Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд "Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин, соёлын наадмын талаар мэдээлж байна.
МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд:
ХҮРЭЭ ЦАМЫГ ТЕЛЕВИЗЭЭР БОЛОН ЦАХИМААР ДАМЖУУЛНА
МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд: "Даншиг наадам-Хүрээ цам 2020" шашин соёлын наадмыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Цар тахлын улмаас олон улсад олон нийтийг хамарсан үйл явдал хойшлогдож байна. Олимпийн наадам хүртэл хойшлогдсон. Гандантэгчэнлин хийд ёс уламжлалыг тасалдуулахгүйн тулд хүрээ цамыг ном ёсын дагуу явуулж, харин олон нийтийг хамарсан морины уралдаан, сур харвах, бөхийн барилдаан зэргийг зохион байгуулахгүй.
Зургаадугаар сарын 29-ний өдөр Батцагаан дуганы өмнөх талбайд хүрээ цамыг уламжлалын дагуу явуулна. Гэхдээ өнөө жил олон нийт Гандантэгчэнлин хийдэд цуглах боломжгүй. Гол төлөөлөл, шашны төлөөллүүд оролцож, нарийн дэг журамтайгаар ариутгал, хамгаалалт, халдваргүйжүүлэлттэйгээр зохион байгуулна" гэлээ.
Гандантэгчэнлин хийдийн Цам хариуцсан менежер С.Ишцог лам:
95 ЛАМ ЦАГААН САРААС ХОЙШ БЭЛДСЭН
"Гандантэгчэнлин хийдийн нийт 95 лам цагаан сараас хойш уламжлалын дагуу хээрийн дэг бэлтгэл, их дэгийг хийгээд 29-ний өдөр гарахад бэлэн болсон.
Зургаадугаар сарын 26-наас эхлээд номын хурал эхэлнэ. Балин, баг, хувцас хунар, бүх юмны адислага болно. 27-ны өглөө 07:00 цагаас хурал номын үйл ажиллагаа эхэлж, 28, 29-ний өдөр дэг жаягийн дагуу хурал ном хурна.
Гандантэгчэнлин хийд НЗДТГ-тай хамтран 2015 оноос хүрээ цам даншиг наадмыг зохион байгуулж ирсэн. Энэ жил зөвхөн цамын үйл ажиллагааг зохион байгуулж, телевиз, боломжит бүх хувилбараар олон нийтэд хүргэнэ. Тиймээс нийт сүсэгтэн олон телевиз болон цахимаар үзэх боломжтой" гэлээ.
Ж.Одгарьд: 1800 ОНЫ ЭХЭН ҮЕЭС УЛАМЖЛАГДАН ИРСЭН ЭНЭ УЛАМЖЛАЛЫГ ХАМГААЛЖ, АВЧ ҮЛДЭХ НЬ БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
"Өнөөдрөөс эхлээд таван өдөр ном хурна.
"Даншиг наадам-Хүрээ цам" наадмыг зохион байгуулах болсон шалтгааныг тайлбарлахдаа "Монголын соёл, ёс уламжлалыг дэлхий нийтэд таниулъя. Монгол Улсад аялал жуулчлалын томоохон брэнд бүтээгдэхүүн бий болгоё гэсэн зорилготойгоор 2015 оноос НЗДТГ-тай хамтарч ажилласан. Үүний үр дүнд таван жил дараалан зохион байгуулсан.
Өнөө жил хүрээ хийдийнхээ ёс уламжлалыг алдуулахгүйн тулд хүрээ цам зохион байгуулахаар болсон. Монголчуудын олон зуун жилийн өв соёл болсон, ялангуяа бурхны шашны гол ноён оргил болсон цамын хурал, дээд багш нар, ухаант өвгөдийн хичээл зүтгэлээр бид авч үлдсэн байна.
Харин үүнийг цаашид залуучууддаа ирээдүй хойч үедээ өвлүүлсэн үлдээх чухал үүрэг бидэнд байна. IV богдоос, 1800 оны эхэн үеэс өнөөдрийг хүртэл тасалдалгүй ирсэн энэ уламжлалыг хамгаалж, авч үлдэх нь эрхэм зорилго юм. Зөвхөн хурал номын зан үйл төдий биш гүрэн улсын засал номын зан үйл, сүсэгтэн олны сүсгийг төрүүлэх, монголчуудын үе үедээ уламжлагдан ирсэн шашин соёлоо таньж мэдэх бас нэгэн арга болдог гэж бид үзэж байгаа. Тийм учраас хүрээ цамыг жил бүр тасалдалгүй авч явна" гэлээ.
Хуваарь:
6 дугаар сарын 26-ны өдөр
15:00-17:00 Адислагын хурал
6 дугаар сарын 27-ны өдөр
07:00-18:00 Жахар цамын хурал /дотоод цам харайх/
6 дугаар сарын 28-ны өдөр

6 дугаар сарын 28-29-ний өдөр
22:00-08:00 Жахар цамын хурал /дотоод цам харайх/
6 дугаар сарын 29-ний өдөр
08:00-09:00 Очирваань сахиусны тахилга
НЭЭЛТИЙН ЁСЛОЛ
6 дугаар сарын 29-ний өдөр
09:30 Соёмбот туг залах /сэмбэрэмтэй/
09:45 Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц нээж үг хэлнэ
09:50-14:00 Хүрээ цам
14:00-16:00 Данраг хурна
6 дугаар сарын 30-ны өдөр
09:00-14:00 Гомбо, Чойжоо, Лхам сахиусны тахилга