл илүү их хугацаа орох юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үедээ, өөрийнхөө санаанд орсон, бараг л зүүдээ бичээд л хийж байсан юм шиг санадаг.
"80 САЯЫН УНАЛТ" ШОУГ ХӨТӨЛСНӨӨРӨӨ ТЕЛЕВИЗИЙН САЛБАРТ ХӨТЛӨГЧӨӨР АЖИЛЛАСАН МИНЬ БОЛЛОО ГЭЖ ҮЗДЭГ
-Яагаад "80 саяын уналт" шоуг хөтлөх болов? Хэдэн жил хөтөлсөн билээ?
-2011 онд "ТВ коктейл"-д байхад "Боловсрол суваг" телевизийн захирал Н.Мэндбаяр, продюсер Н.Отгонбат нар надад санал тавьсан юм.
"Олон хүн шалгаж үзэхэд энэ нэвтрүүлгийг чинь Энхбаяр хөтөлсөн нь дээр юм биш үү гэж өөрсдөө хэлээд байх юм. Иймээс чамаар хөтлүүлье гэж бодлоо” гэж билээ. Эхэндээ чадахгүй байх гэж бодоод бага зэрэг дургүй байсан ч сүүлдээ таалагдаж найман жил хөтөллөө.
-Дуу оруулагч, жүжигчнээс гадна "80 саяын уналт" шоуг хөтөлдөг байсан. Тэгээд ч болоогүй хөл бөмбөг, сагсан бөмбөг тайлбарладаг гэхээр таныг багагүй мэдлэг, боловсролтой хүн гэж хардаг. Эзэмшсэн боловсролынхоо тухай яриач?
-Би өндөр боловсролтой хүн биш. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд СУИС-ийн кино драмын ангийг төгссөн. Харин олон жижиг курс, дамжаа төгсөж байсан.
-Таны аавыг дэлхийн хоёрдугаар дайнд германчуудтай тулалдаж явсан 20 гаруй оюутан Монголчуудын нэг гэж сонссон?
-Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-ын Харьков, Ростов хотыг хамгаалахад оролцож байсан Монгол цэргийн оюутнуудын нэг нь миний аав байсан юм. Өөрөө надад ярьдаг байлаа. Бага байхад тухайн хүмүүсийг төр, засгаас урамшуулж байсан ч сүүлдээ мартсан байх л даа. Мартахаас ч яах вэ, төр засаг олон дахин солигдлоо. Нийгэм ч өөрчлөгдлөө. Тэр түүхийг тулалдсан хүмүүсийн үр хүүхдүүд л мэддэг байх даа.
-Түүхийг нь судалж үзсэн үү?
-Судлаад үзэх юм байхгүй. Баталгаажуулах зүйл гэвэл 1995 онд Ялалтын 50 жилийн ойгоор Украины ерөнхийлөгчөөс аавд ойн медаль ирж байв. Мөн Борис Ельцингээс шагнал ирснээс гадна ОХУ байгуулагдаад удаагүй байхад Жуковын нэрэмжит одон ирж байлаа. Тэр нь дайнд оролцсон хүмүүсийг урамшуулах зорилготой үйл ажиллагаа байсан биз. Хойноос медалиуд нь ирээд байхыг болвол Орост бүртгэл, бичиг баримт зэрэг нь байдаг байх.
-Тэдний үр хүүхдээс одоо байдаг болов уу?
-Монгол оюутнууд 1940 оны зургаадугаар сард Харьков хотод очсон юм билээ. 1941 оны зургаан сард дайн эхлээд 1943 оны аравдугаар сар хүртэл бүслэлтэд байсан. Тэднээс үлдсэн долоо найман хүн Сүхбаатарын талбайд уулзаж зураг даруулж байсан удаатай. Харин одоо үр хүүхдүүд, ач, ачийнх нь хүүхдүүд л байдаг байлгүй.
БИ ХҮНЭЭС МӨНГӨ ЗЭЭЛЖ БАЙГААГҮЙ
-Хөл бөмбөгийн спортыг хэзээнээс сонирхож эхлэв?
-2000 оноос хойш Арсенал, Манчестер Юнайтед багуудын тоглолтыг үзэж хөл бөмбөгд гэлтгүй мэргэжлийн лигүүд рүү татагдаж байв. Анх С1 телевизэд Премьер лиг тайлбарлаж байлаа.
-Спорт тайлбарлагч гэдэг урлагийн хүн үү?
-Тайлбарлагчийг урлагийн хүн гэж хэлэх хэцүү ч урлагийн элементүүд ордог л доо.
-Нэвтрүүлэг хөтлөх, кинонд тоглох, дуу оруулах, спорт тайлбарлахын алийг илүүд үзэх? Алинд нь илүү дуртай вэ?
-Бүгдэд нь дуртай. Адилхан л ажил юм чинь. Би ер нь дургүй ажилтайгаа зууралдаад байдаггүй.
-Хүмүүс өөрийгөө хөгжилтэй, даруухан, нийтэч зэрэг янз бүрээр тодорхойлдог шүү дээ. Таны хувьд өөрийгөө ямар хүн гэж боддог вэ?
-Жаахан урагшгүй хүн байх. Хэрэв өшөө их тэмүүлэлтэй, амбицтай хүн байсан бол өөр зүйлүүдийг хийж болох цаг хугацаа байж дээ гэж боддог. Бас магадгүй их залхуу хүн юм болов уу даа.
Тайлбарлагчийг урлагийн хүн гэж хэлэх хэцүү ч урлагийн элементүүд ордог л доо.
-Одоо ямар төсөл, хөтөлбөр, нэвтрүүлгүүдэд оролцож байна вэ?
-SPS телевизийн "Football Talk" нэвтрүүлэгт орж, тухайн долоо хоногт дэлхийн хөл бөмбөгөнд болсон үйл явдлуудын талаар ярилцдаг. Заримдаа "NBA Talk" нэвтрүүлгийнхэн урина. Би NBA-ийн "Dallas Mavericks" багийн хөгжөөн дэмжигч. Мөн мэдээж жүжигчнийхээ ажлыг хийж кинонд тоглоно. Кино зохиол бичих санаанууд байна. Түүн дээрээ ажиллана. Чөлөөт цагаараа хөл бөмбөг тоглоно. Ном уншина. Ер нь бол чөлөөт уран бүтээлч шүү дээ.
Янз бүрийн нэвтрүүлэг хөтлөх урилга их ирсэн л дээ. Гэхдээ өөр нэвтрүүлэг хөтлөх бодолгүй байна. Зарим газраас ирсэн саналуудад татгалзсан хариу өгсөн. "80 саяын уналт" шоуг хөтөлснөөрөө телевизийн салбарт хөтлөгчөөр ажилласан минь болно гэж үздэг.
-Таныг хүнээс мөнгө зээлдэггүй гэж ярихыг сонссон? Яагаад?
-Банкнаас хуулийн дагуу зээл авах нь мэдээж. Харин хүнээс мөнгө зээлж, асуудаггүй. Бахархаад байх зүйл биш ч гэсэн эргээд бодохоор зээлж байгаагүй юм билээ. Тэгэхээр их аймхай хүний шинж юм шиг ээ. Бусдад хүндрэл учруулна гэж боддог байх даа.
-Урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа
-Баярлалаа.