Өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотын цагдаагийн албан хаагчид 46 настай африк америк гаралтай залуугийн аминд хүрснээр АНУ-ын 40 гаруй хотуудад "I Can't Breathe" хэмээх уриан дор эсэргүүцлийн жагсаал өрнөх болсон билээ. Үүнтэй холбогдуулан дуучин Rihanna өөрийн "Fenty", "Savage x Fenty", "Fenty Beauty" зэрэг гурван брэндийнхээ үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.
Одоо үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн олон нийтийн сүлжээнд хар зураг нийтлэхийн оронд #BlackLivesMatter хөдөлгөөний үндсэн ухагдахууныг ойлгож, өнгөт арьст хүмүүсийн дуу хоолойг илүү олон хүнд түгээхийг уриалсан "Blackout Tuesday" хөдөлгөөн үүсээд байгаа билээ. Тэгвэл дуучин Rihanna болон түүний эзэмшдэг гурван брэнд бусад олон алдартнуудын адилаар энэхүү хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн юм. Гоо сайхны Fenty брэнд өөрийн албан ёсны хуудаснаа:
- ""Fenty" брэнд гоо сайхан, хүч чадал, эрх чөлөөг уриалахаар үүсгэн байгуулагдаж байсан. Гэвч арьс өнгөөр ялгаварлагчид эдгээр үнэт зүйлсийг өнгөт арьст хүмүүсээс булаахыг оролдож байгаа бөгөөд бид үүнийг хүлээн зөвшөөрч ЧАДАХГҮЙ. Бид бол хүчирхэг, бүтээлч, уян хатан хүмүүс. Бид таныг ч мөн ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг дуу хоолойгоо өргөж, тэмцээсэй гэж уриалж байна" хэмээн бичжээ.
Зургаадугаар сарын 2-ны өдөр түүний эзэмшдэг аль ч брэндийн бүтээгдэхүүний борлуулалт хийгдээгүй юм.
Дуучин Rihanna сүүлийн хэдэн жилийн турш урлагийн карьераа хойш нь тавьж брэндүүддээ анхаарал хандуулаад байгаа билээ. Түүний эзэмшдэг энэхүү гурван брэнд ч салбар салбартаа амжилттай явж байгаа бөгөөд "Fenty" брэнд нь л гэхэд 2019 оны байдлаар 570 сая ам.доллараар үнэлэгдээд байгаа юм.