gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Харх цемент чулуу ч иддэг

Нийгэм
2007-11-09
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-11-09
Харх цемент чулуу ч иддэг

Амьтдаас хамгийн өндөр IQ-тай нь харх
Харх хэмээгч амьтан­тай хүн төрөлхтөн эрт­нээс тэм­цэж ирсэн аюулт дайсан нь. Харин монгол­чууд бидний хувьд аюул­тай амьтан гэдгийг дуулс­наас цаашгүй, энэ амьт­ны тухай бараг мэ­дэх­гүй гэхэд хилсдэхгүй.

2000 оны эхээр суудлын галт тэргээр дамжин харх орж ирлээ гэж нэлээд шуу­гиан болсон ч удалгүй намж­сан. Энэ мэт­чилэн хааяа нэг хархны тухай сонсдог учраас томчууд төдийгүй хүүхэд багачууд ч манай оронд харх бай­даг­гүй л гэсэн ойлголт­той байдаг шүү дээ. Тэг­вэл манай оронд харх бай­даг юм байна. Үүнийг су­дал­даг судлаач эрдэмтэд ч цөөнгүй байж. Энэ чиг­лэлээр сүүлийн үед дагнан ажиллаж, докторын зэрэг хамгаалсан хүн ч байна. Тэр хүн бол биологийн ухааны доктор, амьтан судлаач В.Батсайхан. Түүн­тэй харх хэмээгч хор­лон сүйтгэгч амьтны та­лаар ярилцлаа.

Хархны тархац
Дэлхийн хархны тоо хү­мүүсээс хоёр дахин олон гэсэн судалгаа байдаг бөгөөд хархны тоо толгой нэмэгдэх тусам тухайн орны экологийн байдал маш хурдацтай дорд­догт хархны гол аюул оршдог байна.

Өдгөө дэлхий дээр зуу­гаад зүйлийн харх байдгаас хамгийн аюултай нь хар, бор харх бөгөөд манай оронд бор харх байдаг гэнэ. Энэ нь Халх, Хэрлэн, Онон, Олз, Сэлэнгэ мөрний сав нутаг тэдгээрийн ойролцоох төв суурин газ­руудаар зонхилон тархжээ. 1930-аад оноос эхлэн Монгол оронд тархсан бор хархыг судалсан бөгөөд 1958-1959 онд Улаанбаатар хотын Тол­гойт дахь бараа бааз, махком­бинат зэрэг газраас бор харх, 1999 онд төмөр замын вокзалаас хар харх барьж байсан тухай мэдээлэл тэм­дэг­лэгдэн үлджээ. Харх говь цөл хуурай бүсээс дайжиж чийглэг ду­лаан нутаг руу тэмүүлдэг амьтан бөгөөд манай оронд ихээр үржиж тархдаггүй гол шалтгаан нь цаг уурын эрс тэс байдалтай холбоотой гэнэ.

Ер нь харх үржин өсөх гол шалтгааныг хүн төрөлхтөн өөрсдөө хийж байгаа бөгөөд хүмүүсийн буруу үйл ажил­лагаа, дэлхийн уур амьс­галын өөрчлөлттэй хархны тоо толгойн өсөлт холбоотой аж. Нэг харх жилд 15000 болж өсөх магадлалтай ч хүмүү­сийн түүнтэй тэмцэх тэмц­лийн үрээр тэгтлээ өсөх боломжгүй юм байна. Хүмүүс хараал хийлгэх, шүүхээр яллах гээд хархтай санаанд оромгүй байдлаар тэмцэж ирсэн сонин түүх ч байдаг юм байна.
Хэсэг бүлгээрээ орон сууц, цахилгаан дулааны станц гол горхи, цөөрмийн эрэг, усан санд амьдардаг хархыг дэл­хий дээр хүн үүсэ­хээс тавиад сая жилийн өмнө үүссэн гэж үздэг байна. Эр­дэм­тэд харх­ны эх орныг Ази тив гэж то­дор­хойлж ирсэн бөгөөд сүү­лийн үед Дорнод Хятадыг гэж тодорхойлжээ.

Харх сэтгэл санааны дарамтанд орсноос болж үхдэг гэнэ
Ертөнц дээр сайн, муу, сайхан муухай, хүнлэг, хар­гис, хэрцгий гэхчилэн янз бүрийн ааш араншинтай хү­мүүс амьдардаг шиг хархнуу­дын ааш авир мөн л өөр өөрийн онцлогтой. Хүчтэй зоригтой ноёлогч харх түү­нийг тойрон хүрээлэгч нар байхад тэдэнтэй адил хүч чадалтай атлаа аймхай нь дэндсэн нэг хэсэг байх. Айм­хай хархнуудыг ноёлогч харх­­­нууд ихэвчлэн сэтгэл санааны дарамтанд оруулж үхүүлдэг гэвэл та итгэх үү. Ялангуяа бусад хархны амьд­рах нутагт хил зөрчин орж ирсэн тохиолдолд тухайн харх эсэргүүцэл үзүүлэх эрхгүй бөгөөд газрын эзэн харх ч түүнийг дайрч хэмлэх­гүй. Харин тойрч эргэлдэн үсээ босгож шүдээ хавиран хэдэн цагаар ч хамаагүй дарамталж энэ байдлыг тэсэ­хээ байсан хил зөрчигч хө­дөл­гөөнгүй хэвтсээр үхдэг аж. Нэг ёсондоо айснаасаа болж үнхэлцэг нь хагарч үхдэг байна.

Эрдэмтэд энэ мэтчилэн бусдын нутагт дураар орж ирсэндээ гэмшин ямар ч эсэргүүцэлгүй үхдэг нь эр хархнуудын хатуу дэг журам­тай холбон тайлбарлажээ. Хархны бас нэг онцлог нь шүд нь байнга ургаж төлжиж бай­даг аж. Хэрэв бүх амьдра­лынх нь туршид шүд нь урга­вал 130 мм-т хүрэх гэнэ. Ийм учраас ямар нэгэн юм байнга мэрж шүднийхээ уртыг зо­хицуулдаг юм байх.

Хортой хоолыг золиосны харх л иднэ
Харханд идэхгүй юм гэж үгүй. Шувууны өндөг, ангаа­хай, амьтны сэг, хавч, мэл­хий, гүрвэл, зөөлөн биетэн, өвс ургамал, жимс, цааш­лаад цемент чулуу ч иднэ. Ер нь мангас л гэсэн үг. Тэр хоол хомс үед юуг ч барьж идэхээс буцахгүй. Бие биенээ ч барьж иднэ. Өөрөөсөө хэд дахин том амьтан руу бүр хүн рүү довтлон дайрч хөнөөдөг аюул­­тай амьтан.

Гэхдээ хортой, өөрт аюул­­тай хоол хүнсийг бол амсах ч үгүй. Энэ хэрээрээ хэр баргийн хор, хавханд баригддаггүй амьтан гэнэ. Хордуулсан идэш бэлдэж тавихад тэд бүгд зэрэг иддэг­гүй бөгөөд золиосны харх эхэлж хорыг идэх ёстой аж. Түүнийг бусад нь ямар ч удаан хугацаанд тэвчээртэй ажиглаж хүлээж чаддаг байна.

Тэр бас янз бүрийн вита­минлаг хоол өгөхөд өөрт хамгийн хэрэгтэйг сонгож иддэг гэдгийг эрдэмтэд но­толжээ. Бас нэг судалгаагаар хүн төрөлхтөн жил бүр 33 сая тн талх, үр тариаг харханд алддаг гэжээ.

Нэг харх 25 зулзага гаргах үе ч байна
Хархны үржих чадвар өндөр бөгөөд жилд дунджаар 3-4 удаа төрнө. Хээлээ 21 хоног тээх бөгөөд нэг төрөх­дөө 8-12 зарим тохиолдолд 25 зулзага төрүүлдэг байна. Үр төл нь хоёр гуравхан сартай­даа дахин үржилд орж төрж эхэлдэг. Ялангуяа орон суу­цанд амьдардаг харх бүтэн жилийн турш тасралтгүй төрж өсөх боломжтой. Харин хүй­тэнд төдийлөн хурдан үрж­дэггүй байна.

Дүлий бас хараа муутай харх
Хархыг оюун ухаантай амь­тан гэж үзэх хандлага бий болжээ. Энэ нь амьтдын IQ-г судалж үзэхэд тэргүүн байрт харх орсонтой холбоотой гэнэ.

Эрдэмтдийг гайхшруул­даг бас нэг зүйл нь харх дээд мэдрэлийн механизмтай бай­даг явдал. Ямар ч нөхцөлд тэд төөр­дөггүй замаа буцаад л ол­чихно. Хурдан шалмаг хө­дөл­гөөнтэй. Хатуужил тэв­чээр­тэй амьтан. Хана туурга, багана өөд эгц авирах, аюул­тай газраас богино хугацаанд хол зайлахдаа тун ч сурам­гай. Тэднийг бас мэргэжлийн хулгайчтай зүйрлэж болно гэсэн. Учир нь тахианы өндөг хулгайлахдаа зохион байгуу­лалттай ажилладаг бөгөөд нэг нь өндгөө сарвуундаа тэв­рээд дээш харан хэвтэхэд хамсаатнууд нь сүүлнээс нь чирээд явдаг байна. Гэхдээ тэднийг бүрэн төгс супер амьтан гэж ойлгож болохгүй. Тэд сонсгол муу бараг л дүлий, бас өнгө ялгахдаа тааруу, үнэрлэх эрхтэн бусад амьтныг бодвол дорой амьтан гэнэ.

Бор хархны биеийн урт нь 12-25 см, жин нь 110-500гр. Гэхдээ харх өргөн тархсан зарим оронд тухайлбал Энэт­хэгт 1 кг хүртэлх жинтэй харх ч байдаг аж.
Тэд дээд тал нь зургаан жил наслах боломж­той ихэвчлэн 2-3 жил амьдар­даг байна. Хархны гэр бүл дунджаар 150 метрийн ра­диус­тай талбайг эзэмшинэ. Маршрут нь гол төлөв хана, төмөр хоолойг даган үрждэг. Харх 50-80 см өндөрт харайж таван метр зузаан ханыг цоолж, усанд хөвөх, сэлэх, шумбах чадвартай аж. Харх байга­лийн гамшигт нэрвэг­дэх, дайн байлдаан болох үед хүнд ойртдог. Манай улсад иймэр­хүү зүйл тохиолдож байсан бөгөөд тэд өлгийтэй хүүхэд бие сул дорой согтуу унтаж буй хүн рүү ноцож бодон мэг­жийг хазаж барьсан ч удаатай.

Хархны хүмүүст учруу­лах хор уршиг их. Манай орны хувьд Төв, Сэлэнгэ, Дорнод, Хэнтийн бүс нутагт хийсэн ажиглалтаар нэг сангийн аж ахуйд 60-аад торой, галуу, тахианы мянгаад дэгдээхэй барьж хохирол учруулж бай­жээ. Гадны орнуудад усны хоолойг цоолон ус алдуулах, цахилгаан шугам сүлжээг тасдан осол гаргах зэргээр улс орны эдийн засагт ихээ­хэн хохирол учруулдаг. Ялан­гуяа Англи, Франц АНУ-д жил тутам ийм хохирол амсдаг байна. Зарим улс хүнээсээ илүү хархтай. Энэтхэг гэхэд нэг хүнд арван харх ногддог юм байх.

Үүнээс гадна харх эрүүл ахуйн талаасаа байгалийн голомтот олон өвчин үүсгэг­чийг тээж дамжуулдаг бохир амьтан. 1970-аад оноод хойш дэлхийд гарсан 20 гаруй төр­лийн өвчний гол тараагч нь харх гэж үзэх болжээ.

Д.Цогзолмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан