Үндэсний портал GoGo.mn сайтаас “Танай сум 90 жилийнхээ ойгоор юу бүтээснийг түмэнд гайхуулья” аяныг өрнүүлсэн.
Энэ жил 120 гаруй сумд 90 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Ийнхүү ойгоо тэмдэглэхдээ сумынхаа хөгжилд үр ашигтай бүтээн байгуулалт хийсэн үү эсвэл хэдэн морьд уралдуулж, бөх барилдуулаад өнгөрсөн үү гэдгийг бид энэхүү “Танай сум 90 жилийнхээ ойгоор юу бүтээснийг түмэнд гайхуулья” аянаараа тодруулахыг зорьж байгаа билээ.
Энэхүү аяны хүрээнд бидэнд мэдээлэл ирсээр байна. Та бүхэн өөрсдийн сумандаа хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар зургийн хамт news@mongolcontent.mn хаягаар мэдээллээ ирүүлээрэй.
Жич: Манайд хийсэн бүтээснээ ирүүлж байгаа хүмүүс нь хувь иргэд юм. Сумдын удирдлагуудаас бидэнд одоогоор хийсэн бүтээсэн зүйлсийн талаарх мэдээллийг өгөөгүй байна. Харин жирийн иргэд өөрсдийн бүтээсэн зүйлсийнхээ талаар ийнхүү мэдээллээ хуваалцаж байгаа юм.
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНБУЛАГ СУМЫН 90 ЖИЛ:
Баянхонгор аймгийн Баянбулаг сум түүхт 90 жилийнхээ ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүллээ. Сумынхаа ойд Пэрэнлэйн Доржийн үр хүүхдүүд, ач зээ нараас нутагтаа угтах үдэх хаалгыг бүтээж өгсөн байна.
БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНБУЛАГ СУМЫН ТУХАЙ:
Баянбулаг сум нь Сангийн далай, Жаргалант, Хангал, Бүрд багуудтай бөгөөд нийт хүн ам нь 1732 /2012 оны байдлаар/.
Сумын газар нутаг нь нийт 3170 м2.
1924 оны анхны хуваариар Цэцэрлэг Мандал уулын аймгийн Хүрээмарал уулын хошууны бүрэлдэхүүнд багтаж байсан 18 сумдаас Тэгшбуянт, Эрдэнэмандал хоёр сумыг нэгтгэн Баянбулаг уулын хормойд орших Хөдөө нуурын дэнж дээр сум болон төвлөрснөөр ”Баянбулаг” гэх засаг захиргааны бие даасан нэгж болжээ.
Шинэхэн байгуулагдсан Баянбулаг суманд 1930 онд анхны хоршоо, 1932 онд хүний бага эмчийн салбар, 1934 онд МХЗЭ-ийн үүр, 1938 онд МАХН-ын үүр, малын бага эмчийн салбар, 1939 онд харилцаа холбооны салбар, сумын клуб, 1940 онд бага сургууль, 1946 онд сүү, тосны завод, 1958 онд номын сан, цэцэрлэг, нүүдлийн кино, 1962 онд онгоц буудал, 1967 онд хүний их эмчийн салбар, 1967 онд малын их эмчийн салбар, 1969 онд цаг уурын станц, 1969 оноос 8 жилийн дунд сургууль зэрэг соёл үйлчилгээний төвүүд байгуулагдан ажиллаж тус сум үүсэн бэхжсэн байна.
Баянбулаг сум нь хойт талаараа Завхан аймгийн Отгон сум, баруун талаараа Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, зүүн, зүүн хойт, урд талаараа Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг, Хүрээмарал сумтай хиллэдэг.
Хангайн нурууны өмнөд хэсэгт 317,0 /319,0/ мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Сумын нутгийн ихэнх нь өндөр уул нуруудаас тогтсон ч хөндий цайдмууд олон байдаг.
Далайн түвшнээс дээш 3086-3259 м өндөрт өргөгдсөн Тост, Бургаст, Наран, Бугатын сүрлэг уулс, тахилга шүтлэгт Баянбулаг, Өндөр Өлзийт, Баянцагаан зэрэг үзэсгэлэн төгөлдөр хайрхан уулс бий.Тус сумын төв нь Баянбулаг, Далан, Тэгшбуянт гэсэн чандманалсан гурван уулын бэлчирт Хөдөө нуур, Бүрд булгийн хөвөөнд /далайн түвшнээс дээш 2242 м өндөрт/ оршдог.
Сумын төв нь мөнх цэвдэгтэй газар байрладаг ба аймгийн төвөөс 266, Улаанбаатар хотоос 886 км зайтай ажээ.
Эх сурвалж: bolod.mn, википедиа