Эзэн Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан Хубилай хааны дүр төрхийг сэргээн урласан лаан баримлын "Хубилай хаан ба Монгол жанжид" үзэсгэлэн Монголын үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Хубилай хаан, Монгол гүрний үеийн түүхэн хүмүүс, баатруудын дүр төрхийг сэргээн урласан сонирхолтой лаан баримлууд, Монголын Үндэсний музейн сан хөмрөг хадгалагддаг Юань гүрний үед холбогдох хосгүй үнэт үзмэрүүд зэрэг бүтээлүүдийг дэлгэж байгаа аж. Тус үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 23-ны өдөр хүртэл олон нийтэд хүртээл болох юм.
"Лаан баримал нь түүхэн бодит хүмүүсийн дүр төрх, нүүр царай, бие бялдрын онцлогийг шингээн бүтээдэг дүрслэх урлагийн өвөрмөц төрөл. Эдгээр лаан баримлууд нь Монгол гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас, засал чимгийг сэргээн бүтээснээрээ хүүхэд залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтой төдийгүй түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэглэгдсэн юм" гэж Чингис хаан лаан баримлын музейн захирал н.Дэлгэрмаа хэллээ.
Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлсэн билээ. Хубилай хаан эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн хаан юм.