Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан 22 үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь буцаах ажилд чухал хувь нэмэр оруулсан сайн дурын арван ажилтанд манай улсын Засгийн Газар талархалаа илэрхийлж “Монголын Үлэг Гүрвэлүүд” хүндэт өргөмжлөл гардууллаа.
Энэхүү өргөмжлөл нь Монголын палеонтологийн үнэт, хосгүй өвийг хууль бус ажиллагааны дүнд алдагдаж алга болохоос сэргийлэн хамгаалсан явдлыг үнэлсэн ерөнхий сайд Н.Алтанхуягийн гарын үсэгтэй аж.
Хүндэт өргөмжлөлийг манай улсаас НҮБ‐ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч засгийн газрыг төлөөлж наймдугаар сарын 4-ны өдөр Нью Йорк хотноо НҮБ‐ын байнгын төлөөлөгчийн байранд гардуулжээ.
Түүнчлэн уг ёслолын ажиллагаанд Байнгын төлөөлөгч О.Оч, Консул В.Өлзийбаяр болон Палентлоги Архелогийн Музейн шинэчлэл төслийнпалеонтологийн зөвлөх М.Болорцэцэг нар оролцсон байна.
Сайн дураараа тусалсан хүмүүс:
- Ана Балкарсел-палеонтологийн лабораторийн техникч
- Др.Жонатан Гейслер‐палеонтологич
- Др.Матт Милхбахлер‐палеонтологч
- Жасон Пооле‐палеонтологийн лабораторийн техникч
- Тедди Ёшиками‐ музейн олон нийт, боловсролын ажилтан
- Мариленн Иее‐фото зурагчин
- Карен Поулсон‐Археологич
- Жулие Питзен‐Олон улсын сургуулийн багш
- Анударь Летиан- Колумбийн их сургуулийн оюутан
- Ананд Васкин‐Ахлах ангийн сурагч